Сонирхолтой жолоодлого, бат бөх чанар, дээд зэргийн туулах чадвар
Navara
Гадна өнгө
Дотор өнгө
Теxник үзүүлэлтүүд
![]() |
Xөдөлгүүрийн багтаамж2.5л | 200м/x |
![]() |
Xурдны xайрцаг6 шаталтат автомат 7 шаталтат меxаник |
![]() |
Шатxуун зарцуулалт7-10л/100км |
![]() |
Суудлын тоо5 |
103,000,000 ₮
ТАНЫ ИТГЭЛИЙГ ДААХ БАТ БӨХ ИХ БИЕ, РАМТАЙ ПИКАП
Пикап машиныг шалгах гол үзүүлэлт бол үндсэн рам юм. NP300 загварын их биеийг бүрэн хамрах шат хэлбэрийн бүтэцтэй рам нь хамгийн хүчирхэг пикап машин болохыг харуулж байна. Автомашины урд хэсэг нь газартай 32,2 градусаар шүргэх зайтай бөгөөд рамны доод хэсгээр газарт шүргэх зүйлгүй их биедээ эд ангиуд нь шахалт сайтай хийгдсэнээр давуу талтай. Урд тэнхлэг давхар гартай, хойд тэнхлэг сайжруулсан нумтай учир улам бүр зөөлөн явдал, тав тухыг мэдрүүлнэ.
Дотор салон, гадна ТОНОГЛОЛ


Дэвшилтэт Хянах самбар
Жолоочийн эргэн тойронд хамгийн чухал зүйл болох жолоодлогоос анхаарлаа сарниулах маш олон зүйлс тойрон хүрээлнэ. Харин жолоодлого дэмжих энэхүү дэлгэц нь яг таны өмнө хэрэгцээт бүхий л мэдээллийгхаруулж анхаарлыг зөвхөн жолоодлогод төвлөрүүлнэ.

жолооны хүрд
Жолооны хүрдэн дээр байрлах хурдны автомат удирдлага болон бусад товчлууруудын тусламжтай хурдны хязгаараа тохируулж, анхаарлаа сарниулалгүйгээр дуудлага хүлээн авах, хөгжмөө удирдах зэрэг үйлдлийг хйих боломжтой.

Хоёр бүст агаарын хэмийн удирдлага
Хоёр бүст автомат агаарын хэм тохируулах удирдлагын систем (Dual Zone Automatic Temperature Control) нь урд эгнээний зорчигчид өөр өөрийн тав тухыг хангахуйц халуун болон хүйтэн температурыг тохируулах боломжтой.

их гэрэл
Гэрлийн тусгалаа дөрвөн өөр түвшинд тохируулах боломжтой халоген их гэрэл нь харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдмал ямар ч үед жолоочид замыг саадгүй гэрэлтүүлж өгнө.

их биеийн рам
Пикап машиныг шалгах гол үзүүлэлт бол үндсэн рам. NP300 загварын их бие нь машины доод хэсгийг бүрэн хамрах шат хэлбэрийн дөрвөлжин их биеэр тоноглогдсон. Уг их биеийн доод хэсгээр газарт шүргэх зүйлгүй, их биедээ эд ангиуд нь шахалт сайтай хийгдсэн төдийгүй урд тэнхлэг давхар гартай, хойд тэнхлэг сайжруулсан нумтай тул улам бүр зөөлөн явдал, тав тухыг мэдрүүлнэ.

1,000 КГ-ИЙН ДААЦ
Ниссан Навара Пикап машины тухайн ангиллын бусад автомашинтай харьцуулах бас нэгэн чухал үзүүлэлт бол ачааны даац юм. 1,000 кг ачааг тээвэрлэх, 3,500 кг даацтай ачааг чирэх хүчин чадалтай.
Ачааны урт: 1,510мм
Ачааны өргөн: 1,560мм
Ачааны өндөр: 474мм
хадгал, нуу, түгж. энэ бүхэн танд таалагдах болно.

Гар амраах хэсэгт том зай бүхий эд зүйлс хадгалах сав, аяганы суурь байрлана.

Урд хэсгийн хайрцаг нь хэрэгцээт зүйлс агуулахад илүү их багтаамжтай болсон.

Жолооч болон зорчигчийн хажуугийн хаалганы хармааг эд зүйлс агуулахад улам хялбар байхаар бүтээсэн.

Арын суудлын доор байрлах зайнд хэрэгцээт багажаа агуулах боломжтой.
хөдөлгүүр БОЛОН нэмэлт технологи

хөдөлгүүр
Хурдтай давхих тусам шатахуун их зарцуулдаг гэх ойлголтыг бүрэн шинэчлэгдсэн NP300 загвар нь өөрчилж, амьдралд туршигдаж батлагдсан технологийн дагуу шатахууны дусал бүрийг ашигтай зарцуулах боломжтой болсон. Шинэчлэгдсэн хөдөлгүүр нь агаарын урсгалыг зөв тохируулж, түүний эсэргүүцлийг бууруулснаар илүү хэмнэлт гаргах боломж олгодог. Өөрийн ангилалдаа тэргүүлэх уг хөдөлгүүрийн мушгих мөчлөг болон морины хүч нэмэгдсэнээс гадна шатахуун зарцуулалт өмнөх загварын хөдөлгүүрээс 10%-иар багассан.

