СТРЕССГҮЙ ЖОЛООДЛОГЫН ДЭВШИЛТЭТ ДИЗАЙН, NISSAN ARIYA АВТОМАШИН

ARIYA бол Nissan Intelligent Mobility-ийн өнөөг хүртэлх автомашины хамгийн дэвшилтэт хувилбар юм.

PROPILOT шинэ технологиТОЙ танилц

ARIYA нь PROPILOT шинэ технологийн ачаар жолооч нарт эгнээндээ төвлөрч, зогсох, явах, мөн хурдны замын хөдөлгөөнд оролцох, урд байгаа тээврийн хэрэгслийн хурд болон тогтоосон зайг хадгалахад тусалдаг тусламжийн систем юм

Цахилгаан хүчин чадал

Nissan ARIYA нь дэвшилтэт технологи, цоо шинэ EV платформоор сэтгэл хөдлөлийг дээд цэгт хүргэнэ.

ШИЙДЭЛ БҮРТ ТАВ ТУХ

Nissan ARIYA-ийн гоёмсог, дизайны шийдэл нь танд гэртээ байгаа мэт тав тухтай сэтгэгдлийг төрүүлэх болно.

ЖИГД ХҮЧ

Nissan ARIYA автомашин нь замын ямар ч нөхцөлд тэнцвэртэй байдлыг хадгалж чадна.

e-pedal технологи

E-PEDAL технологи суурилсан бөгөөд энэ нь танд хурдаа нэмэх болон хасах үйлдлыг хялбар болгож өгсөн. Та хаазны педал дээр гишгэх үед хурдаа авч, хаазны педалаас хөлөө авах үед автомашин бүрэн зогсох хариу үйлдлийг мэдрэх болно.

Цэнэглээд урагшил

Хязгааргүй аял. Та 1 удаагийн цэнэглэлтээрээ 610 км хүртэлх зайг туулна гээд төсөөлөөд үздээ. Хэрэв та автомашинаа хурдан цэнэглэх шаардлага гарвал ойролцоогоор 30 минутын дотор 350 км хүртэлх цэнэгээ авах бүрэн боломжтой. Энэ бол гайхамшиг.

ariya-тай хамт аяллаа эхлүүл

Цахилгаан автомашин хэрэглэгч нарт тулгардаг хамгийн том асуудал бол БАТЕРЕЙ байдаг. Тэгвэл NISSAN ARIYA нь батерей халаагчтай гэдгээрээ давуу талтай.

ARIYA 63 кВт.ц

Nissan ARIYA бол амралтын өдрүүдээр адал явдалд дуртай гэр бүлийн гишүүдийн хамгийн эхний сонголт байх болно. Та уг автомашинаар урд дугуйгаар хөтлөгчтэй, 160 кВт/217 PS ба 300 Нм эргүүлэх хүч, 160км дээд хурдтай, 63 кВт/цаг Advance загварт 1 цэнэглэлтээрээ 400 км хүртэл туулах замыг туулах боломжтой.

ARIYA 87 кВт.ц

Хол замд явдаг хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд жолоодлого туулах зайг нэмэгдүүлсэн Nissan ARIYA урд дугуйгаар хөтлөгчтэй 178 кВт/242 PS, 300 Нм эргүүлэх хүч нь ARIYA 63 кВт ижил үзүүлэлттэй, 87 кВт/цаг Advance загвар дээр 526км хүртэлх замыг туулах чадвартай хүлэг юм.

ARIYA e-4ORCE 87кВт цаг

Хамгийн шилдэг нь: дээд зэргийн жолоодлогын мэдрэмжийг дахин тодорхойлох e-4ORCE технологийн бүхий л замд ашиг тустай. 87 кВт/цаг хүчин чадалтай e-4ORCE Advance загвар дээр 225 кВт/306 PS хүч, 600 Нм эргүүлэх момент, 198 км/цаг дээд хурд, 510 км замыг туулах чадвартай.

Их хэмжээний энергийг цуглуулж, өндөр хүлээлтийг мэдэр. Нэг цэнэглэлтээр 610км замыг туулаарай

бАТЕРЕЙНЫ ҮЗҮҮЛЭЛТ

Ariya нь цоо шинэ цахилгаан автомашин боловч Nissan брэндийн цахилгаан автомашин хөгжүүлэлтийн урт хугацааны туршлага шингэсэн бүтээл юм. Батерейнууд нь халуун, хүйтэн цаг агаарын алинд ч оновчтой ажиллах чадамжтайгаас гадна хурдан цэнэг авах зэрэг дэвшилтэт технологиудаар баталгаажсан.

ТАНИЛЦУУЛГА ТАТАХ description

Гэртээ цэнэглэ

Шатахуунд баяртай гэж хэлээрэй Учир нь та зориулалтын 240 вольтын түргэн цэнэглэгчийн тусламжтайгаар автомашинаа хялбар цэнэглэж болно. Nissan ARIYA-аа хаана ч байсан ердийн цахилгаан залгуурт залгаад тогтмол цэнэглэх боломжтой ба гэртээ зориулалтын түвшинд суурилуулсан Nissan 7kW эсвэл 22kW хувьсах гүйдлийн цэнэглэгчийг ашиглаад ARIYA-гаа 12-13 цагийн дотор 100% цэнэглэх боломжтой.

