Monnis Motors Logo
1-р бүлэг

ӨВ УЛАМЖЛАЛДАА ТҮШИГЛЭХ НЬ

Бүхнийг дээд зэргийн чанартай хийх нь бидний эрхэм зорилт

Өв уламжлалдаа түшиглэж ирээдүйг бүтээх Nissan нь олон арван жилийн туршид хуримтлуулсан баялаг туршлагадаа тулгуурлан, түүнээсээ урам, дэм аван шинэ, улам боловсронгуй технологи бүтээж, чанартай, найдвартай, тохилог автомашин гаргаж, ямарч зам харгуй дээр таныг амар тайван, итгэл төгс жолоогоо залах нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажилладаг.


1880

НИССАН КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ЙОШИСУКЕ АЙКАВА МЭНДЛЭВ

Ниссан Мотор компанийн үүсгэн байгуулагч Йошисуке Айкава /1880-1967/ 1880 оны 11 дүгээр сарын 6-нд Оути тосгонд мэндэлжээ. Язгууртан гэр бүлээс гаралтай, Токиогийн Их сургуулийн төгсөгч тэрбээр аспирант байхдаа ямар ч мэргэжил сонгох боломжтой байсан ч Shibaura Seisakusho компани /одоогийн Toshiba/-д өдрийн 45-хан пеннигийн цалинтай механикийн ажил хийж амь зогоодог байжээ. Ингэхдээ тэр өөрийгөө хэн гэдгийг хэнд ч хэлдэггүй байж.

1928 онд Айкава Nihon Sangyo болж тэр компани нь цаашдаа Nissan нэрээр дэлхийд алдарших болно. Бизнесийн асар их амжилтын араас улс төрийн карьерын амжилт олов. Ганц жишээ гэхэд тэрээр Японы Пээрүүдийн /одоогийн Зөвлөхүүдийн/ холбооны гишүүнээр сонгогдож байв. Nissan-ы үүсгэн байгуулагч 1967 онд таалал төгсчээ.

1908

ЙОШИСУКЕ АЙКАВА АМЕРИКИЙГ НЭЭСЭН НЬ

Nissan–ы ирээдүйн үүсгэн байгуулагч нь АНУ-д дадлага хийхээр явж, тэнд ган болон хайлшны халуун боловсруулалтын технологи эзэмшиж байв. Харин тэр үе хугацаа нь буюу 1908 он General Motors корпораци үүсгэн байгуулагдаж байгаатай таарч, улмаар Айкава автомашины үйлдвэрлэлийг ихэд сонирхож энэ салбарын асар их ирээдүйд бүрэн итгэхэд хүргэжээ.

Йошисуке Айкава Япондоо бас суудлын автомашины үйлдвэрлэл байгуулахаар эргэлт буцалтгүй шийдсэнээр эх орондоо иржээ. Учир нь 20-иод оны сүүлчээр Японд автомашины үйлдвэрлэлийн салбар гэж огт байгаагүй байна.

1920

ИРЭДҮЙН АВРАГА КОМПАНИЙН АНХНЫ АВТОМАШИН

Тэр үед Nissan компанийн бүрэлдэхүүнд хараахан ороогүй байсан компаниуд зарим тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг байжээ.Тухайлбал Jitsuo Jidosha Seizo пүүс хоёр хүний суудалтай мотоцикл хийдэг байж. Энэ энгийн мотоцикл нь цуварсан байрлал бүхий хоёр суудалтай, 7 морины хүчтэй мотоциклын хөдөлгүүртэй, залуур нь моторт завь шиг бариултай нэгэн дүр хэлбэртэй байж.

Цаашдаа Jitsuo Jidosha Seizo пүүс нь DAT гэсэн нэрээр алдаршсан, суудлын болон ачааны автомашин үйлдвэрлэдэг DAT Jidosha Shokai гэдэг автомашин үйлдвэрлэгчтэй нэгдсэн юм. Энэ хоёр компани нэгдэж анх удаа 495 куб.см-ийн бензин хөдөлгүүртэй, 10 морины хүчтэй Datson нэртэй бага оврын суудлын автомашиныг жинхэнэ утгаар нь өргөнөөр үйлдвэрлэж эхэлжээ. Харин Datson нэрийг шууд орчуулвал “DAT хүү” гэсэн утгатай бөгөөд цаашдаа Nissan гэдэг нэр бий болохын билэг тэмдэг болсон юм.

1928

NISSAN ТӨРСӨН НЬ

1928 онд Йошисуке Айкава нь Kuhara Kogyo гэдэг пүүст бүтцийн бүтцийн өөрчлөлт хийх ажлыг толгойлох санал хүлээж авав. Айкава ажлаа юуны өмнө шинэ нэр сонгохоос эхэлжээ. Тэрээр шинэчлэгдэж буй компанийг Nihon Sangyo /Nihon гэдэг нь Япон, харин Sangyo гэдэг нь аж үйлдвэр гэсэн утгатай/ гэж нэрлэв. “Нэгэнт компани бүх Японы хувьцаа эзэмшигчдийн өмч юм бол нэр нь хүртэл Японы нийгмийн ашиг сонирхлыг илэрхийлсэн байх ёстой” гэж Йошисукэ үзсэн байна.

Ингээд энэ түүхэн мөчийг Nissan-ы төрсөн өдөр гэж тооцож болох юм. Яагаад гэвэл Nissan гэдэг үг нь Nihon, Sangyo гэсэн үгнүүдийн эхний үсгүүдээс бүрдсэн юм. Айкава нь компанийн бүтцийн өөрчлөлтийг маш чадварлагаар хийж чадсанаар Nissan нэрийн дор Nihon Kogyo, Hitachi, Nissan Chemicals, Nihon Life Insurance зэрэг олон компани нэгджээ. Ийнхүү Японы бизнесийн тэнгэрт шинэ том од гялалзах болов.

1932

DATSUN ТӨРСӨН НЬ

Datson брэнд нэртэй жижиг оврын автомашинууд маш сайн зарагдаж байсан боловч удалгүй DAT Jidosha Seizou компани нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарсны улмаас дуудлага худалдаагаар зарагдах болов. 1931 оны 8 дугаар сард түүнийг Йошисуке Айкава худалдан авч өөрийнхөө Tobata Imono компанийн бүрэлдэхүүнд оруулжээ. Ингээд Nissan гэдэг гүрэнт улсын бүрэлдэхүүнд анхны автомашины брэнд бий болов.

