Monnis Motors Logo
8-р бүлэг

НЭГ АЛХМЫН ӨМНӨ БАЙХ НЬ

Бүхнийг дээд зэргийн чанартай хийх нь бидний эрхэм зорилт

Шинэ ирээдүйг нээсээр Саяхан уран зөгнөлт мэт санагдаж байсан инновацын шинэчлэлүүд Nissan-ы шинээр гарах цаг үе болгонд хийгдэж байна. Nissan-ы технологийн эрчимтэй хөгжлийг харахад л ирээдүй ирчихсэн байгааг, тэгээд энэ нь таных мөн гэдэгт итгэж болно.


СУУДАЛ

ХЭЛБЭР, ТОНОГЛОЛ, АЮУЛГҮЙН БАЙДАЛ БА ТАВ ТУХ

Автомашины суудлыг зөв зохион бүтээх нь маш чухал гэдэгийг хэн ч мэднэ. Жишээлбэл, буруу байрлалтай сууснаас болон чанаргүй суудлаас болж үүссэн нурууны өвчнөөс Германд л гэхэд жил бүр 50 сая ажлын хүн/өдөр алдагдаж байна. Гайхалтай нь, автомашины суудлын асуудал инженеруудын анхаарлын хоёрдугаар зэрэгт явдаг байж. Гэвч төдөлгүй хөгжил дэвшил нь автомашины шалан дээрх энгийн гэх бэхэлгээг хамрах болсон байна. Анхны автомашинуудын суудлыг шаланд нь зүгээр л шүрүүпдээд хөдөлгөөнгүй бэхэлчихдэг байсан. Харин хөгжил дэвшил нь “суудлын хэлбэр, тоноглол, аюулгүй байдал, тав тух” гэсэн дөрвөн чиглэлээр хөгжих болов.

Эхлээд суудлыг тохиргоотой болгосон. Энэ нь чарга шиг зохион байгуулалттай, болхи бэхэлгээ байсан ба суудлыг урагш, хойш л хөдөлгөдөг байв. Өнөөдөр бол суудлын суух хэсгийг дээш доош болон налуугаар нь, мөн түшлэгний хэсгийг хэвтүүлэх, босгох байдлаар тохируулж болдог болсон. Мөн тохойны түшлэг, гуяны болон бэлхүүсийн хэсгийг биедээ тааруулж тохируулах боломжтой болсон байтугай суудлуудаа эвхэж хэвтүүлээд ор болгодог болсон.

Амь насыг аврах чадвартай байхын тулд суудал нь бат бөх бөгөөд хүчитгэсэн бүтэцтэй хийгдэж, хүчтэй мөргөлдөхөд сууринаасаа хөдлөх ёсгүй. Харин хамгийн чухал зүйл бол аюулгүйн бүс юм. 50 км/цагийн хурдтай мөргөлдөхөд бүсээ хийгээгүй зорчигчид өөрийнхөө жингээс 30 дахин илүү хүчтэй урагшаа шидэгддэгээ тэр болгон мэддэггүй. Иймд бүсээ заавал зүүж байхыг анхаараарай!

Араас мөргөхөд жолооч болон зорчигчдыг хамгаалах үүрэгтэй суудлын толгойн түшлэг бий болсоноор аюулгүйн байдалд чанарын ахиц гарсан. Мөн өнөөдөр суудлын хажуу бөөрөнд аюулгүйн дэр суулгаж өгсөн нь хажуугаас мөргүүлэхэд хүнд бэртлээс хамгаалдаг болсон. Орчин үеийн автомашины суудлыг бүлээн болон сэрүүн агаараар үлээдэг системтэй болгосноор цаг агаарын халуун, тэс хүйтэнд ч тав тухыг хангадаг болсон билээ. Бүр массажны тансаг тоноглол ч хийж өгдөг болсон. Ингэхэд, Nissan-д зөвхөн суудал зохион бүтээх үүрэгтэй инженерууд байдаг билээ. Эдгээр мэргэжилтний ачаар нурууны нэмэлт түшлэгтэй суудал нь жолоочийн нуруунд үүсэх ядаргааг 50%-иар бууруулж чаджээ.


