Monnis Motors Logo
5-р бүлэг

НӨХЦӨЛ БАЙДАЛД ЗОХИЦОХ

Бүхнийг дээд зэргийн чанартай хийх нь бидний эрхэм зорилт

Төсөөлж байснаас Тань илүү Хүндэтгэл бол - Nissan-ы дүрэм. Манай автомашины нэвтэрсэн шинэ зах зээл болгон өөрийн өвөрмөц уламжлал, соёлтой шинэ ертөнц билээ. Иймд бид тухайн орны нөхцөл байдал, хэрэглэгчдийн онцлог зэргийг анхааран, хэрэглэгчдийн хүсэлт хүлээлт болон зам харгуй, цаг агаарын нөхцөл байдалд тохируулсан автомашин нийлүүлэх нь чухал юм.


МОНГОЛ

Хүнд хяхар өвөл, асуудалтай зам харгуй гэсэн онцлогтой тул Монголд нийлүүлэх автомашиныг тусгайлан бэлтгэх шаардлага гардаг. Чанар муутай замын ачааллыг даадаг болгохын тулд автомашинуудыг “муу замын багц” гэгчээр тоноглодог. Үүнд автомашины ангиллаас хамааран монголын автозамд тохируулсан пүрш, амортизатор, илүү зузаан тогтворжуулагч угсарч, арай өндөрлөсөн байдалтай хийж өгдөг. Үүнээс гадна автомашины доод эд ангиудыг хамгаалахын тулд ихэнхдээ картер болон кропны хаалт, шатахууны хоолой гуурсны хамгаалалт хийдэг.

Хүйтний улиралын ашиглалтыг хөнгөвчлөхийн тулд автомашиныг багтаамж ихтэй аккумулятор, илүү хүчин чадалтай генератороор тоноглодог. Мөн түүнчилэн “өвлийн бэлтгэл”-д форсунк, шил арчигч болон салхины шилний халаагуур, арай том шил угаагч шингэний сав, заримдаа бүр салоны нэмэлт паар зэргийг нэмж оруулдаг. Зарим автомашинд картер халаах системд тавьж өгдөг нь өвлийн дун хүйтэнд хөдөлгүүрийг асаахад дэм болдог.


ОЙРХ ДОРНОД

Оросын тоноглолтой автомашиныг хүйтэнд бэлтгэдэг бол, Ойрх Дорнодын орнууд /Арабын Нэгдсэн Эмират, Катар, Кувейт г.м./-ад зориулсан автомашинуудыг эсрэгээр, маш халуун цаг агаарт тохируулдаг. “Зуны бэлтгэл” гэгч иж бүрдэлд өндөр температурын горимд ажиллахад зохицсон технологийн шингэн, нэмэлт радиатор, түүнчилэн салоны арын хэсгийг хөргөхөд зориулсан нэмэлт хөргөлтийн агааржуулагч тавьж өгдөг. Учир нь ойрх дорнодын халууныг дан ганц хөргөх агааржуулагч тэр бүр дийлдэггүй юм.

Бараг тийм учраас Ойрх Дорнодын зах зээлд зориулсан автомашинуудад халаалтын паар бараг тавьдаггүй. Халуун оронд паар бараг хэрэг болдоггүй. Үгүй юмаа гэхэд жижиг хэмжээний л паар тавьдаг. Мөн салоны доторлогоонд, үнэтэй машин ч бай, савхийг бага оруулдаг. Учир даавуун бүрээс нь савхийг бодвол, наранд халах нь бага байдаг.

Цаашилбал, дэлхийн хойд өргөрөгийн орнуудад хэвийнд тооцогддог суудлын халаагуур Ойрх Дорнодод зориулсан автомашинд байдаггүй. Энд мөн толины халаагч ч хэрэггүй. Дашрамд дурдахад, халуун нарны улмаас Ойрх Дорнодын орнуудад цагаан өнгийн автомашин л гүйлгээ сайтай байдаг. Цагаан өнгө нарны туяаг сайн ойлгодогыг хүн бүр мэддэг, иймд цагаан өнгөөр будсан автомашин наранд халах нь бага байдаг.


АНУ

АНУ-д нийлүүлэх бүх автомашин энэ орны Холбооны засаглалын шаардлагад нийцсэн байх ёстой. Холбооны зөвшөөрөл авах нь хамгийн хэцүү, өндөр өртөгтэй үйл явц бөгөөд АНУ-ын Тээврийн яам /United States Department of Transportation/-ны олон стандартаар шалгалт сорилт хийдэг. Үүнд: их гэрэл, чийдэн, эргэх гэрлийн тоо, тоормосны гурав дахь гэрлийн байрлалын өндөр, хаалга гүперийн хүчитгэл, номер тогтоогчийн зай хэмжээ, банкны тагны түгжээ, хурд хэмжигч, анхааруулгын болон мэдээлийн чанартай наалт бичиг г.м. маш олон зүйл байдаг.

