Monnis Motors Logo

Ниссан сэлбэгийн худалдаа


Ниссан сэлбэгийн худалдааны хэлтэс нь Ниссан автомашины стандарт шаардлагыг хангасан бүх төрлийн оригинал сэлбэгийг Япон болон Америк, Европын албан ёсны төвүүдээ харилцагч, хэрэглэгчиддээ хүргэж байна.

Ниссаны үйлдвэрийн оригинал сэлбэгийн давуу тал:

  • Эдэлгээ удаан
  • Найдвартай ажиллагаа
  • Цаг, зав, мөнгө хэмнэнэ
Тус хэлтэс нь Ниссан сэлбэгийн FAST программ болон сүүлийн үеийн ACCPAC ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашигласнаар агуулахын бүртгэл, сэлбэгийн худалдаа цэгцтэй, хурдан шуурхай явагдаж илүү соёлтой үйлчилгээг үзүүлж байна.
Үйлчлүүлэгч та 2 тэрбум төгрөгийн нийт үнийн дүн бүхий бүх төрлийн сэлбэгийг Ниссан төвөөс гадна Эрдэнэт хот дахь сэлбэгийн агуулахаар дамжуулан нэгдсэн үнийн тарифаар худалдан авах боломжтой.
Хэрэв таны хүссэн сэлбэг манайд бэлэн байхгүй тохиолдолд дээрх орнуудаас ажлын 14-20 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой. Мөн үйлдвэрийн баталгаатай сэлбэгээс гадна Ниссан, Инфинити брэндийн автомашинуудын бүх төрлийн тос, тослох материал, дугуй, тоноглол зэргийг худалдаалж байна.
Та манайхаас оригинал сэлбэгийг сонгож Ниссан төвийн инженерүүдээр суурилуулснаар автомашины найдвартай, аюулгүй ажиллагааг бий болгон ашиглалтын хугацааг уртасгаж, автомашинаа итгэлтэйгээр жолоодох болно.


И-мэйл: nissan_parts@monnis.com
Утас: 11-318283, 94110042, 94110043
Цагийн хуваарь: Даваа - Ням гаргуудад 09:00 - 18:00 цагт ажиллана.




Эрдэнэт салбар

Ниссаны Монгол дахь албан ёсны дистрибьютор Моннис Моторс компаний хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотод Ниссаны мэргэжлийн баг хамт олны найдвартай засвар үйлчилгээ, жинхэнэ оригинал баталгаат сэлбэгийн үйлчилгээ авах боломжтой.
Монгол Улсын 2 дахь нийслэл болсон Эрдэнэтчүүд, ойролцоох аймгууд болох Булган, Сэлэнгийн Ниссан хэрэглэгчид, Эрдэнэт хотоор дайран гарах аялагчдад Ниссаны баталгаат сервис үйлчилгээ, сэлбэгийн худалдаа Улаанбаатар хотын тарифаар хүрэх бодит боломж бүрдэж байгаа юм.
Ниссаны олон улсын стандартаар баригдсан Эрдэнэт Ниссан төвд өргөнөөр ирж үйлчлүүлээрэй.


Утас: 70354884, 94110715
Онлайн тусламж
Picture

Сайн байна уу? Танд юугаар туслаx вэ?

Лизингийн тооцоолуур