ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
Бүхнийг дээд зэргийн чанартай хийх нь бидний эрхэм зорилт
Технологийн дэвшлийг мэргэжилтнүүдийн туршлагатай хослуулах нь Nissan-ы үйлдвэрлэл жилээс жилд дэлхий даяар өсөн нэмэгдэж, нэгэн том глобал сүлжээ болж хувиран, үйлдвэрүүдээс нь өдөр бүр Nissan-ы чанарын өндөр шаардлага хангасан мянга мянган машин гарч байгаа зураг төрх бий болов.
NISSAN-Ы ҮЙЛДВЭРҮҮД

1930-40
Энэ хоёр арван жилийн хугацаанд европ болон америкийн брэндүүд автомашины бүх ангилалын үйлдвэрлэлд бүрэн давамгайлж байв. Энэ хэцүү бэрх нөхцөлд Nissan нь Йокохамад үйлдвэрээ барьж, автомашинуудаа Ази, Төв болон Өмнөд Америкруу экспортлож эхэлснээр автомашины зах зээлийн төлөөх тулаанд шийдэгмий орох болов. Суудлын жижиг автомашин л үйлдвэрлэж байсан компани 40-өөд он гэхэд цэргийн зориулалттай ачааны автомашин үйлдвэрлэж эхэлсэн байна.

1950-1960
Дайны дараахь жилүүд автомашины үйлдвэрлэлийн асар хүчтэй өсөлт, шинэ технологи нэвтэрч эхэлсэн үе байлаа. Хэрэв АНУ-д тансаг “автомашины барокко” ноёрхож байсан бол Европ тив бага оврын автомашинаар дүүрэв. Харин Nissan бартаат замын Patrol, шинэ загварын Datsun үйлдвэрлэж эхэлснээр шинэ түвшинд гарав. Британийн Austin-тэй технологийн хэлэлцээр үсэглэж, АНУ-руу суудлын автомашин экспортлож эхлэн, гадаад орнуудад анхны үйлдвэрүүдээ нээв. 60-аад оны сүүлчээр Nissan нь автомашин үйлдвэрлэлээр Япондоо 2-р байр, АНУ-руу гаргах экспортоороо 1-р байр эзлэх болж, гадаадын зах зээлд амжилттай суурьшиж, тэнд маш өндөр эрэлт хэрэгцээтэй бага оврын Sunny, домогт Skyline, спорт загварын 240Z үйлдвэрлэж эхэлсэн байна.

1970-1980
70-аад он дэлхийн автомашины үйлдвэрлэлд эрс өөрчлөлтийн үе болов. Эрчим хүчний хямрал олон автомашины үйлдвэрлэгчдийн хувьд үхлийн цохилт болсон бол үлдсэн нь үйлдвэрлэлдээ хандах хандлагыг өөрчлөх шаардлагатай тулгарав. Нэн тэргүүнд аюулгүйн байдал, шатахуун зарцуулалт, экологийн асуудлууд тавигдах болов. Харин энэ нөхцөл байдал нь Nissan-ы хувьд ашигтай байв. Яагаад гэвэл дандаа шинэ технологи нэвтрүүлж, автомашин эзэмшигчдийн сайн сайхны төлөө ажилладаг байсан тул Nissan дэлхийн хамгийн том экспортлогчдын нэг болж, шатахуун бага зарцуулдаг Sunny загвар нь АНУ-д асар их нэр хүндтэй болов. 80-аад онд Nissan нь дэлхийн автомашины аж үйлдвэрийн салбарт тэргүүлэх байрны төлөөх тэмцлээ амжилттай үргэлжлүүлж, Ази, Африк, Өмнөд Америкийн араас Австрали, Европ, АНУ-д шинэ шинэ үйлдвэр байгуулж эрчимтэй өргөжин тэлэв.