МАЛТИМЕДИА СИСТЕМүүД

ДУУ ХӨГЖИМ

Орчин үеийн зугаа цэнгээ-мэдээлийн системууд нь өнгөрсөн зууны 30-аад онд анх үүссэн автомашины энгийн радио хүлээн авагчаас эхэлсэн билээ. Өнөөдөр тэр нь зорчигч, жолоочийн бүх талын тав тухыг хангасан олон үйлдэлтэй цахим иж бүрдэл хүртлээ хөгжиж, асар их зам туулсан. Эхэндээ хөгжил дэвшил нь зөвхөн хөгжмийн чиглэлээр явж байсан. Радио долгионы дохио хүлээн авах чадвар нь сайжирч, олон суваг (FM-ыг 50-иад оноос барьдаг болсон) хүлээн авах чадвартай болж, чанарлаг дуу өсгөгч бий болсон. 50-иад онд зарим автомашинд пянз тоглуулагч тавьж эхэлсэн нь радио хүлээн авагчийн ноёрхлыг эвдсэн. Гэвч тэр нь нэг их дэлгэрч чадаагүй боловч 1970 онд кассеттэй магнитофон гарч ирснээр автомашины хөгжмийн хөгжилд шинэ давалгаа гарав.

ТООН СИСТЕМИЙН ЭРИН

Автомашины анхны CD тоглуулагч 1985 онд гарч ирсэн ч дөнгөж 2000 онд л хувьсгалт өөрчлөлт болсон юм. Тоон эрин нь хөгжим тоглуулагчийн үйлдлийн системийн боломжийг эрс сайжруулж, мэдээлэл өгөхөөс гадна Bluetooth, замын түгжрэлийг тооцсон маршрутын хамгийн оновчтой хувилбарыг сонгох, тач-скрин зэрэг харилцаа холбооны боломжийг нэмсэн. Өнөөдөр энэ бол энгийн зүйл болсон.

ЦАХИМ ХУВЬСАЛ ДЭВШИЛ

Өнөөдөр Nissan-ы өртөг багатай загварууд дээр ч навигацийн систем, зогсоол дээр парклахыг хөнгөвчилдэг дөрвөн талын камер, гараа оролцуулалгүйгээр Bluetooth-ээр дамжуулан утсаар ярих Handsfree систем зэрэг цахим хувьсал дэвшлийн үр дүнг харж болно. Цахим техник автомашинд эрэгэлт буцалтгүйгээр нэвтэрсэн тул Nissan-д бүр орон тооны, интерфэйс-HMI (Human Machine Interface) хариуцсан мэргэжилтний орон тоо бий болжээ. Энэ бүхэн нь Та автомашиндаа суунгуут бүхнийг төвөггүй хийхэд зориулагдсан юм.


ХҮЧ ДАМЖУУЛАХ АНГИ

ХҮЧ ДАМЖУУЛАХ АНГИЙН ХӨГЖИЛ ДЭВШИЛ

Анхны автомашинууд хүч дамжуулах ангигүй явдаг байжээ. Гэвч хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдэж, автомашин илүү хурдтай явах болсноор олон шатлалттай трансмиссийн хэрэгцээ гарав. Өргөн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн анхны Datsun Type 10 гэдэг хөөрхөн микроавтобус гурван шатлалттай механик коробктой байжээ. 30-аад оны “трансмиссийн хөгжил дэвшил” нь зөвхөн урагшаа явах хурдны шатлалыг нэмэгдүүлэхээс гадна коробкны синхронжуулагч бий болгосон байна.