ХУРДНЫ ХАЙРЦАГ
Та 6-шатлалт механик болон 7-шатлалт автомат механик хосолсон хурдны хайрцгаас сонголтоо хийх боломжтой. Механик хурдны хайрцаг нь урагшаа 6 - шатлалт араатай болсноор шатахуун зарцуулалтыг багасгах боломжтойгоос гадна хурд, хүчтэй, хөнгөн явдалтай болсон байна.

нэмэлт технологи
Ямар ч замын нөхцөл байдлыг үл хамааран дараах функцүүдын тусламжтай хүссэн газартаа саадгүй хүрэх болно.
![]() |
Өгсүүр газар xүч алдаxаас сэргийлэx систем |
![]() |
Явж байxдаа тоxируулаx боломжтой 4x4 систем |
![]() |
Гулгалтаас сэргийлэx тормосны систем |
![]() |
Уруудаx үеийн xянаx систем |
АЮУЛГҮЙ БАЙДАЛ

АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТЫН СИСТЕМ
Safety Shield аюулгүйн систем нь жолооч болон зорчигч нарыг ямар ч нөхцөлд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх орчин үеийн дэвшилтэт технологиудаас бүрдсэн систем юм. Мөн аюулгүй байдлыг энгийн жолоодлогын үеэс ослын дараах мөч хүртэл найдвартай хангаж, учирч болохуйц хохирол гэмтлийг хамгийн бага түвшинд байлгах цогц шийдлүүдийг өөртөө агуулсан.

энгийн үед Тав тухтай жолоодлого бүрдүүлэх нь.
Осол аваар болохоор зүйл тохиолдоогүй ч Ниссаны аюулгүйн технологиуд нь аюулгүй жолоодлогын нөхцөл байдлыг хангаж өгдөг. Харанхуй орчинд жолоодлого хийх болон зогсоолд автомашинаа байршуулах үед аюулгүй ажиллагааны дэвшилтэт технологиуд нь харах орчин болоод орчны баримжааг сайжруулна. Мөн ухрахын камерын тусламжтай ямар ч давчуу орон зайд жолоочид орчныг бүрэн харуулж, үйлдлээ аюулгүй гүйцэтгэхэд нь тусална.

Гэнэтийн аюултай нөхцөлд жолоодлогоо тайван үргэлжлүүлэх нь
Гэнэтийн эрсдэлтэй нөхцөл үүсэхэд аюулгүйн системүүд автоматаар ажиллан цааш жолоодлогоо тайван үргэлжлүүлэхэд тусална. Гэнэтийн тоормос гишгэх үед гулгалтаас сэргийлэх үечилсэн тоормосны систем (ABS), ачааны түвшнээс хамаарч тоормослох хүчийг тохируулах электрон тоормосны хуваарилалтын систем (EBD), аюултай нөхцөлд тоормосыг нэмэгдүүлэх тоормос дэмжих систем (BA), хальтиргаа гулгаатай үед эгнээ байр солих, огцом эргэх болон хурд авахад үүсч болох шарвалтаас сэргийлэх тогтворжилтын хяналтын систем (VDC), зэрэг системүүд нь тоормосны үйл ажиллагааг яаралтай үед бүрэн хэмжээгээр ажиллуулна.

Зайлшгүй ослын үед учирч болох хохирлыг хамгийн бага түвшинд бууруулах нь
Зайлшгүй ослын үед учирч болох хохирлыг хамгийн бага түвшинд бууруулах нь Зайлсхийх боломжгүй эрсдлийн үед аюулгүйн систем нь жолооч зорчигчийн суудлын даруулгуудыг автоматаар чангалж зорчигчийг бэхлэн, дутуу гишгэсэн тоормосны хүчийг нэмэгдүүлж хохирлын хэмжээг бууруулна. Урд байрлах хос болон хажуугийн хөшгөн SRS аюулгүйн дэр нь аюулгүйн бүстэй хоршин ажиллаж, цохилтоос ирэх хүчийг бууруулахад тусална.
Давуу талууд
- YD25DDTi 2.5cc багтаамжтай турбо дизель хөдөлгүүр
- 1000кг даацтай
- Тоормозны сайжруулсан систем ABLS
- Огцом уруу газарт тоормоз барих систем
- Өгсүүр газарт хүч алдахаас сэргийлэх систем
- Бүрэн биеийг хамарсан хамгаалалтын их бие болон рам
