Монгол-Япон хоёр улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч Багатай Хөгжлийн Түншлэлийн хамтын ажиллагаа Монгол улсад 2013 оноос хойш хэрэгжсээр байгаа билээ.

Уг хамтын ажиллагааг Япон-Монгол 2 талын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгуулж байна.

Уулзалтанд Япон улсын талаас, Японы Байгаль Орчны Яам болон харьяа байгууллагуудын төлөөлөл , Японы бизнес эрхлэгч байгууллагууд болон Монгол улсын талаас  60 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо.

Манай улсад CO2 бууруулах цөөн тооны төсөл хэрэгжиж байгаа боловч хүлэмжийн хийн ялгаралын бууралтын хэмжээ дүйцүүлэн тооцуулсан кредитийн хэмжээгээр Монгол Улс тэргүүлж байгаа.

Тус арга хэмжээнд Моннис Моторс ХХК байгаль орчинд эээлтэй, CO2  ялгаруулалт гүй, бензин шатахуун зарцуулах  шаардлагагүй, эдийн засгийн хэмнэлттэй, 100% Цахилгаан NISSAN- LEAF автомашиныг НИССАН МОТОРС Корпорацийн Азийн бүс хариуцсан захирал  Ноён Сасаки танилцуулсан юм.

Цаашид бид байгальд ээлтэй, шинэ техник, технологи бүхий хамгийн сүүлийн үеийн автомашинуудыг хэрэглэгччиддээ цаг алдалгүй хүргэхээр зорин ажиллаж байна.

Nissan Leaf 2019 (Nissan Intelligent Mobility) автомашины цоо шинэ шинэчлэлыг та бүхэндээ хүргэж байна.

- Нэг цэнэглэлтээрээ 245 километр  явна.

- Энгийн 220 волтод 3 цаг 30 минут цэнэглэнэ.

- Түргэн цэнэглэгч буюу 380 волтод 30 минутаас 1 цаг цэнэглэнэ. Нэг удаагийн цэнэглэлтийн үнэ 4,000₮ төгрөг байна.

- Моторын хувьд 160 KW – 214 морины хүчтэй

- Бүтэн буюу 360 камер, 8 талын мэдрэгчтэй, хөгжмийн apple car play болон Android Auto үйлдлийн систем, Мөн Bose брэндийн спикертэй.

- Гар утас цэнэглэх болон апп ашиглах боломжтой.

- Жолооны хүрд болон арын эгнээний суудлууд, урд зорчигч болон жолоочийн суудал халах системээр тоноглогдсон.

- Жолооч тоормосны педал гишгэхгүйгээр зөвхөн автомашины хаазаараа хурдаа нэмэх болон хасах, зогсох хурдаа тохируулах ( E-Pedal - ONE-PEDAL Driving ) системтэй.

- Жолоочид туслах систем (Driver Assistance Features) нь автомашины сохор бүс буюу хажуугийн 2 толинд харагдахгүй хэсгийг 2 толин дээрээ мэдэрч гэрэл асч дохио өгдөг. Мөн урд, хойно явж буй автомашины зай, цагаан зураас мэдэрч жолооны хүрд дагаж явах систем юм.  

– Автомашины урд гэнэт гарч ирсэн зорчигч болон бусад саадыг мэдрэгч (Automatic Emergency Breaking with Pedestrian Detection) автоматаар зогсох аюулгүй байдлыг хангасан системээр тоноглогдсон.

Жолоочийн тав тухыг хангасан техникийн бүхий дараах үзүүлэлтийг NISSAN LEAF автомашин өөртөө багтаажээ.

- Хөгжмийн энтертаймент систем  Bose-Audio System

- Электрон хянах самбар ( Digital gauge) Энэхүү хянах самбар дээр автомашины талаарх бүхий л мэдээллийг харуулах болно.

- LEAF автомашины суудлууд нь урт аялал, удаан түгжрэл, замын ямар ч нөхцөлд жолооч болон зорчигчдыг чилээхгүйгээр ая тухтай байлгах шийдлүүдийг цогцоор нь хангаж өгсөн.

- D хэлбэртэй жолооны хүрд нь жолоочид хэрэгцээтэй бүх сontrol-уудыг өөр дээрээ багтааж, илүү хялбарчилсан, гарт эвтэйхэн байдлаар хийгдсэн.

Орчин үеийн автомашинд байх бүх тоноглол технологийн дэвшлийг багтаасан NISSAN LEAF автомашин та бүхэнд эдийн засгийн хэмнэлт болон байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүй хамгийн зөв сонголт байх болно.