АВТОМАТ КОРОБК

Мөн тэр үеийн өргөн үйлдвэрлэлд автомат коробкны анхны хувилбарууд гарч ирсэн нь автомашиныг удирдахад тав тухыг шинэ шатанд гаргах оролдлого байжээ. Энэ дашрамд Nissan-ы охин компани болох JATCO (Japan Automatic Transmission Company) нь автомат коробкны Японы хамгийн том үйлдвэрлэгч юм. Энэ компанийн амжилт олсон анхны бүтээл нь 1969 онд гарсан JATCO 3N71 гэдэг 3 шатлалттай автомат трансмисс байв. Бүх үзүүлэлтээрээ домог болсон энэ төхөөрөмжийг Nissan-ы хэдэн арван загвар дээр, тэр бүр спорт загварын Datsun 280Z дээр хүртэл тавьж, 80-аад оны эцэс хүртэл үйлдвэрлэсэн байна.

CVT-ТРАНСМИСС

Өнөөдөр JATCO нь CVT-трансмисс буюу шатлалгүй вариатор гэж нэрлэгдэх болсон дэлхийн хамгийн том автомат коробк үйлдвэрлэгчийн нэг юм. Вариаторыг 90-ээд оноос хамгийн хямд загвар болох Micra загвар дээрээс эхлэн тавив. CVT-трансмиссийн зохион бүтээлтийн онцлог нь хөдөлгүүрийн эргэлт, шатахуун зарцуулалт, хурд хүч авалтын хамгийн зохистой харьцааг хангаж чаддагтаа байдаг. Гэвч коробкны араа солилтын хурдаар пре-селектив ангиллын трансмисст өрсөлдөгч гэгч байдаггүй юм. Тухайлбал, Nissan GT-R коробкны араа 150 милисекундэд солигддог. Гэтэл нэг секундэд мянган милисенкунд байдаг. Тэгэхлээр, GT-R-ын араа солилт маш хурдан байгаа биз?


ХӨДӨЛГҮҮР

Түүхийн анхны Datsun автомашин нь дажгүй хурдтайгаар, нэг их шатахуун зарцуулалгүйгээр хөдөлж явахад 495 см3-ийн багтаамжтай хөдөлгүүр хангалттай байжээ. Тэр нь 10-хан морины хүчтэй байсан боловч автомашин нь өөрөө бага масстай тул энэ нь хангалттай байж. Гэвч хоёр жилийн дотор инженерууд энэ хөдөлгүүрийг танигдахгүй болтол нь өөрчилжээ. Багтаамжийг нь 750 см3 болгон өсгөж, дээр байрлах клапантай газ хуваарилагч механизм, мөн хоёр хуваарилагч голтой болгосноор хүчин чадал нь 42 морины хүч болсон байна. Энэ хөдөлгүүрийг Datsun NL75 дээр тавьснаар тэр уралдаанд оролцон Nissan-д анхны ялалтыг авчирсан билээ.

Өнгөрсөн зууны туршид өрнөсөн хөдөлгүүрийн хөгжил дэвшил нь ердөө дотоод шаталтын хөдөлгүүрийн үр ашгийг дээшлүүлэхэд л оршиж байсан юм. Тэрнээс орчин үеийн хөдөлгүүрийн ажиллах зарчим, зохион байгуулалт нь анхны өөрөө явагч тэргэнцэрүүдээс эд ангиараа л ялгаатай. Хавхлага, хуваарилагч гол болон цилиндрийн тоо, поршений явах зай, тэжээл, асаалт, шатсан хийг гаргах арай боловсронгуй систем зэрэг энэ бүхэн нь хөгжил дэвшлийн мөчлөгүүд л юм. Мөн дизель хөдөлгүүрийг болон түүний турбо үлээгч, компрессорыг Японд анх Nissan-ы инженерууд бүтээснийг мартаж болохгүй.

