SWAY концепт нь Nissan-ы автомашинууд ирээдүйд ямар болох тухай анхны төсөөллийг өгч байна. Үйлчлүүлэгчдийн санааг бодолцож бүтээсэн энэхүү өвөрмөц автомашин нь сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

Nissan SWAY коцепт машин бүтээснээр авсаархан хэтчбэк автомашины зах зээл эрс өөрчлөгдөнө. Хурдыг илэрхийлсэн гаднах хэлбэр, сүрлэг хамрын хэсэг, энгийн боловч үзэмсэг салон, өнгөний оновчтой зохицол зэрэг нь энэхүү автомашиныг юуны төлөө бүтээснийг илэрхийлнэ.