SUV Ангилал дундаа хамгийн хүчирхэг

Patrol бол амьд домог юм. Уламжлалаар баялаг, ирээдүйгээр хөтлөгдсөн Монгол орны тал нутагт Patrol нь өв соёл, нэр хүндийн төгс хослолыг илэрхийлж чадна. Автомашиныхаа хүч чадлыг сорих дуртай аялалд дурлагсдын хувьд Patrol нь бүхий л бартаат замын хүнд хэцүүг даван туулахаар бүтээгджээ. V хэлбэртэй урд нүүр нь зоригтой, хурд хүчтэй зан чанарыг илтгэх болно.

ХҮЧИРХЭГ ДҮР ТӨРХ

Анх харахад л шинэ Patrol - ын хүчирхэг гадаад төрх таныг гайхшируулах болно. Урд нүүрний гоёлын хөндлөн шугам нь автомашиныг илүү өргөн харагдуулдаг. Хажуу талаас харахад шинэ дугуйн хүрд нь дээд зэрэглэлийн тансаг байдлыг илтгэх бөгөөд хүч болон бат бөх байдлыг илтгэх төвгөр капут нь Patrol - ыг илүү төгс харагдуулдаг.

ШИНЭЧЛЭН ЗАГВАРЧЛАГДСАН УРД НҮҮР

Шинэчлэгдсэн загвартай урд нүүр нь автомашины нүүр хэсгийг гоёмсог харагдуулж, бусдын анхаарлыг татах болно.

18” ХАЙЛШИН ДУГУЙ

Шинэлэг бөгөөд өвөрмөц загвартай 18’’ хайлшин дугуйн хүрдийг суурилуулж өгсөн нь Patrol-ыг илүү загварлаг харагдуулж байгаа юм.

5.6L V8 ХӨДӨЛГҮҮР

Patrol нь V8 цилиндр бүхий 5.6L багтаамжтай 400 морины хүчин чадалтай маш хүчирхэг хөдөлгүүртэй.

ИРЭЭДҮЙД ХҮРЭХ ЗАМЫГ ГЭРЭЛТҮҮЛНЭ

52 ширхэг LED гэрлээс бүрдэх С хэлбэрийн урд их гэрэл нь өвөрмөц спортлог, ширүүн хэв маягтай бөгөөд гэрэлтүүлэх чадвар сайтай тул бусдын анхаарлыг татаж, Patrol - ын тансаг байдлыг илүү тодотгож өгдөг.

ТАНСАГ БӨГӨӨД НАРИЙН ХИЙЦЛЭЛ

Patrol - д суурилсан голын хайрцагт байрлах хөргүүрийн тусламжтайгаар аялал тань илүү тав тухтай болно. Ангилалдаа хамгийн том багтаамжтай энэхүү хөргүүр нь 2 талаасаа онгойх зориулалттай давхар нугастай бөгөөд урд болон арын эгнээнээс шууд онгойж, хөргөсөн зүйлээ төвөггүй авах боломжтой.

ТАНСАГ АМЬДРАХУЙ

Амьдралдаа илүү тансаг мэдрэмжийг нэмээрэй. Patrol - ын дээд зэрэглэлийн интерьер нь илүү уужим орчныг мэдрүүлж таныг тайвшруулах болно. Том цэлгэр орон зайг суудал бүрийн хуваарилалтаас мэдрэх боломжтой. Patrol нь жолооч таны орон зайг орхигдуулаагүй тул жолооны ард суух үед суудал нь танд хамгийн тохирох байрлалд шилжих боломжтой.

ТАНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД БҮРЭН НИЙЦЭХ СУУДАЛ

3 дахь эгнээний цахилгаан эвхэгддэг суудлыг нэг товчлуурын тусламжтайгаар буулган  ачаа тээшний зориулалтаар ашиглах боломжтой.