Хөдөлгүүрийн хөгжил 21-р зуунд чанарын шинэ шатанд гарав. Энэ нь өргөн үйлдвэрлэлд Nissan Leaf гэдэг дэлхийн анхны цахилгаан автомашин гарсантай холбоотой. Энэ машин зах зээл гарч ирэхээс хэдхэн сарын өмнө гэхэд л мэргэжилтнүүд цахилгаан автомашин бол ирээдүйн, тэр байтугай харьцангүй алс холын ирээдүйн хэрэг гэж санал нэгтэй дүгнэдэг байжээ. Гэвч 110 морины хүчтэй, синхронжуулсан цахилгаан хөдөлгүүртэй, дэвшилтэт йон-литийн аккумулятортой Nissan Leaf нь экологийн бүрэн цэвэр байдлыг хангахын сацуу, хэвшил болсон орчин үеийн хотын хэтчбэк загварын автомашинуудын адил хэрглээний тоноглолтой юм. Nissan бол цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ аргагүй л дэлхийн тэргүүлэгч мөн юм.


ГЭРЭЛТҮҮЛЭГ

Итгэхэд хэцүү ч анхны автомашинууд огт гэрэл чийдэнгүй байжээ. Гэгээтэй өдрийн цагаар явахад ч асуудалтай байсан автомашинууд нар жаргасны дараа ямар байсан нь ойлгомжтой. Гэхдээ автомашины тоо нэмэгдэх хирээр инженерууд харанхуй бүрийгээр замаа хэрхэн гэрэлтүүлэх вэ гэдэг дээр сэтгэж эхлэв. Анхандаа керосин, тос асааж гэрэлтүүлдэг байсан фар нь сүйх тэрэгнийхтэй адил байжээ. Тэдгээр нь маш бага гэрэл цацруулдаг байсан тул автомашины оврын гэрэл гэхээр л байж. Ацетилен фар нь арай дээр байсан боловч жинхэнэ өөрчлөлт 20-р зууны 10-аад онд цахилгаан гэрэлтүүлэг гарч ирснээр л бий болсон юм. Үүнээс хойш хувьсал энэ чиглэлээр л явах болсон. 1917 оноос эхлэн хол, ойрын тусгалтай гэрэл нэвтрүүлж эхэлсэн бол, хоёр жилийн дараа халдаг хос цахилгаан утастай чидэн бий болжээ. Мөн тэр үед гэрлийн цацрах хүчийг автомашины гаргаж буй хүчин чадалд хамааруулан тохируулж сурсан бөгөөд эхэндээ механик хөшүүргээр, дараа нь тросоор, эцэст нь гидр хөчлүүр хэрэглэх болсон байна.

Дараачий алхам буюу 50-иад оноос гэрлийг хоёр өөр тусгалтай болгожээ. Зүүн гэрэл нь замын зорчих хэсгийг, баруун нь замын хажуу хэсгийг гэрэлтүүлдэг болсон юм. Гэрлийн тусгалын хүчин чадлыг эрс нэмэгдүүлсэн галоген 60-аад оноос жолоочид туслах болов.

Гэрэлтүүлгийн хөгжил дэвшил үргэлжилсээр л байна. Өчигдөрхөн гэрэлтүүлгийн ирээдүй ксенон гэрэл гэдэг байсан. Галогенээс 3-4 дахин илүү хүчин чадалтай шүү дээ. Гэтэл одоо ксеноныг диодон гэрэлтүүлэг шахах болжээ. Илүү тод хүчтэй, цахилгаанд хэмнэлттэй, мөн дээр нь үзэмсэг гоё. LED гэрэл нь авсаархан хэмжээтэй, янз бүрийн хэлбэр гаргаж болдог тул дизайнерууд автомашин бүрийг өөрийн танигдахуйц, өвөрмөц дүрстэй болгох боломжтой байдаг. Тухайлбал, Та шинэ Nissan Qashqai-н гэрлүүд, эсвэл Nissan GT-R-ын арын гэрлүүдийг харахад л бүх юм ойлгомжтой болно.


