Цусаа хандивлах өдөрлөгийг зохион байгууллаа

Цусаа хандивлах өдөрлөгийг зохион байгууллаа

"МОННИС МОТОРС" ХХК нь нийгмийн хариуцлагыг эрхэмлэн Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгууллаа. Сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчилах зорилготой энэхүү өдөрлөгийн үеэр "МОННИС МОТОРС" ХХК-ын хамт олон 75 хүнд амьдрал бэлэглэлээ.