ТУРШИЛТЫН ЖОЛООДЛОГО directions_car

Түргэн цэнэглэгч

ARIYA 63 кВт.ц: Ойролцоогоор 35 минутын дотор 20% - 80%

ARIYA 87 кВт.ц: Ойролцоогоор 40 минутын дотор 20% -аас 80% хүртэл

Navi-link-тай ProPILOT Assist

ARIYA нь жолоочийн тав тухыг алдагдуулахгүйгээр таны аяллыг илүү аюулгүй, хялбар, тохь тухтай болгоход зориулагдсан ProPILOT Assist технологитой.

ProPILOT Park

ProPILOT Park товчийг удаан дар. Одоо Nissan ARIYA зогсоолруу хэрхэн байршихыг харж болно.

Шилэн дээрх дэлгэц

Чухал мэдээллийг өөрийн харааны түвшинд байлга. Тээврийн хэрэгслийн хурд, навигаци болон ProPILOT Assist статус зэрэг мэдээллийг харах бүрэн боломжтой.

Жолоочийн туслах ба аюулгүй байдлын технологи

Nissan Ariya нь мөн жолоодлогыг хөнгөвчлөх, тааламжтай болгоход чиглэсэн эргэн тойроноо харах ухаалаг дэлгэц, мөргөлдөхөөс сэрэмжлүүлэх ухаалаг төхөөрөмж, болон бусад технологиудтай.

Navi-link-тай ProPILOT Assist

Navi-link-тай ProPILOT Assist нь замын хөдөлгөөний урсгалыг дагаж, таныг эгнээндээ зорчиход тусалж, налуу болон муруйг урьдчилан харахын тулд ашиглагддаг систем юм.

УРЬДААС ТООЦООЛСОН ЗАЙГ ТОГТМОЛ БАРИНА

Нэг эгнээтэй хурдны замд жолоо барих үед ProPILOT Assist нь Navi-link-тай замын хөдөлгөөний урсгалыг дагаж, урд талын машинаас урьдчилан тогтоосон зайг барихад тусална. Энэ нь таныг замын хөдөлгөөн бүрэн зогсоход тусалж, хөдөлгөөн эхлэх үед хурдыг нэмэгдүүлэх үүрэгтэй.

ЭГНЭЭГЭЭ ХАДГАЛАХАД ТУСЛАНА

Таныг хурдны замаар зорчих үед уг систем нь эргэлтэд ч гэсэн эгнээгээ хадгалахад туслах үүрэгтэй.

УХААЛАГ УРД ТАЛЫН ОСЛЫН АНХААРУУЛГА (I-FCW)

Ariya-ийн лазерын тусгалтай зай хэмжигч нь танд болзошгүй аюулын талаар дуут болон дүрсэн байдлаар анхааруулна.

АРЫН АВТОМАТ ТООРМОС

Автомашины ард хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй биет байгаа тохиолдолд болзошгүй ослоос сэргийлж автоматаар тоормослох систем юм.

ЯВГАН ЗОРЧИГЧ ИЛРҮҮЛЭХ УХААЛАГ ОСЛЫН ТООРМОС (I-EB W/PD)

Өөртөө итгэлтэйгээр жолоод. I-EB нь гэнэтийн ослын нөхцөл байдалд автомашины хурдыг сааруулж, тоормосыг ажиллуулж, явган зорчигч болон тээврийн хэрэгсэлд учрах ослын хохирлыг эрс бууруулна.

УХААЛАГ ҮЛ ХАРАГДАХ БҮСИЙН МЭДРЭГЧ /СЭРГИЙЛЭГЧ(I-BSI)

Таны автомашин зорчиж эгнээнээс санамсаргүй гарах үед энэхүү мэдрэгч нь дуут дохиогоор танд анхааруулах болно.

ТАНИЛЦУУЛГА ТАТАХ

Бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлага, брэндийг эх орондоо ...

ТУРШИЛТЫН ЖОЛООДЛОГО

Автомашинаа Моннис Моторс ХХК–иас сонгох ХасЛизинг компанид ...

ЗЭЭЛИЙ НӨХЦӨЛҮҮД

Автомашинаа Моннис Моторс ХХК–иас сонгох ХасЛизинг компанид ...

ХҮНИЙ НӨӨЦ

Автомашинаа Моннис Моторс ХХК–иас сонгох ХасЛизинг компанид ...

ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ
Э. БИЛГҮҮН

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-0026
Б. ХҮСЛЭН

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-6222
Г. ХИШИГБААТАР

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-6111
Б. АРИУНЦЭЦЭГ

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-0026
Д. ДАВААСҮРЭН

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-5533
Б. РЕНЧИН

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-0208