Харин удалгүй Datson нэрэнд “son” гэдэг үсгүүд нь Япон хэлэнд “алдагдал”, “сүйрэл” гэж сонсогдож байна гэсэн яриа гарах болов. Энэ эвгүй байдлаас эвтэйхэн гарах аргыг олов. O үсгийг U-гээр сольсноор Datsun гэдэг худалдааны брэнд төрж, харин энэ нэр нь Япон орны “Мандах наран” гэдэг билэг тэмдэгтэй ойрхон сонсогдох болсноор асуудал шийдэгдэв.

1934

NISSAN MOTOR CO. ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН НЬ

Jidosha Seizou Со. нь Nihon Sangyo компанийн мэдэлд очсоны дараа 1934 оны 5 дугаар сарын 30-нд болсон хувьцаа эзэмшигчдийн анхны хурлаар түүний нэрийг Nissan Motor Co. Ltd. болгон өөрчлөв. Энэ явдлыг тус компанид нэр өгсөн болон үүсгэн байгуулагдсан өдөр гэж тооцох болж үйл ажиллагааны үндсэн чиглэлийг нь Nissan болон Datsun худалдааны марктай автомашин үйлдвэрлэл гэж тогтоов.

Жил хүрэхгүй хугацаанд Nissan нь автомашинаа экспортод гаргаж эхлэв. 1935 онд анхны 44 автомашин нь Төв болон Өмнөд Америкийн улсуудад гарав. Компани удалгүй суудлын автомашины зэрэгцээ ачааны машин, хөдөлгүүр, тэр байтугай онгоц үйлдвэрлэж эхэлсэн байна. Гэвч зөвхөн Дэлхийн хоёрдугаар дайны дараа л Nissan нь жинхэнэ утгаараа дэлхийн хэмжээний автомашины үйлдвэрлэгч болсон юм.

1935

ЙОКОХАМА-Д ҮЙЛДВЭРЭЭ НЭЭСЭН НЬ

Йокохама-д жилд 10 мянган автомашин угсрах хүчин чадалтай үйлдвэр байгуулснаар Японд анхны автомашины өргөн үйлдвэрлэл бий болов. Харьцангуй том хэмжээний үйлдвэрлэл байсан ч өрсөлдөгчдөөсөө хямд үнэ өртөгтэй байсан тул борлуулалт нь сайн байв.

Дашрамд дурьдахад Йокохама дахь энэ үйлдвэр нь одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Одоо энд загварлаг жийп Juke, онцлог үзэмжтэй Cube, цахилгаанаар ажилладаг Leaf угсарч байна. Үүнээс гадна энд бусад маркийн автомашины хөдөлгүүр хийж байна. Мөн түүнчлэн энд тус компанийн дотоод шаталтат хөдөлгүүрүүдийн музей байдаг байна.

1935

ЮТАКА КАТАЯМА NISSAN-Д АЖИЛД ОРОВ.

Ютака Катаяма буюу “Мистер Кей” бол Nissan-ы түүхэн дэх шилдэг менежерүүдийн нэг юм. Тэр компанийн борлуулалтыг хөдөлгөхийн тулд өвөрмөц, оновчтой арга сэддэг байжээ. Тэрээр рекламны зураг авалтад алдартнуудыг оролцуулж, үйлдвэрийхээ өөр салбаруудтай хамтран ажилладаг байсан байна. Чухам тэрний санаачилгаар Nissan-ны удирдлага АНУ-д худалдааны төлөөлөгчийн газраа нээхээр шийдвэрлэсэн байна.

Катаяма нь Nissan компанийг дэлхий даяар алдаршуулсан Datsun 510 болон Datsun 240Z загваруудын “загалмайлсан эцэг” гэгддэг юм. Ютака Катаямагийн амжилтын өндрөөр үнэлж амьд байхад нэрийг нь “Японы автомашины аж үйлдвэрийн танхим”-д мөнхжүүлжээ. Nissan-ы түүхэн дэх гол хүмүүсийг нэг болох тэр 2015 онд 105 насандаа өөд болсон байна.

1936

АНХНЫ УРАЛДААНТ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОВ.

1936 онд Nissan нь Японы анхны тойргийн уралдаант тэмцээнд оролцох болов. Инженерүүд нь зөвхөн ”Тамагава Спидвэй” гэгч уралдааны замд зориулсан уралдааны Datsun NL75-ыг бүтээв. Нэг хүний суудалтай энэ автомашин нь ил дугуйтай, 42 морины хүч бүхий 750 кубийн, хоёр нударган голтой, хос клапантай, компрессортой хөдөлгүүртэй байжээ. Энэ бяцхан автомашин нь 1936 ондоо шууд ялалт байгуулж компанийн спортын түүхийг эхлүүлэв.

Удалгүй Datsun-ы инженерүүд уралдааны энэ автомашиныхаа сайжруулсан загварыг танилцуулав. Datsun NL76 гэдэг энэ машин нь үйлдвэрлэлд байгаа энгийн автомашины хөдөлгүүртэй буюу компрессор, хуваарилагч хоёр голгүй байсан тул 22-хон морины хүчтэй байжээ. Гэхдээ илүү сайн аэродинамикийн үзүүлэлтээрээ ялгарч байв. “Production” ангиллын уралдаануудад энэ загвар нь сайн өрсөлдөгч болж хэд хэдэн дуулиантай түрүү авчээ.

1936-1937

СУРТАЛЧЛАХ УРЛАГ НЬ

Автомашиныхаа брэнд нэрийг өргөн олонд сурталчлан таниулахын тулд Nissan-ы менежерүүд ер бусын алхам хийхээр шийдвэрлэжээ. Дөрвөн охин ажилд авч, тэд нар нь худалдан авагч нартай харилцаж Nissan болон Datsun автомашины давуу талыг тайлбарлаж өгдөг болсон байна. Тэр үед мэргэжлийн тайлбарлагч ашиглах нь онцгой гойд үзэгдэл байсан тул энэхүү санаачлага ихээхэн амжилт олжээ.

Үүгээр ч зогссонгүй. 1937 онд өнгөт кино маш ховор үзэгдэл байсан бөгөөд Холливуудын мөрөөдөлд ч тэр бүр буудаггүй үед Nissan нь өндөр үнэтэй өнгөт хальсан дээр өөрийн автомашиныхаа рекламны зургийг авч эхэлжээ. Зүйрлэшгүй зоримог энэ шийдэл эцэстээ амжилтад хүргэсэн байна. “Өнгөт реклам”-ы ачаар олон нийт Nissan автомашинд анхаарлаа хандуулах болжээ.

