Monnis Motors Logo

Partol V6

Та Ниссан Патролтой хаа хүрэх гэж байна вэ? Дэлхийн хамгийн хүнд ширүүн замыг жаран жилийн турш эзэгнэсэн тэрээр зүрхийг тань булиглуулахаар шилдгийн шилдэг технологиудыг хослуулан бүтээгдсэн билээ. Хамгийн сэтгэл догдлуулам адал явдалд зориулагдсан хүчирхэг 4 литрийн V6 хөдөлгүүр, нь Патролын салшгүй нэгэн чухал хэсэг юм. Хүссэн газарт тань дээд зэргийн тав тухтайгаар хүргэх төмөр хүлэг бол Ниссан Патрол. Таны алтан шар зам өлзийтэй байг.

ТАНСАГ БАЙДЛЫГ МЭДРҮҮЛЭХ ДОТОР САЛОН

Дотор салоны уудам зай багтаамж, дээд зэрэглэлийн тоноглол нь таныг үргэлж нэгдүгээр зэрэглэлээр аялуулж, мебель болон хромон оруулгатай цэвэр арьсан дотор салоноор тойрон хүрээлнэ.

ХӨРГӨХ ХАЙРЦАГ

4 литрийн эзэлхүүнтэй хөргөх хайрцаг нь урд болон арын эгнээнээс шууд онгойж, хөргөсөн зүйлээ төвөггүй авах боломжтой болсноор таны аялалын тав тухыг улам бүр нэмэгдүүлнэ.

3 БҮСТ АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ

3 бүст автомат температурын удирдлагын систем (Dual Zone Automatic Temperature Control) нь аль ч эгнээний зорчигчид өөр өөрийн тав тухыг хангахуйц халуун болон хүйтэн температурыг тохируулах боломжтой.

ТАНЫ ГАРТ ТАНСАГИЙГ

Арьсан болон дубэн оруулгатай жолооны хүрд, байрлал санагчтай жолооны хүрд, Bluetooth® гар чөлөөтэй функцтэй мультимедиа систем

ХАМГИЙН ТОМ АРЫН ТЭЭШ

Хэдэн ч өдрөөр аялалд явсан таны хэрэгцээт бүх зүйлсийг багтаах автомат хаалгатай арын тээш нь 3-р эгнээний суудлыг урагш буулгаснаар хэмжээний хувьд нэмэгдэж, 668 литр хүртэл ачааг агуулах багтаамжтай болно. Энэ нь ангилалдаа хамгийн томд тооцогдох үзүүлэлт юм.

Онлайн тусламж
Picture

Сайн байна уу? Танд юугаар туслаx вэ?

Лизингийн тооцоолуур