ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлага бүхий брэндийг эх орондоо нутагшуулж, харилцагч, хэрэглэгч, хамт олондоо үнэ цэнийг бүтээнэ.

УРИА

“Чанарыг эрхэмлэж, Инновацыг жолоодно”

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Моннис Группын ууган компани болох “Моннис Моторс” ХХК нь Япон улсын тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Моторс компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 1998 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Бид Ниссан брэндийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ загварын автомашинуудыг Монголынхоо хэрэглэгчдэд цаг алдалгүйгээр хүргэдгээс гадна автомашин борлуулалтын дараах үйлчилгээ болох Ниссан оргинал сэлбэгийн худалдаа, баталгаат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр ирсэн. 

Ниссан брэндийн автомашинууд нь загварынхаа онцлогоос шалтгаалж улс орон бүрд харилцан адилгүй өөр өөр үйлдвэрлэгддэг бөгөөд манай компанийн хувьд Япон, АНУ, Англи, Тайланд улс дахь үйлдвэрүүдээс 20 гаруй төрлийн Ниссан брэндийн автомашиныг захиалан импортолж байна.

Бид 2006 онд олон улсын стандартын дагуу Монгол Улсад анхны автомашины үзүүлэнгийн танхим, засвар үйлчилгээний төвийг Сүхбаатар дүүрэгт барьж ашиглалтад оруулж байсан түүхтэй. Үүнээс хойш компанийн үйл ажиллагаагаа тэлж, хэрэглэгчдэдээ ойр байх зорилгоор 2012 онд Эрдэнэт хотод, 2013 онд Баянзүрх дүүрэгт, 2019 онд Сүхбаатар аймагт тус тус Ниссан засвар үйлчилгээний төвүүдийг нээж, үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Манай компани Франц улсын Renault группийн албан ёсны дилерээр 2018 оноос эхлэн тасралтгүй хамтран ажиллаж байна.

НЭГДМЭЛ БАЙДАЛ

Нэгдмэл зорилгын төлөө хамтдаа тэмүүлэгч, бүтээлч, шинийг санаачлагч, манлайлагч, зарчимч, хамт олонтойгоо эв нэгдэлтэй хамтын хүчээр ажилдаа болон компанидаа өөриймсөг хандагч, үнэнч шударга хариуцлагатай ажиллах АЖИЛТАН та манай компанийн хөгжил дэвшлийн түлхүүр бөгөөд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулагч, үнэт баялаг билээ.

ҮНЭ ЦЭНЭТЭЙ БРЭНД

Бидэнд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгож буй олон улсын стандарт, дэвшилтэт технологиороо монголын автомашины салбарт үнэтэй хувь нэмэр оруулагч БРЭНД нь бидний үнэт зүйл юм.

АЛСЫН ХАРАА

Ажилтан бүрийн амьдралын баталгаа, ажиллах таатай орчныг бий болгож, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч КОМПАНИ нь бидний үнэт зүйл юм.

ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ

ХАРИЛЦАГЧ та манай компанийн эрхэм хамтрагч бөгөөд таны сэтгэл ханамж бидний амжилтын үндэс юм. Бидний үйл ажиллагааны зорилго бол харилцагчийн хүндлэлийг хүлээхэд оршино.