1947

АНХНЫ ЦАХИЛГААН МАШИН

Дэлхийн хоёрдугаар дайн дуссаны дараа нисэх онгоц үйлдвэрлэдэг Tachikawa Aircraft компанийн инженерүүд Tama нэртэй цахилгаан автомашин зохион бүтээж цөөн тоогоор үйлдвэрлэж эхэлсэн нь бүх Японыг гайхшруулсан бөгөөд энэ нь Nissan-ы эко-автомашины эцэг гэж тооцогдох болсон. Нэг цэнэгээр туулах зай 100 км, дээд хурд нь 35 км/цаг байсан нь тухайн үедээ тун муугүй үзүүлэлт байв.

1950 он хүртэл 1100 орчим цахилгаан автомашин борлогдсон байна. Энэ бол маш сайн үзүүлэлт юм. Анхны туршилт тун амжилттай болсон тул цаашдаа нисэх онгоцны Tachikawa Aircraft компани нь бүхэлдээ автомашин үйлдвэрлэлд шилжиж нэрээ Prince Motor Company болгон өөрчилжээ. 1966 онд энэ компани Nissan корпорац-ийн бүрэлдэхүүнд орсон байна.

1952

AUSTIN ПҮҮСТЭЙ ХАМРАН АЖИЛЛАСАН НЬ

1934 онд Японд Austin 7 гэдэг хямд өртөгтэй бага оврын автомашиныг лицензээр үйлдвэрлэж эхэлснээр тэр үедээ алдаршиж байсан Британийн энэ компани болон Nissan-ы түншлэл эхэлсэн юм. 1952 онд хоёр компани шинэ гэрээ байгуулж Японд автомашиныг зөвхөн угсрах биш, харин зарим эд ангийг үйлдвэрлэх болов.

Япон-Британийн энэ хамтын ажиллагааны бас нэг чухал зүйл бол Nissan-ы инженер, зохион бүтээгчдэд Austin-ы патент, технологийг нээж өгсөн явдал юм. Чухам энэ мэдлэгийн санд тулгуурлан, дээрээ байрлалтай тахир гол бүхий бензин хөдөлгүүр бүтээгдэж, тэр нь дэлхийд алдаршсан суудлын Datsun 510 болон Datsun 240Z купе ангиллын автомашинуудад тавигдсан байна.

1956

ДИЗАЙНЫ ШАГНАЛ

1954 онд байгуулагдсан Nissan-ы дизайны төвийн анхны төслүүдийн нэг нь суудлын Datsun 112 автомашин юм. Илүү дутуу юмгүй, үзэмсэг энэ автомашин нь энгийн худалдан авагчдад төдийгүй мэргэжлийн хүмүүсийн сэтгэлд хүрчээ. Datsun 112 нь Японы хамгийн нэр хүндтэй дизайнеруудын Mainichi Design шагналын хүртэж Toyopet Crown RS автомашины урд оржээ.

Техникийн шийдлийн хувьд Datsun 112 нь өмнөх загвараа бараг давтаж, нөгөө л доороо байрлалтай голтой, 25 морины хүчтэй хөдөлгүүртэй, явах болон хүч дамжуулах нь яг ижилхэн байв. Ялгаа нь зөвхөн дизайндаа байв. Тухайлбал, эргэх дохионы гэрлийг зууван хэлбэртэй болгож урд крылоны дээд хэсэгт байрлуулж, хянах самбарыг голд биш, харин жолоочийн нүдний харалдаа байрлуулсан байна.

1958

УРАЛДААНД ГЯЛАЛЗСАН АМЖИЛТ ГАРГАВ

Datsun-ы үйлдвэрийн баг нь олон улсын нэр хүндтэй тэмцээнд анх оролцонгуутаа шууд түрүүлэв. 19 хоног үргэлжилдэг, 16 000 км-ийн урт “Mobilgas Australia Trial” гэдэг уралдаанд бараг дан үйлдвэрийнхээ энгийн тоноглолтой хоёр ширхэг Datsun 210 оролцсон байна. Австрали тивийг бүтэн тойрсон уралдааны зам нь маш хүнд байсан тул 1958 оноос хойш энэ тэмцээнийг дахин хийгээгүй байна.

“Бидний Datsun 210 нь 34 морины хүчтэй нэг литрийн багтаамжтай хөдөлгүүртэй байсан. Бид хүрэлцээтэй хэмжээний сэлбэг авч явах боломжгүй байсан. Оронд нь 4 суудал дээрээ 8 хүн чихээд авч явсан нь дээр байсан” гэж тэр үед багийн менежер байсан Ютака Катаяма дурсаж байв.

Гараанд гарсан 67 автомашинаас тал нь л бариандаа орсон бол тэдгээрийн тоонд Datsun-ы хоёр баг багтжээ. Түүгээр ч барахгүй нэг баг нь нэг литрийн багтаамжтай хөдөлгүүртэй автомашины ангилалд түрүүлсэн байна.

1964

ДОМОГТ SKYLINE

1964 онд Prince Motor Company-ийн үйлдвэрийн баг Японы “Suzuke” гран-при-д дуулиан тарьж Японы авто спортын түүхэнд нэгэн алдартай хуудас бичүүлэв. Бүх уралдааны явцад Skyline GT нь хамаагүй хүчирхэг, уралдааны зориулалттай Porshe 904 GTS-тэй эн тэнцүү өрсөлдөв. Хэсэг хугацаанд бүр урд нь гарсан байна. Skyline нь нэг л тойрог тэргүүлсэн хэдий ч хэн ч ингэнэ гэж төсөөлөөгүй байлаа.

Тэр үед Японыг техникийн хөгжлийн түвшингээрээ бусад орноос хол хоцрогдсон гэсэн ойлголт ноёрхож байсан тул Skyline нь Porshe-г түр хугацаагаар ч гэсэн хожсон нь нийгмийн энэ ойлголтыг эргэлзүүлэхэд хүргэсэн байна. Skyline-ыг спорт уралдааны сайн машин гэсэн нэр хүнд чухам 1964 онд “Suzuka” уралдааны энэ зам дээр бий болсныг мартаж болохгүй юм.

1964

АЛИВ, ХҮҮХНҮҮДЭЭ!

