Манай нийт инженер, техникийн ажилтнууд мэргэжлийн зэрэгтэй төдийгүй үйлдвэрлэгч компаниас зохион байгуулдаг мэргэжлийн сургалтуудад /Япон/ тогтмол хамрагдаж,  шинэ технологи, автомашиныг оношлох засварлах бүх төрлийн мэдлэг, шинэ загварын автомашины мэдээлэл зэргийг цаг алдалгүй авч мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлэн ажиллаж байна.

“Моннис Моторс” ХХК -ийн засвар үйлчилгээний хэлтэс нь 50 гаруй инженер, техникийн ажилтнуудтай бөгөөд  хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, гар багаж, тусгай багаж, техникийн мэдээллийн сан ашиглан Ниссан, Рено, Инфинити брэндийн автомашины оношлогоо, засвар үйлчилгээг чанартай, найрсаг үйлчилгээг Монголын болон дилерийн стандартын дагуу хэрэглэгчдэд үзүүлэн ажиллаж байна.

БИД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭЖ, МЭРГЭЖЛИЙН, ЧАНАРТАЙ, НАЙДВАРТАЙ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭГ ХАРИЛЦАГЧДАДАА ҮЗҮҮЛЭХИЙГ ЗОРИН АЖИЛЛАСААР БАЙНА.

Б. Алемнур

Засвар үйлчилгээ, сэлбэгийн хэлтсийн Цаг төлөвлөгч

call (+976) 9411-2560