Сайн чанарыг мэдэрье гэвэл NISSAN PATROL - р аялаад үзээрэй. Хоёр өнгийн хосолмол оруулгатай 4 - н төрлийн хянах самбар нь хэрэглэхэд маш ойлгомжтой. Арьсан суудал, хөнгөн цагаан мэт харагдах чимэглэл болон сонгодог модон хээтэй оруулга нь өнгө үзэмжтэй харагдана. Зорчигч руу чиглэсэн бүх гадаргуу нь зөөлөн материалаар хийгдсэн бөгөөд энэ нь бүхээгийн тансаг байдлыг нэмэгдүүлдэг. Цахилгаан тохируулгатай урд суудал, урд болон хойд агааржуулалтын автомат удирдлага зэрэг нь таны тав тухыг алдагдуулахгүй нь гайхалтай.
Үндсэн үнэ
Өндөр хүчин чадалтай бензин хөдөлгүүр нь бат бөх бас хүчирхэг. Таван шатлалт механик хурдны хайрцаг нь Nissan Patrol автомашинд төгс зохицсон. 4.8L бензин хөдөлгүүр нь олон улсын бартаат замын мотоспортын хамгийн хүнд хэцүү тэмцээнүүдэд ч ашиглагддаг. Илүү их зүтгэх хүч шаарддаг хүмүүст 4.8L - н 24 хавхалгатай бензин хөдөлгүүр нь тохирох бөгөөд таныг замын бартаа саадыг ажрахгүйгээр жолоодлогоо үргэлжлүүлэх боломжийг олгоно.
ТАНИЛЦУУЛГА ТАТАХ descriptionХүнд хэцүү замыг Nissan Patrol - той даван туул. Уг автомашин нь 47° налуу, 39° өгсүүр болон уруу, 700 мм - ийн гүнтэй усыг ч төвөггүй туулан гарах чадвартай. Patrol - н их бие нь гангаар хүрээлсэн тул бат бөх шинж чанартай ба явах эд анги нь ажиллагаа сайтай. Мэдээж Nissan Patrol - н бүх замд тохирох дөрвөн дугуйгаар хөтлөгчтэй систем нь түүнийг улам хүчирхэг болгодог.
Nissan - н онцгой бүсийн их биеийн загвар нь цохилтын энергийг шингээх замаар мөргөлтийн хүчийг багасгадаг. тээврийн хэрэгслийн зорчигчдыг хамгаалдаг бүхээгийн хүчитгэсэн бүтэц нь аюулгүй байдлыг ихээхэн нэмэгдүүлдэг. Хаалганы дам нуруу нь хажуугийн цохилтын хүчийг бууруулснаар нэмэлт хамгаалалт болж өгдөг.
ТАНИЛЦУУЛГА ТАТАХ description