CONQUER EVERYWHERE
Patrol Y62 V8
Гадна өнгө
Дотор өнгө
Теxник үзүүлэлтүүд
![]() |
Xөдөлгүүрийн багтаамж5.6л | 400м/x |
![]() |
Xурдны xайрцаг7 шаталтат автомат меxаник xосолсон Xtronic CVT |
![]() |
Шатxуун зарцуулалт14л/100км |
![]() |
Суудлын тоо8 |
- ₮
CONQUER EVERYWHERE
Patrol бол амьд домог юм. Уламжлалаар баялаг, ирээдүйгээр хөтлөгдсөн Монгол нутагт, Patrol нь өв соёл, нэр хүндийн төгс хослолыг илэрхийлэх зорилготой юм. Замын хэцүү нөхцөлд ч хүч чадлыг үнэлдэг элсэн манханд дурлагсдын хувьд шинэ Patrol ямар ч бартааг даван туулахаар бүтээгджээ. Nissan Intelligent Mobility технологи бүхий Patrol нь ангилалдаа хамгийн хүчирхэг бас ухаалаг нь юм
Ирээдүйд хүрэх замыг гэрэлтүүлнэ

Тансаг бөгөөд сайжирсан нарийн хийцлэл
Patrol-н жолоодлогоос авах таашаалыг нэмэгдүүлэхийн тулд суудал бүрийг маш чамин тансаг байдлаар урлажээ. Зорчигчдод Бизнес ангиллын нислэг мэт мэдрэмжийг бодитоор бий болгохын тулд жижиг деталь бүрийг онцгойлон анхаарч, дотоод салоныг тансаг урлажээ

Тав тухыг хангах хөргүүр
Patrol-д суурилсан голын хайрцаганд байрлах хөргүүрийн тусламжтайгаар аялал тань илүү тав тухтай болох байна. Ангилалдаа хамгийн том багтаамжтай бүхий энэхүү хөргүүр нь 2 талаасаа онгойх зориулалттай давхар нугастай бөгөөд урд болон арын эгнээнээс шууд онгойж, хөргөсөн зүйлээ төвөггүй авах боломжтой

Зөвхөн Bose эгшиглэнэ
Төгс байрлалд дуугаралтыг мэдрүүлэх 13ш Bose өсгөгч нь бүх зорчигчдод дээд зэргийн дууны чанарыг мэдрүүлнэ. Сайжруулсан дуу тусгаарлалт нь жолооч нарт автомашин дотор илүү тайван амгалан байх боломжийг олгоно.

Технологийн Титан
Автомашин дотроо Apple CarPlay болон Android Auto ашиглах бүрэн боломжтой боллоо. Хялбар байдал, олон үйлдэлт, аюулгүй байдлыг нийлүүлэн хангахад зориулагдсан дэлгэцийн тусламжтайгаар дуртай аппликешнээ ашиглаарай. HMI навигацийн систем ба дуу хоолойг таних сайжруулсан функц нь аяллын туршид шинэ Patrol-тойгоо холбоотой байх боломжийг олгодог. Жолооч нар төв консоль дээр гар утсаа Wireless charger аар цэнэглэх боломжтой бол арын зорчигчид USB портоор цэнэглэх боломжтой юм.

Бүх зүйл гарт ойрхон
Жолоочид хэрэгтэй бүхий л мэдээллийг 7 инчийн дэвшилтэт дэлгэцээс бүрэн авах боломжтой. Бүрэн тохируулж болохуйц дэлгэц нь бодит цагийн навигаци, дууны жагсаалт, аяллын мэдээлэл, түлшний хэмнэлтээс авахуулаад бүхий л мэдээллийг харуулна.

Тансаг амьдрахуй
Амьдралдаа илүү тансаг мэдрэмжийг нэм. Шинэ Patrol-ийн дээд зэрэглэлийн интерьер нь илүү уужим орчныг мэдрүүлж таныг тайвшруулах болно. Том цэлгэр орон зайг суудал бүрийн хуваарилалтаас мэдрэх боломжтой. Шинэ Patrol хэзээ ч таны орон зайг мартахгүй тул жолооны ард суух үед суудал нь танд хамгийн тохирох байрлалд шилжих болно.

Халуунд угтах сэрүүн агаар
Гадаа ямар ч агаарын хэмтэй байсан хамаагүй, Patrol-ын “хөшгөн” агаарын систем нь зорчигчдыг таатай агаарын бүсэд тусгаарладаг. Гурван бүст агааржуулалтын систем/Tri-zone Climate Control/ нь зорчигч бүрт таарсан температурыг тохируулах боломжийг олгодог ба алсаас хөдөлгүүр асаагч системээр аяллынхаа өмнө шинэ Patrol-оо хөргөх болон халаах боломжтой. Ухаалаг агааржуулалтын системд тавтай морил

Ухаалаг арыг харах толь
Толинд байрласан LCD дэлгэц нь автомашины арын хэсгийн зорчигч, ачаа тээш эсвэл гэрэл багатай хойд хэсгийн үзэгдэх орчинг сайжруулж, машины арын хэсгийг дэлгэцээр харуулна
хөдөлгүүр, явах эд анги

Домогт V8
Ангилалдаа хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй танилц. 400 морины хүч, 560 Нм мушгих хүч нь ялагдашгүй юм. Direct injection gasoline (DIG) ба Variable Valve Event and Lift (VVEL) технологиуд нь замын ямар ч нөхцөлд хялбар аргаар хүчин чадлыг гаргадаг. Хэрэв та илүү ухаалаг жолоодлого эрхэмлэдэг бол Eco горим руу шилжин жолоодож байх үедээ түлшний зарцуулалтаа хянаж, хэмнэлтийг мэдрэх боломжтой юм

Замын бартаа бүрийг хялбараар даван туул
Аян замын бартааг харж биш өөрийн хүссэн замаар зорчих цаг ирлээ Олон төрөлт сонголтот 4х4 горим нь жолоодлого бүрийн горим хоорондоо хялбар шилжих боломжийг олгодог бөгөөд энэ нь Patrol-ийг замын бүх нөхцөлд, хамгийн хүнд, хэцүү замыг гайхалтайгаар туулах боломжийг олгоно.
Элс: Элсэн цөлийг хялбараар туул.
Зам дээр: Хүссэн үедээ хотын зөөлөн жолоодлогыг мэдэр
Хад, Чулуу: Ямар ч газар нутгийн аль ч толгодыг гартаа оруул Адал явдал хүлээж байна.
Цас: Дахин хэзээ ч цаснаас болж асуудал үүсэхгүй.
Давуу талууд
- 5600cc V8 хөдөлгүүр
- SRS ослоос хамгаалах дэр
- Автомат удирдлагатай люк
- Bose мультимедиа систем