Nissan нь 30-аад оноос үзэсгэлэнтэй охидыг автомашин тайлбарлагчаар ажиллулж эхэлсэн уламжлалаа хөгжүүлсээр Miss Fairlady гэдэг миссийн тэмцээн зохиох болов. Тэмцээний гол шагнал бол дөрвөн ялагч охины Токиогийн хамгийн үнэтэй Гинза дүүрэг дэх нэр төртэй “Datsun”-ы үзэсгэлэнгийн танхимд ажиллах эрх байлаа.

“Nissan – Miss Fairlady” гэсэн миссийн тэмцээний нэр нь хүртэл 1961 онд Токиогийн олон улсын автосалон дээр танилцуулагдсан Datsun Fairlady 1500 гэдэг, олны дунд нэр хүнд олж чадсан, спорт загварын автомашины нэртэй төдийгүй, тэр үед Япончуудын асар ихээр үзэж байсан Бродвейн алдарт “Миний хонгорхон бүсгүй” жүжиг /My Fair Lady/-ийн нэртэй ойрхон сонсогдож байв.

1969

FAIRLADY Z (S30) ГАРЧ ИРСЭН НЬ

Спорт автомашины ертөнцөд Datsun Z/Nissan Fairlady Z нь жинхэнэ домог болсон юм. Энэ спорт машин нь өөртөө үзэсгэлэнт дизайн, жолоодлогын дээд зэргийн үзүүлэлт, боломжийн үнэ, энгийн хэрэглээнд тохирох шинж тэмдгүүдийг шингээжээ. Чухам үүний улмаас шүтээнд тооцогддог байсан спорт автомашин нь энгийн хэрэглээнд ашиглах боломжийн тээврийн хэрэгсэл болсон байна.

Datsun Z-ийн энгийн хувилбар нь хүртэл 6 цилиндр бүхий 150 морины хүчтэй хөдөлгүүртэй байсан тул 8 секундын дотор 100 км/цагийн хурд авах боломжтой байжээ. Сонирхолтой нь энэ “зет” машин нь цэвэр Япон ололт юм. Nissan-ы дизайнерууд гагцхүү домогт BMW 503 болон 507-ийн загварыг урласан германы дизайнер Альбрехт фон Гертц гүнтэй л зөвлөлдөж байжээ.

1979

ТУРБО ШАХУУРГАТАЙ ЛЮКС АНГИЛАЛ

1979 онд Nissan нь Японд анх удаа турбо шахуурга бүхий шинэ Cedric/Gloria суудлын автомашин танилцуулжээ. 70-аад оны сүүлчээс эхлэн экологи болон шатахуун хэмнэлт нь автомашин үйлдвэрлэгчдийн толгойны өвчин болсон үед турбо шахуургатай хөдөлгүүр нь цаг үеээ олсон шийдэл болов. Иймээс Cedric/Gloria нь “Японы оны шилдэг автомашин” гэдэг өргөмжлөл авсан нь гайхах зүйл биш байлаа.

1982 онд гарсан Cedric/Gloria-д шатахуун шахах шинэ систем, мөн топ загваруудад бүх дугуйны дискэн тоормос нэвтрүүлсэн нь чухал шинэлэг зүйл болсон юм. Автомашины гаднах загварыг бүтээхэд италийн күзов зохион бүтээх товчооны мастерууд оролцсоноор мартагдашгүй гоёмсог дизайнтай загвар бий болжээ.

1980

АНУ ДАХЬ АНХНЫ ҮЙЛДВЭР

Хойд Америкийн зах зээл дээр 30-аад жил идэвхитэй үйл ажиллагаа явуулсны эцэст Nissan нь энд өөрийн угсрах үйлдвэртэй болохоор шийдэв. Nissan Motor Manufacturing Corporation U.S.A. (NMMC)-ийг 1980 онд үүсгэн байгуулжээ. 1983 оны 6 дугаар сард Смирна хот /Теннесси муж/ дахь үйлдвэрийн конвейерээс анхны Datsun пикап, 1985 оны 3 дугаар сард анхны суудлын Nissan Sentra (Sunny) загвар гарав.

Өнөөдрийн байдлаар Смирна дахь үйлдвэр нь Nissan-ы зөвхөн АНУ дахь биш, дэлхий дэх хамгийн гол угсрах үйлдвэрүүдийн нэг юм. Жилд хагас сая шахам автомашин үйлдвэрлэнэ гэж төлөвлөн байгуулсан юм. Суудлын Altima, Maxima, жийп Pathfinder, Rogue загвараас гадна энд цахилгаан хөдөлгүүртэй Nissan Leaf үйлдвэрлэж байна. Үүнээс гадна Смирна хотноо литий-йон аккуммуляторын үйлдвэр байдаг аж.

1981

НЭГ КОМПАНИ-НЭГ НЭР

Бүтээгдэхүүнийхээ нэрийг ижилсүүлэх үүднээс Nissan нь бүх дэлхийгээр нэг адил брэнд нэр ашиглаж эхлэв. Datsun гэдэг худалдааны нэрийг эргэлтээс гаргав. Гэхдээ түр зуур. 30 жилийн дараа Datsun гэдэг брэнд Nissan-ы загваруудын эгнээнд эргэн гарч ирэхдээ арай хямд, гэхдээ илүү өндөр чанарын ялгаатай загварыг санал болгожээ.

1980-аад оны эхээр Datsun брэндээс татгалзах нь хэцүү боловч, хийх шаардлагатай шийдэл байсан юм. Олон загварын автомашин үйлдвэрлэх бодлогыг хүрээнд энэ нь сүүлдээ Nissan болон Datsun зарим загварууд хоорондоо яг ижилхэн мөртлөө зөвхөн нэр, эмблемээр ялгагдахад хүрчээ. Энэ нь худалдан авагчдын дунд эргэлзээ төрүүлж эхэлсэн юм. Иймээс Datsun-ы бүх автомашинууд Nissan нэртэй болж, хуучин брэнд нэрийг эргэлтээс гаргасан байна.

1982

ЯпонЫ АНХНЫ МИНИВЭН

Анх 1982 онд гарсан бүтэн бүхээгтэй Nissan Prairie тухайн үедээ жинхэнэ шинэлэг санаа байлаа. Голын тулгуургүй дээвэр, хажуугийн гүйдэг хаалга, эвхэгддэг суудал, долоон зорчигчийн багтаамжтай, дөрвөн хөтлөгч дугуйтай минивэн нь автомашины салоныг олон янзаар хувирган өөрчлөх, урд өмнө байгаагүй боломжуудыг худалдан авагчдад олгожээ. Чухам энэхүү хувьсгалт загварыг Японы бүх минивэны эцэг гэж тооцдог юм.

