Таны МӨРӨӨДЛИЙГ биелүүлнэ!
X-Trail
Гадна өнгө
Дотор өнгө
Теxник үзүүлэлтүүд
![]() |
Xөдөлгүүрийн багтаамж2.5л | 171м/x |
![]() |
Xурдны xайрцаг6 шаталтат автомат Xtronic CVT |
![]() |
Шатxуун зарцуулалт9-12л/100км |
![]() |
Суудлын тоо5 |
119,900,000 ₮
ГАЙХАМШИГТ ГАЗРУУДААР АЯЛАХ НЬ ТАНЫ ХЭВ МАЯГ БИШ ГЭЖ ҮҮ?
X-Trail-ын орчин үеийн энэхүү дотор салон нь яг л автомашинтайгаа нэгэн бүхэл зүйл мэт мэдрэмжийг өгч, түүнийг жолоодох дур хүслийг улам бүр бадраана. Эрхэм таньд гайхалтай аялал, адал явдал эрэлхийлэх хүч чадал, шинэ технологиор бүтсэн автомашин хэрэгтэй юу? Тийм бол танд гайхамшигтай нэгэн автомашиныг санал болгож байна. Энэ бол цоо шинэ загварын X-Trail. Ачаагаа бэлд замд гарцгаая!
Дотор салон, гадна ТОНОГЛОЛ


дэвшилтэт хянах самбар
Газрын зургаас эхлээд утасны дуудлагыг хүртэл харуулах жолоодлого дэмжих дэвшилтэт дэлгэц нь яг таны өмнө хэрэгцээт бүхий л мэдээллийг харуулснаар харцаа өөр зүгт хандуулах хугацааг багасгаж, таны анхаарлыг зөвхөн жолоодлогод төвлөрүүлнэ.

ЭлектРон ПаноРаман тааз
Цэлгэр уужим шилэн таазаар нарны илчлэг туяаг мэдэрч, хөх тэнгэрээ ширтэн, орчин тойрны гайхалтай зүйлсийг харах боломжтой.

дулааны хэмийг барих аЯганы сууРь.
Уух зүйлсийн халуун болон хүйтэн хэмийг хүссэнээр тань байлгана.

ДЭВШИЛТЭТ хаалгаНУУД
X-TRAIL-ын арын хаалга 80 хүртэлх градусаар тэнийж, тээшний хаалга нь товчлуур дарахын төдийд өөрөө автоматаар нээгдэнэ.

Ухаалаг суудлын систем
30/40-ийн харьцаанд хуваагдан, урагш хэвтүүлснээр 3-р эгнээнд хялбархан нэвтрэх 2-р эгнээний суудал нь илүү том багтаамж үүсгэж хөл хоорондын зайг нэмэгдүүлсэн.

МЭДРЭГЧЭЭР ОНГОЙХ ГОРИМ
Та тээшний хаалгыг мэдрэгчид түлхүүрийн хамт дохисноор гар хүрэлгүй автоматаар онгойлгох боломжтой.
боломжуудаар дүүрэн
Суудлын салангид зохион байгуулалт нь ачаа тээшний хэмжээ болон зорчигчийн тоонд уян хатан байхаар бүтээгдсэн байна. X-TRAIL нь таны мэдэхгүй, санаанд ч оромгүй олон олон боломжуудыг өөртөө агуулсан.


4-н зорчигчтой үед 2-р эгнээний суудлын голд байрлах гарын түшлэгийг урагш буулгаж урт хэмжээтэй ачаа тээвэрлэх боломжтой.

3-н зорчигчтой үед ч тээшний хэмжээ хангалттай өргөн.

2 болон 3-р эгнээний суудлыг урагш хэвтүүлэн боломжит хамгийн том тээшний зайг бүрдүүлнэ.

7-н зорчигчтой үед арын тээшний хэсгийн шалан доор байрлах нэмэлт хэсэгт ачаа агуулах боломжтой болно.
хөдөлгүүр, явах эд анги

ЯМАР Ч АЯЛАЛД ЗОХИЦОХ ЧАДВАР.
Х-TRAIL нь шатахуун бага зарцуулалтыг өндөр гүйцэтгэлтэй хослуулсан. Түүний жолоодлогыг хялбарчилахын тулд зохион бүтээгдсэн дэвшилтэт хөдөлгүүр болон шатлалгүй Xtronic CVT хурдны хайрцаг нь гайхалтай аялалыг бий болгоно. Та 2,0 литр болон 2,5 литрийн бензин эсвэл 2,5 литрийн дизель хөдөлгүүрээс сонголтоо хийх ба аль аль нь өндөр хүчин чадал, шатахууны гайхалтай хэмнэлтийг үзүүлэх болно.

