Patrol бол амьд домог юм. Уламжлалаар баялаг, ирээдүйгээр хөтлөгдсөн Монгол орны тал нутагт Patrol нь өв соёл, нэр хүндийн төгс хослолыг илэрхийлж чадна. Автомашиныхаа хүч чадлыг сорих дуртай аялалд дурлагсдын хувьд Patrol нь бүхий л бартаат замын хүнд хэцүүг даван туулахаар бүтээгджээ. V хэлбэртэй урд нүүр нь зоригтой, хурд хүчтэй зан чанарыг илтгэх болно.
Үндсэн үнэ
Анх харахад л шинэ Patrol - ын хүчирхэг гадаад төрх таныг гайхшируулах болно. Урд нүүрний гоёлын хөндлөн шугам нь автомашиныг илүү өргөн харагдуулдаг. Хажуу талаас харахад шинэ дугуйн хүрд нь дээд зэрэглэлийн тансаг байдлыг илтгэх бөгөөд хүч болон бат бөх байдлыг илтгэх төвгөр капут нь Patrol - ыг илүү төгс харагдуулдаг.
ШИНЭЧЛЭН ЗАГВАРЧЛАГДСАН УРД НҮҮР
Шинэчлэгдсэн загвартай урд нүүр нь автомашины нүүр хэсгийг гоёмсог харагдуулж, бусдын анхаарлыг татах болно.
18” ХАЙЛШИН ДУГУЙ
Шинэлэг бөгөөд өвөрмөц загвартай 18’’ хайлшин дугуйн хүрдийг суурилуулж өгсөн нь Patrol-ыг илүү загварлаг харагдуулж байгаа юм.
5.6L V8 ХӨДӨЛГҮҮР
Patrol нь V8 цилиндр бүхий 5.6L багтаамжтай 400 морины хүчин чадалтай маш хүчирхэг хөдөлгүүртэй.
ИРЭЭДҮЙД ХҮРЭХ ЗАМЫГ ГЭРЭЛТҮҮЛНЭ
52 ширхэг LED гэрлээс бүрдэх С хэлбэрийн урд их гэрэл нь өвөрмөц спортлог, ширүүн хэв маягтай бөгөөд гэрэлтүүлэх чадвар сайтай тул бусдын анхаарлыг татаж, Patrol - ын тансаг байдлыг илүү тодотгож өгдөг.
Patrol - ын суудал бүрийг маш чамин тансаг, тав тухтай байдлаар шийдэж өгснөөр зорчигчдод бизнес ангиллаар зорчиж буй мэт мэдрэмжийг төрүүлнэ. Эдгээр мэдрэмжийг бодитоор бий болгохын тулд жижиг деталь бүрийг онцгойлон анхаарч дотоод салоныг тансаг урлажээ.
ТАНИЛЦУУЛГА ТАТАХ descriptionIntuitive Navigation System нь дуу хоолой таних функц учир танд илүү хялбар байдлыг бий болгоно. Урд суудалд зорчиж буй зорчигч нар Wireless буюу утасгүй цэнэглэгчээр гар утсаа цэнэглэх боломжтой. Харин арын суудлын зорчигч нарт USB портоор цэнэглэх боломжийг бий болгосон.
ТУРШИЛТЫН ЖОЛООДЛОГО directions_carБартаат замыг туулна гэдэг нь автомашинуудад маш том шалгуур болдог. Patrol нь дэвшилтэт технологи, нарийн хийцлэл, хүчирхэг хөдөлгүүрийн тусламжтайгаар ямар ч газар нутгийг даван туулахаар зориулагдан бүтээгдсэн.