Бартаат замын ХААН!
Patrol Y61 GRX
Гадна өнгө
Дотор өнгө
Теxник үзүүлэлтүүд
![]() |
Xөдөлгүүрийн багтаамж3.0л | 150м/x |
![]() |
Xурдны xайрцаг4 шаталтат автомат 5 шаталтат меxаник |
![]() |
Шатxуун зарцуулалт10-15л/100км |
![]() |
Суудлын тоо7 |
149,900,000 ₮
ХӨЛӨӨ ЖИЙГЭЭД ТУХЛА.
Өөрийн сэтгэл татам загвар, дотор салон, таныг хаа ч хүргэх чадвараараа Ниссан Патрол таны хүлээлтийг бүрэн давж сэтгэл ханамжийг дээд түвшинд хүргэнэ. Олон жилийн туршид туршигдан батлагдсан инженерчилэлийн арга ухаанаар найдвартай жолоодлогыг дээд зэргийн тав тухтайгаар засмал зам дээр ч, бартаат зам дээр ч харуулах технологийн гайхамшиг.
Дотор салон, гадна ТОНОГЛОЛ


Аудио систем
Patrol Y61-т суурилуулсан энэхүү 2-DIN аудио систем нь CD болон MP3 тоглуулагчтай, AUX оролтоор өөрийн хүссэн дуугаа сонсох боломжтой юм. Мөн AM/FМ радио долгион цацахаас гадна 40 ваттын хүчин чадал бүхий чанга яригч нь таны жолоодлогыг улам бүр таатай болгоно.

Хосолмол нарны хаалт
Жолооч болон урд зорчигчийн хэсэгт байрлах хосолмол нарны хаалт нь нарны хурц туяанаас нэгэн зэрэг урд болон хажуу талаас хамгаалах болно. Мөн нарны хаалтанд гоо сайхны толь болон гэрлийг суурилуулж өгсөн.

олон үйлдэлт хэмжигч
Нарны хаалтны дунд байрлах энэхүү олон үйлдэлт тоон хэмжигч нь гадаах орчны агаарын хэм болон зүг чигийн мэдээллийг харуулна.

хурдны автомат удирдлага - ascd
Урт удаан аялалын явцад хүний бие ядарч чилдэг. Харин уг ядаргааг багасгаж аялалын тав тухыг хангахын тулд хурдны автомат удирдлагыг зохион бүтээсэн байна. ASCD-ыг идэвхижүүлснээр хурдны дөрөөн дээр гишгэлгүй хурдаа түгжих бөгөөд тоормос гишгэх үед автоматаар идэвхигүй болно.

Суудлын арын тавиур
Хэрэглэхэд хялбар, амар эвхэгдэх, урд суудлын ард байрласан энэхүү тавиур нь аялалын явцад автомашин дотроо зоог барихад тун тохиромжтой.

их биеийн рам
Patrol Y61 загварын их бие нь машины доод хэсгийг бүрэн хамрах шат хэлбэрийн дөрвөлжин их биеэр тоноглогдсон. Уг их биеийн доод хэсгээр газарт шүргэх зүйлгүй, их биедээ эд ангиуд нь сайтар бэхлэгдэж хийгдсэн.

нэмэлт шатахууны сав
Нэмэлт шатахууны сав нь аялалын уртыг нэмэгдүүлэх бөгөөд удирдлагын хэсэгт байрлах товчлуурыг дарах төдийд үндсэн шатахууны савнаас нэмэлт хэсэг рүү шилжинэ. Шатахуун хэмжигч нь шатахууны харьцааг харуулж, өөрөө хянах систем нь шатахууны шилжилтийн аюулгүй байдлыг хянадаг.