ЯВАХ АНГИ

Гэрэлтүүлгийн системийн адил анхны автомашины авах эд анги нь сүйх тэргийн байгуулалттай төстэй байжээ. Нумрах элементын хувьд рессор байв. Энэ нь хямдхан бөгөөд үр дүнтэй байв. Гэвч 20-иод оны эхээр автомашинууд дээр амортизатор, дараа нь пүрш тавьж эхлэв. Хөгжил дэвшил нь донсолгоон сааруулагчийн эд ангиас гадна явах ангийн зохион байгуулалтыг өөрчлөв. 20-иод оноос уламжлалт тэнхлэгийн зэрэгцээ үл хамаарах тэнхлэгтэй автомашинууд гарч ирэв.

Суудлын автомашинуудыг нуман тулгуураас богино хугацаанд пүршэнд шилжүүлсэн бол ачааны машин, пикапнуудын хувьд одоог хүртэл ашиглаж байгаа билээ. Жишээлвэл, Nissan Navara-гийн сүүлийн үеийн загвар нь пүрш, эсвэл нум гэсэн хоёр янзын тулгууртай зарагддаг. Эхний хувилбар нь хатуу хучилттай зам дээр тав тухтай явах, жолоодлогод илүү мэдрэмжтэй бол хоёр дэх нь бүрэн ачаатай явах, бартаад зам туулахад тохиромжтой байдаг. Эцсийн эцэст хэрэглэгч л өөрөө сонгох юм.

Орчин үеийн явах анги нь эсрэг үйлдлийн хоёр үзүүлэлтийг буюу нам зөөлөн явах болон аюулгүйн өндөр шаардлагыг хослуулсан байдаг. Үүнийг доргилтыг сааруулагч адаптив ситемийн тусламжтайгаар зохицуулдаг бөгөөд тэр нь замын нөхцөл байдалд тааруулан амортизаторын хатууг секундэнд хэдэн мянган удаа өөрчилдөг байна. Nissan GT-R-аар жишээ татаж болох юм. Энэхүү суперкарын явах анги нь хот дотор энгийн яаралгүй горимоор явахад жолооч донсолгоонд үсрээд байхааргүйгээр, нам зөөлөн явж болдог. Харин уралдааны замд гарахад байлдааны горимонд шилжин, маш хатуу, замаас зуугдсан маягтай болж, эргэлтийн дээд зэргийн хүчийг тогтоож чаддаг болдог.


АЮУЛГҮЙН БАЙДЛЫН ХЭРЭГСЭЛҮҮД

АЮУЛГҮЙН БҮС

Автомашины аюулгүйн системийн түүхэнд хамгийн оновчтой шийдвэр бол ослын үед жолооч, зорчигчдыг суудал дээр нь тогтоодог аюулгүйн бүс зохион бүтээсэн явдал гэж үздэг. Үнэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (World Health Organization)-ын судалгаагаар аюулгүйн бүсийг зөв хэрэглэснээр аюул ослоос амьд үлдэх боломжийг 61%-иар нэмэгдүүлдэг байна. Гэвч аюулгүйн байдал зөвхөн бүсээр хязгаарлагддаггүй. Өнгөрсөн зууны 50-иад оноос автомашины инженерууд алхам алхмаар аюулгүйн байдлыг сайжруулж байв. Үүнд илүү ажиллагаатай тоормос, цохилт шингээдэг кузовын хэсгүүд, салоныг аюулгүй материалаар доторлох зэргийг дурдаж болох юм. Гэхдээ жинхэнэ хувьсгал аюулгүйн дэр гарснаар эхэлсэн юм.

