БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН НИССАН X-TRAIL АВТОМАШИНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Ниссан брэндийн албан ёсны дистрибьютор болох “Моннис Моторс” ХХК нь 4-р үеийн бүрэн шинэчлэгдсэн X-Trail автомашины нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаагаар зөвхөн Ниссан X-Trail автомашиныг танилцуулаад зогсохгүй “MODE” тайлорын X-Trail автомашинд зориулан бүтээсэн загварын коллекцийг танилцуулснаараа олны анхаарлыг татлаа.
Ниссан брэндийн албан ёсны дистрибьютор болох “Моннис Моторс” ХХК нь 4-р үеийн бүрэн шинэчлэгдсэн X-Trail автомашины нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаагаар зөвхөн Ниссан X-Trail автомашиныг танилцуулаад зогсохгүй “MODE” тайлорын X-Trail автомашинд зориулан бүтээсэн загварын коллекцийг танилцуулснаараа олны анхаарлыг татлаа.
Ниссан X-Trail загвар нь 2000 оноос эхлэн автомашины зах зээлд өрсөлдөж эхэлсэн бөгөөд өдгөө уг автомашин нь T30,T31,T32,T33 зэрэг 4 удаа хөгжүүлэгдсэн байгаа юм. Нээлтийн үеэр танилцуулагдсан T33 загвар нь өмнөх 3 загвараасаа дизайн, хурд хүч, технологи зэрэг бүхий л талаараа өөрчлөгдөн шинэчлэгдсэн гэж болно.
E-Power
2022-2023 оны эмэгтэйчүүдэд зориулагдсан хамгийн тохиромжтой SUV төрлийн автомашинаар нэрлэгдээд байгаа бүрэн шинэчлэгдсэн Ниссан X-Trail T33 автомашины давуу талууд болох e-Power, e-Pedal, e-4orce технологиудын талаарх мэдээллийг танд хүргэж байна.
Гэр бүлийн хэрэгцээ, аялал зугаалга, адал явдалд зориулагдсан Ниссан X-Trail T33 загвар нь ердийн хайбрид хөдөлгүүрээс давсан өвөрмөц технологи болох e-POWER системийг өөртөө шингээсэн тул танд зөөлөн, нам гүм жолоодлогыг мэдрүүлэх болно. Уг автомашин нь дээд зэргийн жолоодлого, цахилгаан мотор болон дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 4 дугуй хөтлөгчтэй. Бүрэн шинэчлэгдсэн Ниссан X-Trail нь 7 хүний суудал бүхий өргөн уужим орон зайтай бөгөөд таны аюулгүй байдал, тав тухыг хангах Intellegent Mobility ухаалаг системтэй автомашин юм.
Цэнэглэдэггүй өвөрмөц цахилгаан технологи, e-POWER*
e-POWER гэдэг нь автомашины ажиллагааг зогсоох шаардлагагүйгээр цахилгаан мотор болон бензин хөдөлгүүр, lithium-ion батарейтай EV дээр суурилсан шинэлэг технологи юм. e-POWER технологийг ашигласнаар хариу үйлдэл хурдан байх ба та уг автомашиныг залгаж цэнэглэх шаардлагагүй, зөөлөн, чимээгүй жолоодлого хийх боломжтой. Энэ нь танд түлшний хэмнэлт, сэтгэл хөдөлгөм, тав тухтай жолоодлогыг мэдрүүлэх болно.
E-Pedal Step
E-Pedal-тай байхад таны жолоодлого илүү хялбар байх болно. Ниссаны өвөрмөц технологи болох E-Pedal нь танд хурдаа нэмэх болон хасах үйлдлыг хялбар болгож өгсөн. Та хаазны педал дээр гишгэх үед хурдаа авч, хаазны педалаас хөлөө авах үед автомашин огцом тоормос барих эсвэл автомашин бүрэн зогсох хариу үйлдлийг мэдрэх болно.
e-4ORCE-той цахилгаан 4х4
Адал явдалд хил хязгаар гэж үгүйтэй адил та Ниссан X-Trail-ийн 4 дугуй хөтлөгчтэй, цахилгаан жолоодлоготой автомашинаа ашиглан аялалдаа гараарай. e-4ORCE систем нь танд хүчирхэг байдал болон жолоодлогын хамгийн төгс хослолыг мэдрүүлснээр та зөөлөн жолоодлогыг ямар ч гадаргуу дээр харж болно.