ТАВ ТУХЫГ ХАНГАХ ХӨРГҮҮР

Patrol-д суурилсан голын хайрцаганд байрлах хөргүүрийн  тусламжтайгаар аялал тань илүү тав тухтай болгоно. Ангилалдаа хамгийн том багтаамжтай энэхүү хөргүүр нь 2 талаасаа онгойх зориулалттай давхар нугастай бөгөөд урд болон арын эгнээнээс шууд онгойж, хөргөсөн зүйлээ төвөггүй авах боломжтой.

DIAMOND STITCH QUILTED LEATHER SEAT

Энэхүү нарийн хийц бүтэцтэй дотоод засал нь таны гайхшралыг төрүүлэх болно. Алдарт GT-R- загвараас санаа авсан ширмэл арьсаар хийгдсэн ромбон оёдолтой тухтай суудал.  Танд мэдрэгдэх дубэн оруулга нь хүчирхэг, чамин тансаг байдлыг нэмж өгдөг.

САЛОНЫ ОНЦЛОГ

Patrol - ын суудал бүрийг маш чамин тансаг, тав тухтай байдлаар шийдэж өгснөөр зорчигчдод бизнес ангиллаар зорчиж буй мэт мэдрэмжийг төрүүлнэ. Эдгээр мэдрэмжийг бодитоор бий болгохын тулд жижиг деталь бүрийг онцгойлон анхаарч дотоод салоныг тансаг урлажээ.

ТАНИЛЦУУЛГА ТАТАХ description

ТЕХНОЛОГИЙН ОНЦЛОГ

Жолоочид хэрэгтэй бүхий л мэдээллийг 7" инчийн дэвшилтэт дэлгэцээс бүрэн авах боломжтой. Бүрэн тохируулж болохуйц энэхүү дэлгэц нь бодит цагийн навигаци, дууны жагсаалт, аяллын мэдээлэл, түлшний зарцуулалтаас авхуулаад бүхий л мэдээллийг харуулна.

ТЕХНОЛОГИЙН ОНЦЛОГ

Intuitive Navigation System нь дуу хоолой таних функц учир танд илүү хялбар байдлыг бий болгоно. Урд суудалд зорчиж буй зорчигч нар Wireless буюу утасгүй цэнэглэгчээр гар утсаа цэнэглэх боломжтой. Харин арын суудлын зорчигч нарт USB портоор цэнэглэх боломжийг бий болгосон.

ТУРШИЛТЫН ЖОЛООДЛОГО directions_car

WIRELESS APPLE CARPLAY AND ANDROID AUTO

12.3" инчийн дэлгэц нь өндөр чанарын нарийвчлалтай бөгөөд тохиргоо, газрын зураг, хөгжим, Wireless Apple CarPlay болон Android Auto гэх мэтчилэн олон төрлөөр ашиглах боломжтой.

ПРЕМИУМ ИНФОТАЙНМЭНТ

Ниссан Patrol загвар нь нэмэлтээр ард суудалд зорчиж буй зорчигч нарт зориулан 10.1 инчийн дэлгэцийг суурьлуулж өгсөн. Уг дэлгэц нь тусгай чихэвчтэй учир та өөрийн тав тухыг 100% бүрдүүлэх боломжтой.

7 ИНЧИЙН ЖОЛООЧИЙН ТУСЛАХ ДЭЛГЭЦ

Жолоочид хэрэгтэй бүхий л мэдээллийг 7 инчийн дэвшилтэт дэлгэцээс бүрэн авах боломжтой. Бүрэн тохируулж болохуйц дэлгэц нь бодит цагийн навигаци, дууны жагсаалт, аяллын мэдээлэл, түлшний хэмнэлтээс авахуулаад бүхий л мэдээллийг харуулна.

BOSE PREMIUM SOUND SYSTEM

Төгс дуугаралтыг мэдрүүлэх 13ш Bose өсгөгч нь бүх зорчигчдод дээд зэргийн дууны чанарыг мэдрүүлнэ. Сайжруулсан дуу тусгаарлалт нь жолооч нарт автомашин дотор илүү тайван амгалан байх боломжийг олгоно.

ДОМОГТ V8 ХӨДӨЛГҮҮР

400 морины хүч, 560 Hм эргүүлэх хүчин чадалтай хүчирхэг хөдөлгүүртэй Patrol загвар нь Direct injection gasoline (DIG) болон Variable Valve Event and Lift (VVEL) технологиудыг өөртөө шингээсэн.

