Nissan брэнд 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
2023 оны 12-р сарын 26-нд Ниссан брэнд "Бусдын хийж зүрхлэхгүй байгаа зүйлийг хийхүй" гэсэн ДНХ-ээр удирдуулсан хүсэл тэмүүлэл, шинэчлэлийн 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгүүллээ.
1933 онд байгуулагдсан цагаасаа хойш энэхүү зоримог сэтгэлгээ нь Ниссан болон түүний үе үеийн ажилтнуудад инновацийн хил хязгаарыг даван туулахад сүнслэг нөлөө үзүүлж, хүмүүсийн амьдралыг сэтгэл хөдөлгөм аялалаар баяжуулж, илүү цэвэр, аюулгүй, илүү хүртээмжтэй ертөнцийг бий болгох анхдагч технологиор баяжуулж байв.
Nissan 90 жилийн ойн хүрээнд юу хийв?
- Ниссан компанийн 90 жилийн ойг тохиолдуулан бид Японы Йокохама дахь төв байрандаа хил хязгаарыг эвдэж, дэлхий дахинд манай машинууд ямар сэтгэл хөдлөлийг авчирдагийг харуулсан 75 метрийн үзэсгэлэн гаргасан. Йокохама станцын зүүн гарц болон Минатомирай орчмын хооронд өдөр бүр олон мянган хүн Nissan Walk замаар дайран өнгөрдөг бөгөөд энэ нь Ниссан-ын өнгөрсөн түүх, ирээдүйн хүсэл тэмүүллийг олон нийтэд харуулах төгс газар байлаа.
- Үзэсгэлэнг үзэх холбоос: 90 years of inspiration and excitement | #Nissan (youtube.com)
- 90 жилийн ойн товхимол. 1933 оноос хойших хөгжлийн үе шат, даван туулсан сорилтууд, дэлхийн автоматив салбарт авчирсан шинэчлэлтүүд зэрэг сэтгэл хөдөлгөм 90 жилийн түүхийг энэхүү дурсгалын товхимолд багтаасан.
- Товхимол үзэх холбоос: 90 years of inspiration and excitement | #Nissan (youtube.com)
- Дэлхийн зах зээл дээрх компанийн үйл ажиллагаа, үйл явдлуудыг харуулсан "Daring 23" цуврал нийгмийн контентууд бүтээв.
- Үзэх холбоос: 90 years of inspiration and excitement | #Nissan (youtube.com)
-
Эдгээр үйл ажиллагаа нь Ниссан брэндийн түүхэн дэх чухал мөчүүдийг онцлон тэмдэглэж, үүнийг боломжтой болгосон бүх хүмүүст талархлаа илэрхийлэх онцгой арга зам байсан.
-
Ниссан нь илүү цэвэр, аюулгүй, илүү хүртээмжтэй ертөнцийг бий болгохын тулд хүмүүсийн амьдралыг сэтгэл хөдөлгөм аялал, анхдагч технологиор баяжуулах гэсэн тууштай тууштай зүтгэлээр удирддаг.