1990-2000
ХХ зууны сүүлийн 10 жилд дэлхийн автомашины үйлдвэрлэлийн хөгжилд шинэ хандлагууд гарав. Газар сайгүй цахим систем нэвтрүүлж, шатахуун зарцуулалтыг багасгах, хөдөлгүүрт форсунк суулгах, урд хөтлөгч ашиглах болов. Nissan нь автомашины үйлдвэрлэлийн тоогоор, шинэ технологи боловсрултаараа тэргүүлэхийн төлөө тэмцсээр л. 1999 онд Renault-Nissan гэсэн концерн байгуулагдав. 2000 он гэхэд цахим технологийн ачаар автомашинууд улам “ухаалаг” болж, дизайны хувьд хэтчбэк, минивэн, SUV ангилал давамгайлах болов. Nissan нь уламжлалт автомашины үйлдвэрлэлд тэргүүлэх байр сууриа хадгалахын сацуу “мода”-нд орж эхэлсэн Hybrid болон цахилгаан автомашин гаргаж эхлэв. Гадаад зах зээл дэх тэлэлт үргэлжилж 2009 онд ОХУ-д анхны үйлдвэр нь баригдав.

2010
Энэ 10 жилийн хугацаа автомашины үйлдвэрлэлийн түүхэнд асар их өөрчлөлт авчирснаар тэмдэглэгдэх нь гарцаагүй юм. Дотоод шаталтын хөдөлгүүр давамгайлсан хэвээр байсан боловч, Hybrid болон цахилгаан хөдөлгүүрүүдэд улам шахагдсаар байна. “0” утаа ялгаруулалт, жолоочийн олон олон цахим “туслахууд”, шинэ хөдөлгүүр бүтээх, шатахуун ашиглахад гарч буй шинэ хандла гэх мэт нь ирээдүй тулаад ирсний шинж юм. Nissan нь хөгжил дэвшлийн тэргүүн эгнээнд байхын төлөө бүхнийг хийж, цахилгаан автомашинаа боловсронгүй болгох, байгал орчинд ээлтэй болгох, улмаар “мода”-нд орж байгаа өөрийгөө удирддаг жолоодлоготой автомашин бүтээх зэргээр ажиллаж байна.
Дараагийн бүлэгүүд

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ
Эрэлт хэрэгцээг онилж, хүссэнээс илүүг бүтээх Арав арван жилийн туршид Nissan нь таны хэрэгцээг гайхшруулж, хүссэнийг тань бүтээхэд чиглэсэн судалгааны явуулж ирсэн. Компанийн тэргүүлэх чиглэл бол жолооны ард таны аюулгүйн байдал, амгалан тайван байдлыг хангахад оршдог. Үүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл бол шинэ технологи болон асуудал бүрийн тусгайлсан судалгаа юм.
Дэлгэрэнгүй
ИННОВАЦИ БҮТЭЭХ
Төгс төгөдөрлүү тэмүүлэх нь Nissan-ы шинэ загварыг бүтээхэд гар нийлсэн баг ажиллаж, анхны гар зураг болон концепт-машинаас эхлэн үйлдвэрлэлийн өмнөх загварыг бүтээх хүртэл шат дараалалтайгаар төслийг амьдралд хэрэгжүүлдэг. Nissan-ы багт энгийн ч мэргэжилтэй, онц содон ч мэргэжилтэй хүмүүс ажилладаг.
Дэлгэрэнгүй
НӨХЦӨЛ БАЙДАЛД ЗОХИЦОХ
Төсөөлж байснаас Тань илүү Хүндэтгэл бол - Nissan-ы дүрэм. Манай автомашины нэвтэрсэн шинэ зах зээл болгон өөрийн өвөрмөц уламжлал, соёлтой шинэ ертөнц билээ. Иймд бид тухайн орны нөхцөл байдал, хэрэглэгчдийн онцлог зэргийг анхааран, хэрэглэгчдийн хүсэлт хүлээлт болон зам харгуй, цаг агаарын нөхцөл байдалд тохируулсан автомашин нийлүүлэх нь чухал юм.
Дэлгэрэнгүй