Авсаархан Sunny загварын суурин дээр бүтээгдсэн Nissan Prairie анхандаа 1,5 литрийн хөдөлгүүр, 5 шатлал бүхий механик коробктой байжээ. Арай хожим дөрвөн хөтлөгч дугуйтай хувилбарыг зах зээлд гаргасан байна. Гурван үе үргэлжилсэн Prairie-ийн дараа 2005 онд мөн бүтэн бүхээгтэй Nissan Lafesta гарч ирсэн байна.

1984

NISMO БАЙГУУЛАГДСАН НЬ

Nissan-ы удирдлагын шийдвэрээр компанийн бүрэлдэхүүнд байсан Оппама болон Омори үйлдвэрүүдийн дэргэдэх автомашины уралдааны хоёр салбар компанийг нэгтгэн нэг бүтцэд оруулж янз бүрийн “формула”, “кузов”-ын уралдаанд тэмцээнд оролцоход нь үйлдвэрийн болон харилцагчдын багуудыг дэмжих болов. Ийнхүү дэлхий даяар авто-спорт, тюнинг сонирхогчдын дунд алдаршсан Nismo гэсэн бүтэц үүсчээ.

Хамгийн том амжилтуудаа NISMO нь америкийн тэвчээр шаардсан уралдаануудад гаргажээ. Үйлдвэрийн нөхцөлд бэлтгэсэн Nissan-ы спорт загварууд нь IMSA GTP-ийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа түрүүлжээ. Ингэхдээ энэ бүх тэмцээнд Австралийн нисэгч Джеф Брэбэм шилдэг нь болж байв. Үүнээс гадна Nissan болон Nismo “Дайтоны 24 цаг”, “Себрингийн 12 цаг” гэх нэр төртэй тэмцээнд түрүүлж байсан байна.

1985

901 ACTIVITY ТӨСӨЛ

80-аад оны дундуур Nissan-ы эрдэм шинжилгээний хэлтсээс “901 Activity” гэдэг төсөл эхлүүлж “1990 он гэхэд автомашин ашиглалтын шилдэг үзүүлэлтэд хүрэх” зорилт дэвшүүлжээ. Үүний үр дүнд зах зээлд Nissan Primera (P10), Nissan Skyline (R32) зэрэг анхаарал татсан загварууд гарч ирэн, Nissan бол дэвшилтэт технологийн тэргүүлэгч гэсэн ойлголтыг баталгаажуулсан байна.

Мөн “901 Activity” төслийн үр дүнд 300ZX (Z32) гэдэг чамин спорт загвар, Silvia (S13) купе, Maxima (J30) тансаг бизнес суудлын автомашин, Sentra (B13) хэт авсаархан машин зэрэг загварууд төрсөн билээ. Программын хэрэгжилтийн явцад HICAS дөрвөн дугуйг залуурдах рулийн систем, ATTESA хөтлөгч дөрвөн дугуйн хүч дамжуулах анги зэрэг шинэлэг технологиуд гарч ирснийг тэмдэглэх нь зүйтэй юм.

1987

ХУУЧНЫГ ДУУРСАХ МОДЕРН

Газар сайгүй ретро-дизайнтай загвар моодонд орохоос өмнө Nissan-аас Ве-1 (BK10) гэдэг хосгүй ситикар (хотын машин) гаргаад амжжээ. ”Автомашины дизайн дахь постмодернизмын оргил” гэх болсон энэ загварын салоны гаднах, доторх засалд хуучны ретро өнгө аясыг чадамгайгаар шингээж чаджээ. Хязгаарлагдмал үйлдвэрлэлээр гаргасан 10 мянган ширхэг загвар бүгд хоромхон зуур зарагдаад дууссан байна.

Nissan Be-1 нь ретрофутуризм хэв загвараар бүтээгдсэн тус брэндийн анхны автомашин юм. Олны дундаас анхных шүү. Хэсэг хугацааны дараа гурван хаалгатай Pao, загварлаг Figaro родстер, хөнгөн ачаа тээврийн “гутлын өсгий” гэх S-Cargo загварууд гарсан байна. Цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн хэдий ч эдгээр загвар нь олон сая автомашин сонирхогчдын сэтгэлийг татаж, амьд байх үедээ жинхэнэ сонгодог загвар болжээ.

1988

ХИРОЙОШИ КАТО БОЛОН GT-R

1988 онд Nissan-ы гол инженер-туршигчийн нэг Хиройоши Като ирээдүйд домог болох Nissan GT-R (R32) хэмээх спорт автомашин бүтээж байсан туршилтын хэлтэстэй нийлжээ. 1993 онд тэрээр шалган-турших хэлтэст томилогдон ажиллахдаа GT-R (R33, R34), Skyline (V35), Fairlady Z (Z33) зэрэг домогт хөлгүүдийг зохион бүтээх ажилд оролцоод амжсан байна.

2008 оноос Хиройоши Като шалган-туршилтын хэлтсийг удирдан ажиллаж Nissan болон Infiniti загваруудын явах эд ангийн чанарын асуудал хариуцаж байжээ. Энэ талбар дахь түүний ажиллагаа өндрөөр үнэлэгдсэн байна.

Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хангамжийн яамнаас бүр 2003 онд ноён Като-д “Гар урлалын орчин үеийн мастер” цол олгож Шар тууз бүхий Хүндэт медалиар шагнасан байна.

1992

CVT ХҮЧ ДАМЖУУЛАГЧ

Дэвшилтэт технологийг хэрхэн хоромхон зуур үйлдвэрлэлд нэвтрүүлсний нэг жишээ бол шаталбаргүй хүч дамжуулагч CVT коробк юм. Энэ нь анх 1992 онд Nissan-ы стратегийн ач холбогдолтой March/Micra дээр тавигдсан байна. CVT коробкны зохион байгуулалтыг байнга боловсронгүй болгож, шинэ дэвшилтэт санаанууд оруулж байсны дүнд түүнийг аажмаар өөр өөр загвар, үнийн ангилалтай автомашинууд дээр суурилуулах боломжтой болсон байна.