ХАРЬЦУУЛАГДАШГҮЙ
ХҮЧИН ЧАДАЛ

Бартаат замыг туулна гэдэг нь автомашинуудад маш том шалгуур болдог. Patrol нь дэвшилтэт технологи, нарийн хийцлэл, хүчирхэг хөдөлгүүрийн тусламжтайгаар ямар ч газар нутгийг даван туулахаар зориулагдан бүтээгдсэн.

4Х4 ГОРИМ

Аян замын бартаанд санаа зовних биш аяллаасаа таашаалыг мэдрээрэй. 4х4 горим нь хялбар солигдох боломжийг өгөх бөгөөд энэ нь Patrol - г ямар ч төрлийн хүнд хэцүү замыг даван туулахад тусална.
Элс: Элсэн цөлийг хялбараар туулаарай.
Зам дээр: Хүссэн үедээ хотын зөөлөн жолоодлогыг мэдрээрэй.
Хад, Чулуу: Ямар ч тогтолцоотой газрыг асуудалгүй даван туулна.
Цас: Дахин хэзээ ч цаснаас болж асуудал үүсэхгүй.

АВТОМАТ ХУРДНЫ ХАЙРЦАГ

Patrol нь 7 шатлалт автомат хурдны хайрцагтай. Энэхүү технологийг ашигласнаар Patrol нь эргүүлэх хүчийг урьд урьдынхаас илүү хурдан бөгөөд илүү үр дүнтэй хүргэнэ.

ТЭНЦВЭРТЭЙ БАЙДАЛ

Гидравлик хөдөлгөөний удирдлага нь Patrol автомашины тэнцвэртэй байдлыг хангах бөгөөд ямар ч тогтолцоотой газарт тогтвортой, жигд хэмнэлд явах боломжийг олгоно.

ДИФФЕРЕНЦИАЛ ТҮГЖИГЧ

Patrol загвар нь элс болон шороо ихтэй замаар явж байгаа тохиолдолд арын дугуйны эргүүлэх хүчийг жигд хуваарилж хойд дифференциалыг түгжинэ. Ингэснээр таны автомашин шороо болон элс, шавар бартаанд гацаж суухаас сэргийлнэ.

ХЯЗГААРЛАГДМАЛ ГУЛСАЛТЫН ДИФФЕРЕНЦИАЛ

Дугуй сул эргэлдэж эсвэл гулсаж, халтирч байх үед хязгаарлагдмал гулсалтын дифференциал (LSD) болон түгжигддэг арын дифференциал нь жолоочийг гулгамтгай, налуу зам дээр ч хурдаа хадгалан аюулгүй жолоодлого хийх боломжийг олгодог. Active Brake Limited Slip (ABLS) нь гулсаж, хий эргэлдэж буй дугуйн хүчийг газартай наалдан харьцаж байгаа дугуй руу шилжүүлэхийн тулд түгжигдэхээс хамгаалах систем (ABS)-ийн мэдрэгчийг ашигладаг.

ТАНИЛЦУУЛГА ТАТАХ

Бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлага, брэндийг эх орондоо ...

ТУРШИЛТЫН ЖОЛООДЛОГО

Автомашинаа Моннис Моторс ХХК–иас сонгох ХасЛизинг компанид ...

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛҮҮД

Автомашинаа Моннис Моторс ХХК–иас сонгох ХасЛизинг компанид ...

ХҮНИЙ НӨӨЦ

Автомашинаа Моннис Моторс ХХК–иас сонгох ХасЛизинг компанид ...

ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ
Э. БИЛГҮҮН

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-0026
Б. ХҮСЛЭН

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-6222
Г. ХИШИГБААТАР

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-6111
Б. АРИУНЦЭЦЭГ

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-0037
Д. ДАВААСҮРЭН

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-5533
Б. РЕНЧИНДОРЖ

Борлуулалтын зөвлөх

call (+976) 9090-0208