IDx NISMO-г зохион бүтээгчид хуучны уралдааны машинуудаас санаа аван, тэдний сонгодог загварыг орчин үеийн эд зүйлтэй нийлүүлжээ. Үр дүнд нь өөрийн гэсэн давтагдашгүй үзүүлэлттэй, бүх цаг үеийн гэмээр машин бий болсон байна.

Хатуу, уран жолоодлоготой, уралдааны замд түрүүлэхэд л зориулагдсан энэ концепт машиныг компьютерийн автомашины уралдааны тоглоомон дээр өсөж бойжсон хүмүүс бүтээсэн юм. Энэ загвар бол хуучны уралдааны машинуудыг санагдуулах бөгөөд орчин үеийн компьютерийн уралдааны хурц уур амьсгалыг шингээжээ.