Саяханыг хүртэл ийм коробкийг зөвхөн бага хүчин чадалтай хөдөлгүүр дээр ашиглаж болно гэж үздэг байв. Үнэхээр зохион бүтээлтийг онцлогоос болж хүч дамжуулах CVT коробк нь хөдөлгүүйрийн эргүүлэх өндөр ачааллыг дийлдэггүй байж. Гэвч Nissan-ы инженерууд ийм коробк “том хэмжээний юм”-тай ажиллах боломжтойг нотлов. Жишээлбэл, CVT-г 250 морины хүчтэй Murano дээр амжилттай ашиглаж байгаа билээ.

1994

АЮУЛГҮЙН ДЭРИЙГ СТАНДАРТ ТОНОГЛОЛД ОРУУЛАВ

1994 онд Nissan-аас аюулгүйн дэрийг өөрийн загваруудынхаа жолоочийн суудлын стандарт тоноглол болгохоор шийдсэнээ зарлав. Жилийн дараа урд зорчигчийн эйр-бэг бас суурь тоноглол болов. Аюулгүйн системийг олны хүртээл болгоход Nissan-ы оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм. Энэхүү дэвшилтэт алхам нь өрсөлдөгчдийг бас эйр-бэгийг өөрийн загварууддаа өргөнөөр нэвтрүүлэхэд яаравчлуулах болсон байна.

Өнөөдөр Nissan нь аюулгүй байдалд тэргүүн зэргийн ач холбогдол өгдөг компанийн тоонд ордог. Шинэ автомашиныг шалгаж туршдаг, нэр төртэй хараат бус EuroNCAP гэдэг холбооноос гүйлгээ сайтай X-Trail болон Qashqai жийп автомашинуудад дээд үнэлгээ буюу таван од өгсөнөөр бахархаж болно. Мөн ийм үгэлгээг цахилгаан Nissan Leaf автомашин авсан байна.

1997

ЛИТИЙ-ИОННЫН АККУМУЛЯТОРТОЙ ДЭЛХИЙД АНХНЫ ЦАХИЛАГААН АВТОМАШИН

Nissan компани нь аль 1992 онд литий-ионнын аккумулятортой цахилгаан автомашин зохион бүтээж эхэлсэн бөгөөд улмаар тавхан жилийн дараа энэ загварыг олноор үйлдвэрлэж эхэлсэн байна. Анхдагч загвар нь Nissan Prarie Joy EV байсан бөгөөд тэрээр дэлхийд анхны литий-ионнын аккумулятортой цахилгаан автомашин болжээ. Орчин үеийн Nissan Leaf-ийг өмнөх 20 жилийн туршид хийж бүтээсэн зүйлсээс салгаж ойлгох боломжгүй.

Анхны литий-ионнын аккумуляторыг 1992 онд үйлдвэрлэж эхэлсэн юм. Энэ маягийн тэжээл нь маш түргэн ахуйн цахилгаан бараа, компьютерт хэрэглэгдэх болов. Нэг хэсэг литий-ионнын аккумуляторыг харьцангуй өндөр үнэтэй тул амьдралд нэвтэрч чадахгүй гэсэн үзэл бодол байсан боловч Nissan Leaf-ийн дуулиант амжилт шүүмжлэгчдийг бут ниргэсэн байна. Өнөөдөр цахилгаан автомашины ирээдүйг литий-ионнын технологитой холбон үзэх болжээ.

1999

ШИНЭ ГЛОБАЛ ХҮЧ

Nissan болон Reanault глобал холбоо-альянс байгуулах гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр дэлхийн зах зээл дээр нэгэн том тоглогч гарч ирсэн бөгөөд түүнийг бүрэлдэхүүнд дэлхийд нэртэй хэд хэдэн брэнд, Европ, Хятад, Хойд ба Өмнөд Америк, Ази-Номхон далайн бүс нутгийг хамарсан сонирхол багтаж байх болов. Борлуулалтын нэгдсэн дүнгээр Renault-Nissan нь дэлхийд 4-т орж байна.

Өнөөдрийн байдлаар тус альянсад Nissan, Renault-оос гадна Infiniti, Renault Samsung Motors, Dacia, Datsun, Venucia, Lada болон саяханаас Mitsubishi Motors зэрэг 8 брэнд багтаж байна. Renault Nissan нь экологийн цэвэр автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэх болов. 2015 оны байдлаар 300 мянган цахилгаан машин борлуулсан байна.

2002

Энэ мөн инновацийн технологийг урьтаж нэвтрүүлсний нэг жишээ юм. Nissan-аас “Ухаалаг түлхүүр”-ийг March/Micra зэрэг энгийн хямдхан загваруудад хүртэл нэвтрүүлжээ. Тун аятайхан энэ тоноглолыг бүр 2002 онд буюу өрсөлдөгчдөөсөө хамаагүй өмнө нэвтрүүлж эхэлсэн юм. Түүнээс хойш түлхүүр ашиглахгүйгээр автомашиндаа суудаг энэ системийг Nissan болон Infiniti брэндүүдээс эхлэн олон загварт нэвтрүүлжээ.

Энэ системийг улам хөгжүүлсээр хянах самбар дээрх товчлуурыг дараад л хөдөлгүүрээ асаадаг болгосон байна. Таныг автомашины эзэн мөн эсэхийг халаасанд чинь байгаа түлхүүрний кодыг цахим төхөөрөмж шалгасны дараа хөдөлгүүрийг асааж өгдөг юм. Тун эвтэйхэн энэ хоёр үүргийг хамтад нь хослуулж гаргадаг.

2002

БЕСТСЕЛЛЕР БОЛСОН ЖИЙПНҮҮД /КРОССОВЕР/

2002 онд спорт загварын Nissan Murano (Z50) гарсан нь SUV (Sport Utility Vehicle) ангиллын автомашины шинэ үеийг эхлэл байлаа. Асар их амжилтад хүрсэн энэ загварын үргэлжлэл болох Qashqai/Dualis (J10) болон Juke (F15) бас л сайхан амжилт олжээ. Кроссовер загварыг урьтал болгосон нь зөвтөж Nissan дахиад л автомашины шинэ моданд тэргүүлэх болсон байна.

