Монголын эрс тэс цаг агаарын нөхцөлд тэсрэлт хийх гэж буй 100% цахилгаан nissan ariya автомашин нээлтээ хийлээ
Nissan компани нь хамгийн анх байгальд ээлтэй 100% цахилгаан автомашин болох Nissan LEAF загварыг бүтээсэн. Өргөн хүрээний хэрэгцээнд зориулагдсан хүчирхэг, Nissan leaF нь 2010 онд үйлдвэрлэгдсэнээс хойш одоог хүртэл 500,000 борлуулалт хийгдсэн байдаг.
ТЭГВЭЛ NISSAN -НИЙ ДАРААГИЙН ЦОО ШИНЭ ЗАГВАР БОЛОХ СТРЕССГҮЙ ЖОЛООДЛОГЫН ДЭВШИЛТЭТ ДИЗАЙН, NISSAN ARIYA ЗАГВАРАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. Ария бол Nissan Intelligent Mobility-ийн өнөөг хүртлэх автомашины хамгийн дэвшилтэт хувилбар юм.
Цахилгаан автомашин хэрэглэгч нарт тулгардаг хамгийн том асуудал бол БАТЕРИА байдаг. Тэгвэл NISSAN ARIYA нь батериа халаагчтай гэдгээрээ давуу талтай.
Nissan Ariya 100% ЦАХИЛГААН АВТОМАШИН БӨГӨӨД 1 удаагийн цэнэглэлтээр 620км аялах боломжыг хэрэглэгч нартаа олгож байгаа нь хамгийн давуу талтай.2023 онд борлуулагдаж эхэлсэнээс 2860ш борлуулж 2024 онд 44,5%р өссөн байна.
ARIYA нь PROPILOT шинэ технологийн ачаар жолооч нарт эгнээндээ төвлөрч, зогсох, явах, мөн хурдны замын хөдөлгөөнд оролцох, урд байгаа тээврийн хэрэгслийн хурд болон тогтоосон зайг хадгалахад тусалдаг тусламжийн системтэй.
Мөн E-PEDAL технологи суурилсан бөгөөд энэ нь танд хурдаа нэмэх болон хасах үйлдлыг хялбар болгож өгсөн. Та хаазны педал дээр гишгэх үед хурдаа авч, хаазны педалаас хөлөө авах үед автомашин бүрэн зогсох хариу үйлдлийг мэдрэх болно
Ariya цувралын стандарт нь Nissan Safety Shield® 360 бөгөөд идэвхтэй аюулгүй байдал, жолоочийг дэмжих зургаан дэвшилтэт технологийн иж бүрдэл юм.
Үүнд:
- Явган зорчигч илрүүлэгчтэй автомат яаралтай тоормос
- Арын автомат тоормос
- Замаас гарах анхааруулга
- Сохор цэгийн анхааруулга
- Арын хөндлөн замын хөдөлгөөний сэрэмжлүүлэг
- Өндөр туяаны туслах