бүрэн удирдлага, төгс итгэл.
X-TRAIL-ийг жолоодлогын ямар ч нөхцөл байдалд бартаа саадыг илүү зөөлөн, хяналттай даван туулах боломжтой, орчин үеийн шилдэг технологиудыг хослуулан зохион бүтээсэн юм. Түүний аюулгүй байдал нь таныг жолоодлогоо тайвнаар үргэлжлүүлэх бүрэн нөхцлөөр хангаж өгнө:
- Хөдөлгүүрийн хүчийг бууруулан тоормослох систем. (Active Engine Brake)
- Шарвалтын эсрэг систем. (Active Trace Control)
- Жолоодлогын идэвхитэй удирдлага. (Active Ride Control)
- Өгсүүр замын дэмжих систем (Hill Start Assist)

Ухаалаг 4WD удиРдлага.
X-TRAIL-ын 4х4-i системтэй байхад засмал болон бартаат замын алинд нь ч явах боломжтой. 2 дугуй хөтлөгч (2WD) горимыг сонгосноор хамгийн өндөр шатахууны хэмнэлтийг үзүүлж, харин авто горим (Auto Mode)-ыг тохируулснаар замын нөхцөл байдлыг машин өөрөө хянан моторын хүчийг урд болон арын дугуйнд тэнцүүлэн хуваарилж хамгийн зохистой зүтгүүрийг бий болгоно. Харин илүү их хүч сорьсон нөхцөлд Lock Mode таны мэдэлд.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ

АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТЫН СИСТЕМ
Safety Shield аюулгүйн систем нь жолооч болон зорчигч нарыг ямар ч нөхцөлд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх орчин үеийн дэвшилтэт технологиудаас бүрдсэн систем юм. Мөн аюулгүй байдлыг энгийн жолоодлогын үеэс ослын дараах мөч хүртэл найдвартай хангаж, учирч болохуйц хохирол гэмтлийг хамгийн бага түвшинд байлгах цогц шийдлүүдийг өөртөө агуулсан.

энгийн үед Тав тухтай жолоодлого бүрдүүлэх нь.
Осол аваар болохоор зүйл тохиолдоогүй ч Ниссаны аюулгүйн технологиуд нь аюулгүй жолоодлогын нөхцөл байдлыг хангаж өгдөг. Харанхуй орчинд жолоодлого хийх болон зогсоолд автомашинаа байршуулах үед дэвшилтэт технологиуд нь харах орчин болоод орчны баримжааг сайжруулна. Мөн 4-н камерын тусламжтай ямар ч давчуу орон зайд жолоочид ухрах болон аливаа үйлдэл хийхэд эргэн тойрныг 330 хэмээр харуулж, үйлдлээ аюулгүй гүйцэтгэхэд нь тусална.

Гэнэтийн аюултай нөхцөлд жолоодлогоо тайван үргэлжлүүлэх нь
Тоормосоо хүчтэй гишгэх эсвэл гэнэтийн саадыг тойрон гарахаар эргэх үед эдгээр стандарт технологиуд нь тухайн аюултай нөхцөлд хариу үйлдэл хийхэд тусална. Тогтворжилтын хяналтын систем (VDC) нь жигд жолоодлогыг хадгална. Хий эргэлтийг багасгаж зүтгэлтийг хянах систем (TCS) нь хурд багатай үед дугуйн хий эргэлтийг багасгана. Үечилсэн тоормосны систем (ABS) нь хүчтэй тоормослох үед жолооны хүрдийг тогтвортой удирдаж саадыг тойрон гарахад тусална. Тоормосны хүчийг хуваарилах электрон систем (EBFD) нь арын хэсэгт нэмэлт зорчигч болон ачаа ачсан үед арын тоормосонд нэмэлт хүч өгөх систем юм. Тоормос дэмжих систем нь (BA) тоормосыг гэнэт ширүүн гишгэх үед болон таныг ослын нөхцөлд байгааг илрүүлсэн тохиолдолд тоормосыг хамгийн дээд хүчээр ажиллуулах систем юм.

Зайлшгүй ослын үед учирч болох хохирлыг хамгийн бага түвшинд бууруулах нь
Зайлсхийх боломжгүй эрсдлийн үед аюулгүйн систем нь жолооч зорчигчийн суудлын даруулгуудыг автоматаар чангалж зорчигчийг бэхлэн, дутуу гишгэсэн тоормосны хүчийг нэмэгдүүлж хохирлын хэмжээг бууруулна. Урд байрлах хос болон хажуугийн хөшгөн SRS аюулгүйн дэр нь аюулгүйн бүстэй хоршин ажиллаж, цохилтоос ирэх хүчийг бууруулахад тусална.
Давуу талууд
- Тав туxтай тансаг салон
- Олон үйлдэлт тээшний xэсэг
- Аюулгүйн xамгаалалтын систем
- Дэвшилтэт теxнологи бүxий шинэчлэгдсэн самбар
- Уxаалаг 4WD удирдлага