МОННИС ГРУПП нийгмийн хариуцлагын хүрээнд 1 га газрын зүлэгжүүлэлтийн ажлыг хийлээ
Моннис групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд Сүхбаатар дүүргийн 2-р хороонд байрлах 360м² явган хүний зам талбайг тохижуулж, 1 га газрын зүлэгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Мод тарих энэхүү сайн дурын өдөрлөгт Моннис группын удирдлага, ажлын хамт олноос гадна Сүхбаатар дүүргийн СӨХ-ийн дарга, иргэд өргөнөөр оролцож 69 ширхэг шилмүүст болон навчит модыг суулгалаа. Өдөрлөгийн үеэр группын удирдлагууд иргэд, байгууллагууд зөвхөн мод тариад орхих бус цаашид арчлан хамгаалах үйл ажиллагааг тогтмол хариуцлагатай хийж байхыг уриалсан юм.