Огноо: Sep 18, 2015

Моннис Моторс ХХК нь Монголын Гольфийн холбоотой хамтран Nissan Patrol Y62 Invitational Golf Cup тэмцээнийг 2015 оны 07-р сарын 04-ний өдөр Скай Ресорд дахь Мт.Богд гольф клубт амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсад гольфийн спортыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж буй тус тэмцээн нь энэ жил 2-дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд гольф сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгэдэг тэмцээний нэг юм. Тэмцээний нэрний хувьд Ниссан Патрол авто хүлэг нь хурд хүч, бартаат замыг туулах чадвараараа 17 жилийн турш Монголчуудад танигдсан, хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан автомашин бөгөөд өдгөө Моннис Моторс компани нь 6 дахь үеийн буюу хамгийн сүүлийн үеийн шинэ загвар PATROL Y62 автомашиныг Монголын зах зээлд худалдаалж байгаа учир ийнхүү тус тэмцээнийг нэрлэжээ. Тус тэмцээнд нийт 72 тамирчин 18 нүх тоглон 7 төрөлд өрсөлдөж 1-р байранд Б.Алтайбаатар, 2-р байранд Д.Мөнхбаатар, 3-р байранд Ч.Мөнхбат, LONGEST төрөлд Э.Гангамөрөн, NEAREST төрөлд Н.Цогтоо нар авч цом, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

Nissan PATROL Y62 гольфын тэмцээнд HOLE IN ONE нэг цохилтоор бөмбөг оруулсан тамирчинд 55,0 сая төгрөгийн үнэтэй Nissan Juke автомашиныг шагнал болгон өгөх бооцоотой байв.