Өнөөдөр Оросын зах зээл дээр л гэхэд шууд зургаан загварын туулах чадвар сайтай Nissan-ыг санал болгож байна. Эдгээрт боломжийн үнэтэй Terrano, хотын шинэлэг Qashqai, Санкт-Перербург дахь Nissan-ы үйлдвэрт хийгддэг олон талын авъяастай X-Trail, моданд орсон Murano, бартаад замын Pathfinder, тэргүүлэгч болсон Patrol зэргийг нэрлэж болно.

2003

ХЯТАДАД ОЛЖ АВСАН БАЙР СУУРЬ

Nissan болон хятадын автомашин үйлдвэрлэгч Dongfeng групп хамтран ажиллах гэрээ байгуулж Dongfen Motor Co. үүсгэн байгуулав. Өнөөдрийн байдлаар Хятад бол дэлхий дэх автомашины хамгийн том зах зээл бөгөөд гайхалтай уудам алс ирээдүйтэй юм. Nissan нь өөрийн хүч чадлаа орон нутгийн нэр төртэй, туршлагатай тоглогчтой хавсаргаснаар Дундад улс дахь зах хязгааргүй зах зээлд тун сайхан байр суурь олж авав.

Өнөөдөр Nissan болон Dongfeng Motor-ын хамтарсан үйлдвэрүүд (хамгийн орчин үеийн үйлдвэр нь 2014 онд ашиглалтад орсон)-ийн нийт хүчин чадал нь жилд 1 247 000 автомашин юм. Үлдвэрүүд дэх ажиллагсадын тоо 56 мянга бөгөөд үйлдвэрлэлийн нэр төрөлд Nissan, Infiniti, Venucia болон Dongfeng гэсэн суудлын болон ачаа тээврийн брэндүүд байна.

2005

БҮРЭН АЮУЛГҮЙН БАЙДАЛРУУ ТЭМҮҮЛЭХ НЬ

Nissan-ы VISION ZERO гэдэг том төсөл нь тун хэцүү боловч хүмүүнлэг зорилттой. Тэрээр аваар ослын нас баралт, бэртэлт гэмтлийг “0” гэсэн үзүүлэлтэд хүрэх юм. VISION ZERO-гийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний дотор мөргөлдөлтөөс урьдчилан сэргийлэх аюулгүйн идэвхитэй системийг хөгжүүлэх юм. Энэхүү программын хүрээнд бүтээсэн аюулгүйн системууд Nissan-ы бөөнөөр үйлдвэрлэгдэж байгаа загварууд дээр тавигдаж эхлээд байна. Бүр 1995 онд Nissan нь аваар ослоос нас барах явдлыг хоёр дахин багасгах зорилт тавьж байсан юм. Тэгээд 2015 он гэхэд энэ зорилт Япон болон Их Британид биелэгдсэн юм. Гэлээ ч хийх ажил их байгаа билээ. Яагаад гэвэл дэлхийд жил бүр авто ослоор 1,5 сая хүн нас бардаг бөгөөд үүний 90% нь хөгжиж байгаа орнуудад ногддог байна.

2009

NISSAN-Ы ҮЙЛДВЭР САНКТ-ПЕТЕРБУРГД НЭЭГДСЭН НЬ

Nissan нь Орос Улсыг өөрийн стратегийн чухал зах зээл мөн гэдгийг баталгаажуулав. Санкт-Петербургийн ойролцоо байдаг Каменка тосгонд баригдсан шинэ угсрах үйлдвэрийн эхний ээлж нь 200 сая ам. долларын хөрөнгө оруулалт шаардсан бол хоёрдугаар ээлжийг барьж байгуулахад 167 сая гаруй евро шаардагдах болно. Үйлдвэрлэлийг Nissan Production Way системийн дагуу зохион байгуулсан бөгөөд хүчин чадал нь жилийн 100 000 автомашин юм.

2009 онд нээгдсэнээсээ хойш үйлдвэр нь байнга хөгжин дэвшиж ирсэн бөгөөд одоогийн байдлаар кузовын цех, будгийн цех, эцсийн шатны угсралтын цех, хуванцар эд ангийн цех, хэвэнд оруулах цех зэргээс бүрдэж байна. Үйлдвэрт 1700 хүн ажилладаг. Угсрах эд ангиудыг хэсэгчлэн бөөгнөрүүлж кузовын метал эд анги, купер, цонх шил, суудлууд, утаа зайлуулах систем, тоормос болон шатахууны гуурс гэж хуваариласан байна.

2010

NISSAN LEAF-ИЙГ Япон БОЛОН АНУ-Д ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭВ

Nissan Leaf гарснаар цахилгаан автомашин нь онцгой гойд үзэгдэл бус, харин гудамж талбайд тааралддаг өдөр тутмын энгийн үзэгдэл болох шинэ эрнийг эхлүүлэв. Nissan Leaf нь худалдан авагчдад дасал болсон гэрбүлийн энгийн хэчбэк суудлыг автомашины тав тухыг авчирахдаа огт утаа гаргадаггүй, мөн дээр нь цахилгаан машины хувьд өдий хүртэл мөрөөдөлд орж ирэхээргүй боломжийн үнийг санал болгов.

Хамгийн сүүлийн үеийн литий-ионнон аккумулятор болон хүчирхэг, дуу чимээгүй хөдөлгүүр нь хот дотор ч, хот хоорондын замд маш сайн хурд авалттай, мөн түүнчилэн өдөр тутмын хэрэглээнд хангалттай хэмжээний зайг туулах боломжтой. Дэлхий даяар өсөн нэмэгдэж байгаа цахилгаан түгээгүүрийн сүлжээ, агаарт хаях хорт бодисын ялгаруулалт нь “0” байдаг нь ирээдүй цахилгаан автомашиных гэдгийг нотолж байна.

2011

БҮХ ДЭЛХИЙГЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН НЬ

Nissan Leaf цахилгаан автомашин нь “Европын шилдэг автомашин” (European Car of the year), “Дэлхийн шилдэг автомашн” (World Car of the Year), Японы шилдэг автомашин (Car of the Year in Japan) гэсэн шууд гурван ч нэр хүндтэй шагналын эзэн болов. Олон янзын сэтгүүл, төрөлжсөн холбоодоос авсан хэдэн арван шагналуудыг эс тооцвол шүү дээ.