АЮУЛГҮЙН ДЭР

Эйр-бэгийг дэлгэрүүлэхэд Nissan хамгийн идэвхитэй үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тээр 1994 онд аюулгүйн дэрийг маш үнэтэй болон нэр хүндтэй автомашины тоноглол гэж үздэг байсан үед Nissan түүнийг өөрийнхөө бүх загварын автомашины заавал байх ёстой тонголол болгоно гэж зарлаж байжээ. Харин нэг жилийн дараа гэхэд л урд зорчигчийн аюулгүйн дэрийг автомашиныхаа стандарт тоноглолын жагсаалтад оруулах болжээ. Энэ бол маш сайн шийдэл байв. Учир нь, судалгаагаар аюулгүйн дэр толгойн гэмтэл авах магадлалыг 75%-иар, хүзүүнийхийг 70%-иар, цээжний хөндийн гэмтлийг 47%-иар багасгадаг гэж гарчээ. Иймд өнөөдөр айр-бэг нь бүх шинэ автомашинд заавал байх ёстой тоноглол болоход Nissan багагүй хувь нэмэр оруулсан юм.

АЮУЛГҮЙН ИДЭВХИТЭЙ СИСТЕМ

Гэвч бэртэл гэмтэл авалгүй үлдэх хамгийн сайн арга бол ерөөсөө л аваар осолд орохгүй байх юм. Тийм ч учраас сүүлийн үед “аюулгүйн идэвхитэй систем” гэгч хэрэгсэл их дэлгэрэх болов. Тэр нь юү гэвэл, зам тээврийн ослоос сэргийлэх систем юм. Тэдгээрийн хамгийн үр дүнтэй нь хөдөлгөөнийг тогтворжуулах ESP систем юм. Тэр нь эргэлттэй зам дээр дугуйнуудыг сонголттойгоор тоормослуулж, шаардлагатай бол хөдөлгүүрийн эргэлтийг багасгах замаар автомашиныг тогтворжуулдаг юм. Гэхдээ л, орчин үеийн аюулгүйн системийн хөгжил үргэлжилсээр. Nissan гэхэд л одоо VISION ZERO гэдэг төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа бөгөөд түүний зорилго бол зам тээврийн ослоор амь насаа алдах, гэмтэл бэртэл авах явдлыг 0% болгох юм.



Дараагийн бүлэгүүд

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

Технологийн дэвшлийг мэргэжилтнүүдийн туршлагатай хослуулах нь Nissan-ы үйлдвэрлэл жилээс жилд дэлхий даяар өсөн нэмэгдэж, нэгэн том глобал сүлжээ болж хувиран, үйлдвэрүүдээс нь өдөр бүр Nissan-ы чанарын өндөр шаардлага хангасан мянга мянган машин гарч байгаа зураг төрх бий болов.

Дэлгэрэнгүй

НӨХЦӨЛ БАЙДАЛД ЗОХИЦОХ

Төсөөлж байснаас Тань илүү Хүндэтгэл бол - Nissan-ы дүрэм. Манай автомашины нэвтэрсэн шинэ зах зээл болгон өөрийн өвөрмөц уламжлал, соёлтой шинэ ертөнц билээ. Иймд бид тухайн орны нөхцөл байдал, хэрэглэгчдийн онцлог зэргийг анхааран, хэрэглэгчдийн хүсэлт хүлээлт болон зам харгуй, цаг агаарын нөхцөл байдалд тохируулсан автомашин нийлүүлэх нь чухал юм.

Дэлгэрэнгүй

НЭГ АЛХМЫН ӨМНӨ БАЙХ НЬ

Шинэ ирээдүйг нээсээр Саяхан уран зөгнөлт мэт санагдаж байсан инновацын шинэчлэлүүд Nissan-ы шинээр гарах цаг үе болгонд хийгдэж байна. Nissan-ы технологийн эрчимтэй хөгжлийг харахад л ирээдүй ирчихсэн байгааг, тэгээд энэ нь таных мөн гэдэгт итгэж болно.

Дэлгэрэнгүй
Онлайн тусламж
Picture

Сайн байна уу? Танд юугаар туслаx вэ?

Лизингийн тооцоолуур