чиргүүлийн дэгээ
Шинэчлэгдсэн загвартай чиргүүлийн дэгээ нь урт удаан аялалын явцад нэмэлт чиргүүл, болон явах боломжгүй болсон машин зэргийг чирэхэд тохиромжтой.
хөдөлгүүр, явах эд анги

өндөр даралтын насостой ZD30 дизель болон TB48DE DOHC бензин хөдөлгүүр
3,0 литрын эзэлхүүнтэй интеркулер дизель турбо хөдөлгүүр нь Ниссаны хамгийн шилдэг дэвшилтэт технологиудыг суурилуулсан бөгөөд өндөр даралтын компьютерээр удирдах насостой болсон. Хөдөлгүүрээс гарах хүч болон мушгих мөчлөг нь замын ямар ч нөхцлийг үл харгалзан дээд хурдыг үзүүлж, шатахууны хэмнэлтээр ангилалдаа тэргүүлнэ. Харин 24 хавхлагат 4,8 литрийн бензин хөдөлгүүр нь илүү өндөр хурд, хүчийг хүсэгчидэд зориулсан хөдөлгүүр юм.

явах эд анги
Хүнд даацын 3 болон 5 холбоост ороодост пүрш бүхий явах эд анги нь сунадаг дуран маягийн амортизатор болон мушгих саваагаар тоноглогдож эргэлтийн үед тогтвортой, аюулгүй жолоодлогыг бий болгоно.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ

АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТЫН СИСТЕМ
Safety Shield аюулгүйн систем нь жолооч болон зорчигч нарыг ямар ч нөхцөлд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх орчин үеийн дэвшилтэт технологиудаас бүрдсэн систем юм. Мөн аюулгүй байдлыг энгийн жолоодлогын үеэс ослын дараах мөч хүртэл найдвартай хангаж, учирч болохуйц хохирол гэмтлийг хамгийн бага түвшинд байлгах цогц шийдлүүдийг өөртөө агуулсан.

энгийн үед Тав тухтай жолоодлого бүрдүүлэх нь.
Ниссаны аюулгүйн технологиуд нь аюулгүй жолоодлогын нөхцөл байдлыг жирийн үед ч хангаж өгдөг. Жишээлбэл: халоген их гэрэл нь ямар ч цаг агаарын нөхцөлд жолоочид үзэгдэх орчныг дээд зэргээр гэрэлтүүлж жолоочид тав тухтай жолоодлогоо үргэлжлүүлэхэд нь тусална.

Гэнэтийн аюултай нөхцөлд жолоодлогоо тайван үргэлжлүүлэх нь
Гэнэтийн аюултай нөхцөлд жолоодлогоо тайван үргэлжлүүлэх нь Patrol Y61-т гэнэтийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд жолоодлогоо тайван үргэлжлүүлэхэд туслах дараах системүүдийг суурилуулсан. Үүнд: Гэнэтийн тоормос гишгэх үед гулгалтаас сэргийлэх үечилсэн тоормосны систем (ABS), Ачааны түвшнээс хамаарч тоормослох хүчийг тохируулах электрон тоормосны хуваарилалтын систем (EBD), аюултай нөхцөлд тоормосыг нэмэгдүүлэх тоормос дэмжих систем (BA), халтиргаа гулгаатай үед эгнээ байр солих, огцом эргэх болон хурд авахад үүсч болох шарвалтаас сэргийлэх тогтворжилтын хяналтын систем (VDC) зэрэг системүүд нь юм.

Зайлшгүй ослын үед учирч болох хохирлыг хамгийн бага түвшинд бууруулах нь
Зайлшгүй ослын үед учирч болох хохирлыг хамгийн бага түвшинд бууруулах нь Зайлсхийх боломжгүй эрсдлийн үед аюулгүйн систем нь жолооч зорчигчийн суудлын даруулгуудыг автоматаар чангалж зорчигчийг бэхлэн, дутуу гишгэсэн тоормосны хүчийг нэмэгдүүлж хохирлын хэмжээг бууруулна. Урд байрлах хос болон хажуугийн хөшгөн SRS аюулгүйн дэр нь аюулгүйн бүстэй хоршин ажиллаж цохилтоос ирэх хүчийг бууруулахад тусална.
Давуу талууд
- ZD30 Турбо Дизель хөдөлгүүр
- Давхар нээгддэг нарны хаалт
- Дифференциал цоожлогч
- SRS ослоос хамгаалах дэр
- Автомат удирдлагатай люк
- Чирэгч гогцоо