Үүнээс гадна АНУ-ын Байгал орчныг хамгаалах агентлаг нь /United States Environmental Protection Agency/ утаа ялгаруулалтын нормыг хянадаг. АНУ-ын аюулгүйн байдлын шаардлага нь бусад орныхоос ялгаатай. Тухайлбал, саяхныг хүртэл урд зорчигч аюулгүйн бүс заавал зүүхийг шаарддаггүй байсан. Үүнээс улбаалан автомашин үйлдвэрлэгч компаниуд хамгаалалтын идэвхигүй системээ энэ болон бусад янз бүрийн онцлогт тааруулж тохиргоо хийх шаардлагатай байсан.

Идэвхигүй аюулгүйн системийн асуудлаас өөр онцлогууд бас байдаг. Жишээлбэл, 1968 оны хуулийн дагуу АНУ-д зарагдаж буй бүх автомашинууд хол, ойрын гэрэл шилжүүлэх системтэй байх ёстой. Энэ хууль одоо ч хүчинтэй тул орчин үеийн диодон гэрлийн системууд америкийн зах зээл дээр хууль буст тооцогддог. Эцэст нь хянах самбарын заалтууд нь английн хэмжих нэгжүүдэд тааруулсан, шатахууны тоноглол нь А92 бензинээр ажиллахад тохируулсан байх ёстой байдаг.


ЯПОН

Японы автомашины зах зээлийн гол онцлог бол замын зүүн талын хөдөлгөөн билээ. Жолооны хүрдийг зүүнээс баруун талруу жилжүүлснээр асуудал дуусахгүй. Инженерууд их гэрлийг өөрчилж, зүүн талын гэрэл замын зорчих хэсэгрүү, баруун талынх нь замын хажууруу тусдаг болгох, шил арчигчийг зөрүүлж тавих, хажуугийн тольны тусгалын буланг өөрчлөн тохируулах шаардлагатай. Энэ бол бас амаргүй ажил юм.

Саяхныг хүртэл японы зах зээлд гаргадаг автомашинуудыг зүүн-урд талд нь байрлуулсан нэмэлт толиор шууд таньж болдог байсан. Ийм толиор ар талыг харахад их амар байсан боловч алсын удирдлагаар тохируулахад ихээхэн хэцүү байсан тул больсон байна. Үүний оронд мэдрэгч тавьдаг болсон юм.

Японы зах зээлийн бас нэг ялгаа нь улсын дугаарын хэмжээ юм. Европ стандартаас өөр хэмжээтэй байдаг тэл гупер, багажийн дизайныг өөрчлөх шаардлагатай тулгардаг. Энэ нь бас л нэмэлт зардал юм. Мөн түүнчилэн хянах самбар дээрх мэдээлэл, анхааруулах бичиг, наалт зэргийг ханз үсгээр бичих шаардлагатай байдаг.



Дараагийн бүлэгүүд

ӨВ УЛАМЖЛАЛДАА ТҮШИГЛЭХ НЬ

Өв уламжлалдаа түшиглэж ирээдүйг бүтээх Nissan нь олон арван жилийн туршид хуримтлуулсан баялаг туршлагадаа тулгуурлан, түүнээсээ урам, дэм аван шинэ, улам боловсронгуй технологи бүтээж, чанартай, найдвартай, тохилог автомашин гаргаж, ямарч зам харгуй дээр таныг амар тайван, итгэл төгс жолоогоо залах нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

Дэлгэрэнгүй

АНХААРАЛ ХАЛАМЖ

Бат бэх харилцааны үндсийг тавих нь Үйлчилгээний өндөр стандарттай байх нь манай компанийн тэргүүлэх зарчим билээ. Тийм ч учраас бид Nissan-ы дилерийн төвүүд дээрээ таны тав тухыг хангахыг эрмэлзэж, автомашинаа сонгох явцыг хялбар, түвэггүй болгож, дараа нь та зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй болгохыг хичээдэг.

Дэлгэрэнгүй

ИТГЭЛ ТӨГСИЙГ БЭЛЭГЛЭХ НЬ

Ямарч нөхцөл байдалд туслаж дэмжих нь Та ямар ч зам дээр байсан 24 цагийн тусламж үзүүлэх, борлуулалтын дараахь төрөл бүрийн үйлчилгээний программ, таны ямарч асуултад хариу өгөхөд бэлхэн, анхаарал халамжтай засвар үйлчилгээний ажилтнууд. Nissan-ыг сонгосноор та зүгээр нэг автомашин авчихаж байгаа юм биш, харин та манай компанийн мэргэжилтнүүдийн шургуу хөдөлмөрөөр бүтээсэн бүхэл бүтэн ертөнцтэй болж байна гэсэн үг юм.

Дэлгэрэнгүй
Онлайн тусламж
Picture

Сайн байна уу? Танд юугаар туслаx вэ?

Лизингийн тооцоолуур