Сонирхолтой нь “Европын шилдэг автомашин” гэсэн энэ шалгаруулалтад 50 жилийн түүхэндээ Nissan-ы хоёр дэх удаагаа л авч буй шагнал юм. Уламжлал ёсоор европын шүүгчид Япон үйлдвэрлэгчдэд энэ шагналыг бараг өгдөггүй юм. Энэ энэ удаад огт эргэлзээгүй байна. Гоёмсог дизайн, ашиглалтын маш сайн үзүүлэлтүүд, экологийн хувьд өө сэвгүй тул энэхүү шагналыг зүй ёсоор хүртэжээ.

2013

ИХ ОЙ

Nissan нь манай гаригийн хамгийн том, нөлөө бүхий автомашин үйлдвэрлэгчдийн нэг мөн гэсэн нэртэйгээр 80 жилийн ойтойгоо золгов. Жижигхэн моторт дугуйны үйлдвэрлэлээс эхэлсэн Nissan компани нь өнөөдөр жинхэнэ дэлхийн брэнд болж, түүний үйлдвэрлэдэг чанартай, найдвартай, экологийн хувьд цэвэр, өндөр технологи шингээсэн, боломжийн үнэтэй бүтээгдэхүүнийг нь дэлхийн өнцөг булан бүрт өндрөөр үнэлж таалдаг болсон.

Баярт ойн өдөр Nissan-ы анхны үйлдвэр байгуулагдсан, мөн компанийн төв оффис байрладаг Йокохама хотод гоёмсог баярын арга хэмжээ болж хотын гудамаар 80 жилийн хугацаанд үйлдвэрлэгдэж байсан зуу гаруй загварын Nissan болон Datsun автомашинуудын жагсан явжээ.

2014

ХОЁР ДЭХ ФРОНТ

Вслед за моделью Leaf, Nissan начинает производство второго глобального электрокара – e-NV200. Новое измерение электрификации мирового автопарка представляет собой коммерческий автомобиль с нулевыми выбросами вредных веществ в атмосферу. Практичный, стильный и экологически безупречный Nissan e-NV200 – это завтрашний день коммерческого транспорта, доступный уже сегодня.

Nissan e-NV200 – это полезный объем грузового отделения до 4,2 кубометров, погрузочная платформа длиной 2,04 м, место для двух стандартных европаллет плюс запас хода в 170 км, разгон до 100 км/ч за 13 с, максимальная скорость 120 км/ч, а главное – отсутствие выхлопной трубы как таковой. При этом зарядка до 80% максимальной емкости аккумуляторов занимает лишь полчаса при подключении к 400-вольтовому источнику питания.

2015

ШИНЭ ҮЕИЙН АККУМУЛЯТОРТОЙ NISSAN LEAF

Шинэчлэгдсэн Leaf илүү цэнэг багтаамжийн аккумулятортой болов (өмнө нь 24 кВт/ц байсан бол одоо 30 кВт/цаг болсон). NEDC горимоор явахад 250 км туулах чадвартай болсон нь өмнөх загвараасаа 26%-иар өссөн бөгөөд ингэхдээ батарейны жин нь ердөө 21 кг-аар нэмэгдсэн байна. Nissan Leaf нь манай гаригийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй автомашин болсныг статистик гэрчилж байна. 2015 оны 12 дугаар сарын байдлаар зарагдсан автомашины тоо 200 000 давжээ.

Америкийн Electric Power Research Institute-ийн судалгаагаар Nissan Leaf автомашин эзэмшигчийн бүх зардал нь $37 288 гэж гарсан нь (241 000 мянган км гүйх зардал ба үүнээс уг машинаа зарсан дүнг хасахад) адил овор хэмжээ, ангиллын бензин болон гибрид автомашиныхаас 7-8 мянган доллараар бага гарсан байна.

2015

ШИНЭ ҮЕИЙН ӨГЛӨӨ

Токиогийн автосалонд танилцуулсан Nissan IDS (Intelligent Drive System) концепт загвар нь өөрийгөө удирддаг автомашины үеийн анхдагч болов. Энэ автомашин нь удирдлагын хоёр горимтой. Manual Drive гэхлээр цахим систем нь жолоочид зөвхөн туслах үүрэг гүйцэтгэдэг. Pilot Drive горимонд систем нь жолоодлогыг бүрэн хариуцаж, хурд авалт, тоормослох, уулзвар нэвтрэх, зам дээр маневрлэхыг үйлдэл хийдэг байна.

2020 он гэхэд өөрийгөө удирддаг Nissan автомашин нийтийн замд явж эхлэх төсөөлөл байгаа юм. Эхний ээлжинд өргөн хэмжээний туршилтыг зөвхөн Японд явуулах юм. Гэхдээ саяхныг хүртэл цахилгаан автомашин нь шинжлэх ухааны уран зөгнөлт мэт санагддаг байсан шиг удахгүй жолоочгүй машин өдөр тутмын хэрэглээ болно гэдэг нь эргэлзээгүй юм.



Дараагийн бүлэгүүд

ӨВ УЛАМЖЛАЛДАА ТҮШИГЛЭХ НЬ

Өв уламжлалдаа түшиглэж ирээдүйг бүтээх Nissan нь олон арван жилийн туршид хуримтлуулсан баялаг туршлагадаа тулгуурлан, түүнээсээ урам, дэм аван шинэ, улам боловсронгуй технологи бүтээж, чанартай, найдвартай, тохилог автомашин гаргаж, ямарч зам харгуй дээр таныг амар тайван, итгэл төгс жолоогоо залах нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

Дэлгэрэнгүй

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

Технологийн дэвшлийг мэргэжилтнүүдийн туршлагатай хослуулах нь Nissan-ы үйлдвэрлэл жилээс жилд дэлхий даяар өсөн нэмэгдэж, нэгэн том глобал сүлжээ болж хувиран, үйлдвэрүүдээс нь өдөр бүр Nissan-ы чанарын өндөр шаардлага хангасан мянга мянган машин гарч байгаа зураг төрх бий болов.

Дэлгэрэнгүй

НЭГ АЛХМЫН ӨМНӨ БАЙХ НЬ

Шинэ ирээдүйг нээсээр Саяхан уран зөгнөлт мэт санагдаж байсан инновацын шинэчлэлүүд Nissan-ы шинээр гарах цаг үе болгонд хийгдэж байна. Nissan-ы технологийн эрчимтэй хөгжлийг харахад л ирээдүй ирчихсэн байгааг, тэгээд энэ нь таных мөн гэдэгт итгэж болно.

Дэлгэрэнгүй
Онлайн тусламж
Picture

Сайн байна уу? Танд юугаар туслаx вэ?

Лизингийн тооцоолуур