Чанарыг эрхэмлэж, Инновацыг жолоодно

Чанарыг эрхэмлэж, Инновацыг жолоодно

Бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлага бүхий брэндийг эх орондоо нутагшуулж, харилцагч, хэрэглэгч, хамт олондоо үнэ цэнийг бүтээнэ.

Бидний тухай

Моннис Группын ууган компани Моннис Моторс ХХК нь 90 гаруй жилийн түүхт Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 1998 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.

Үйл ажиллагаа эхэлсэн он

Моннис Моторс ХХК нь Ниссан Мотор компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр томилогдон үйл ажиллагаагаа эхэлсэн.

Анхны үзэлгэний танхим нээлтэ

Олон улсын стандартын дагуу Монгол Улсад анхны автомашины үзүүлэнгийн танхим, засвар үйлчилгээний төвийг Сүхбаатар дүүрэгт барьж ашиглалтад оруулсан.

Орон нутагт өргөжсөн он

Хэрэглэгчдэд ойр байх зорилгоор Эрдэнэт хотод үйлчилгээний төв нээж, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.

Баянзүрх дүүрэгт нээлт

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд нийцүүлэн Баянзүрх дүүрэгт Ниссан засвар үйлчилгээний шинэ төв нээсэн.

Renault-тай хамтын ажиллагаа

Франц улсын Renault группийн албан ёсны дилерээр томилогдон тасралтгүй хамтран ажиллаж эхэлсэн.

Сүхбаатар аймагт өргөжилт

Орон нутгийн хэрэглэгчдэд бүрэн үйлчилгээ хүргэх зорилгоор Сүхбаатар аймагт Ниссан засвар үйлчилгээний төвийг нээсэн.

Таныг угтах орчин

Олон улсын стандартад нийцсэн үзүүлэнгийн танхим, орчин үеийн засварын төв — энд л таны Nissan хамгийн сайн тусламж авдаг.

Icons

Нэгдмэл байдал

Нэгдмэл байдал

Нэгдмэл зорилгын төлөө хамтдаа тэмүүлж, бүтээлч санаачлагч, манлайлагч байж, компанийнхаа хөгжил дэвшлийн төлөө эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг үнэнч ажилтан бидний гол үнэт зүйл юм.

Үнэ цэнэтэй брэнд

Үнэ цэнэтэй брэнд

Дэлхийн нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгох олон улсын стандарт, дэвшилтэт технологиор Монголын автомашины салбарт үнэтэй хувь нэмэр оруулах БРЭНД бидний үнэт зүйл юм.

Алсын хараа

Алсын хараа

Ажилтан бүрийн амьдралын баталгаа, ажиллах таатай орчныг бий болгож, нийгмийн өмнөх хариуцлагаа ухамсарлан, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь бидний алсын зорилго юм.

Харилцагч төвтэй

Харилцагч төвтэй

Харилцагч бол манай компанийн эрхэм хамтрагч бөгөөд таны сэтгэл ханамж бидний амжилтын үндэс юм. Харилцагч бүрийн хүндлэлийг хамгийн өндөр түвшинд хангах нь бидний үйл ажиллагааны гол зорилго юм.