Их хотын чимэг
Murano
Гадна өнгө
Дотор өнгө
Теxник үзүүлэлтүүд
![]() |
Xөдөлгүүрийн багтаамж3500л | 260м/x |
![]() |
Xурдны xайрцаг6 шаталтат автомат меxаник xосолсон Xtronic CVT |
![]() |
Шатxуун зарцуулалт10-14л/100км |
![]() |
Суудлын тоо5 |
129,000,000 ₮
ШИНЭ ТҮВШИНД ШИЛЖИХ ЦАГ
АЛЬ ХЭДИЙН ИРЖЭЭ
Өөрийн дүр төрх, загвараараа хувьсал авчирах кроссовер автомашиныг та төсөөлөөд үзээрэй. Энэ нь бол цоо шинэ NISSAN MURANO автомашин юм! Та анх хараад их биеийн тансаг байдлыг анзаарахгүй байхын аргагүй. Цэлгэр, гоёмсог интерьер, дэвшилтэт технологийн хослол бүхий шинэхэн автомашин маань таныг амжиж захиалгаа хийхийг хүлээж байна.
Автомашин маань жолооч болон зорчигч таньд аяллын явцад сэтгэл ханамжын дээдийг мэдрүүлэх юм. Орчин үеийн дизайн, дэвшилтэт технологийн хослол бүхий шинэхэн NISSAN MURANO автомашин дээр дээд зэргийн тав тухыг таалан мэдэр!


АВТОМАШИНЫ ЗАГВАРЫН ШИНЭ ДҮР ТӨРХ
Шинэ дүр төрх, зам дээрх гайхалтай тогтвортой байдлаараа шинэ загварын MURANO нь аэродинамикийн салбарт амжилтыг дагуулж автомашинуудын дунд хувьсал авчирах юм. Түүнийхурдтай, уян хатан бие нь салхины хүчинд зориулагдсан мэт. Бид кроссоверыг хэн ч харсан танихаар “хөвөх” мэт гайхалтай дээврийн дүр төрхтэй болгож чадсан билээ. Энэхүү автомашины арын хэсэг нь онгоцны сүүлийг санагдуулам бүтээгдсэн ба энэ нь салхи зүсэж хурдлахад тань туслах болно. Мөн 20 инчийн хөнгөн хайлшин обуд нь таныг зам дээр гулсаж буй мэт мэдрэмж төрүүлнэ. Та манай шинэ дүр төрх болсон загвараар нэгдүгээр зэргэлийн онгоцоор аялаж байгаа мэт мэдрэмж аваарай!
ГЭРТЭЭ БАЙГАА МЭТ ТАВ ТУХЫГ МЭДЭР


ЭД АНГИ БОЛГОНЫ ТӨГС ТӨГӨЛДӨР БАЙДАЛ
NISSAN MURANO нь таныг болон зорчигчдыг төсөөлөлшгүй тав тухад урьж байна. Та биеийнхээ эд эс болгоноор салоны жижиг эд ангийн тав тухыг мэдрэх болно.
ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ АВТОМАШИНАА ЗОГСООЛД ТАВИАРАЙ

ОРЧНЫГ БҮХЭЛД НЬ ХАРУУЛАХ КАМЕР
Та MURANO автомашиныхаа гаднах бие болон ойр хавийн талбайг эргэлддэг камерын тусламжтайгаар төвөггүй хянаж автомашинаа хялбар зогсоолд байршуулаарай. Харин Cross Traffic Alert систем нь дуут дохиогоор дамжуулан ард байгаа саадыг жолоочид урьдчилан анхааруулж, таны аюулгүй байдлыг хангана.

УХААЛАГ 4-Н ДУГУЙН ХӨТЛӨГЧ

БҮРЭН ХЯНАЛТ
Ухаалаг систем нь замын төрөл, нөхцөл, автомашины хурдаас шалгаалан автомашины давхар мостыг удирдах ба энэ нь жолооч таны тав тухыг хангах юм. NISSAN MURANO-ийн давхар мост удирдах ухаалаг систем нь таныг хөдөлгөөнд орох үед эхлэж хөдөлгүүрийн эргэлдэх хүчийг урд болон хойд тэнхлэг хооронд хуваарилна. Эдийн засгийн хэмнэлтэй байдлаар MURANO нь хөдөлгүүрийн хүчин чадлаа зөвхөн урд тэнхлэг дээрээ хуваарлаж, шатахуун зарцуулалтыг бага түвшинд барина.
НИССАН АВТОМАШИНЫГ БҮТЭЭХЭД БАРИМТЛАХ ДҮРЭМ
