Intelligent Mobility
ТАВ ТУХТАЙ, ИТГЭЛ ТӨГС БАЙХ НЬ
АВТОМАШИН, ЖОЛООЧ, ОРЧИН БАЙДАЛ ХООРОНД СОЛИЛЦОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ИЖИЛСҮҮЛЖ ЖИГДРҮҮЛСНЭЭР ТАВ ТУХЫГ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРГЭХ ЮМ. NISSAN-Ы УХААЛАГ ТЕХНОЛОГИЙН ТУСЛАМЖТАЙГААР АВТОМАШИН ЖОЛООДОХДОО АЮУЛГҮЙ БАЙДАЛ, МЭДРЭМЖ, СЭТГЭЛИЙН ХАНАМЖИЙГ ЭДЛЭЕ.
ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ШИНЭ ҮГ
Гэрэл гэгээтэй амьдрал, өөртөө итгэл төгс, тойрон орчинтойгоо уялдаа холбоотой амьдралыг төсөөлөөд үздээ. Intelligent Mobility гэсэн концепц нь шинэчлэлийн гурван хүрээг хамардаг бөгөөд үүнд автомашины тэжээх систем, автомашиныг удирдах арга, нийгэмтэй уялдан холбогдохыг хэлнэ. Автомашин нь Таныг буусны дараа өөрөө зогсоол дээр очиж зогсоно, автомашинаараа явж байхад Тань замын гадаргуугаас өөрөө цэнэглэгдэнэ гэх мэт нь тун ойрын ирээдүй. Тэгээд энэ бол Таны одоо унаж байгаа Nissan автомашин дээр үүсэн бүрдэлдэж байна.

Автоматжуулалт

QASHQAI БОЛ ИРЭЭДҮЙРҮҮ, ХӨДӨЛГӨӨНИЙ ИННОВАЦИЙН ТЕХНОЛОГИРУУ ХӨТӨЛЖ БАЙНА
2017 онд ProPilot гэдэг үйлдлийн системтэй QASHQAI нь өөрийгөө удирддаг технологи шингээсэн Европ дахь анхны автомашин болов. ProPilot үйлдэлтэй QASHQAI бүр 2016 оны эцсээр Японд гарсан. ProPilot үйлдэлтэй QASHQAI замын хөдөлгөөн ихтэй байхад ч нэг эгнээтэй замаар өөрийгөө удирдаад явж чаддаг болсон.
ИННОВАЦИ ТАНЫ ТӨЛӨӨ
Бүр өнөөдөр гэхэд л Nissan-ы зарим загварууд нь замын нөхцөл байдлыг хянаж, эвгүй байдалд орохоос сэргийлсэн технологиор тоноглогдсон байдаг. Энэ бол жишээлэхэд, толинд харагддаггүй зайг хянадаг систем бөгөөд тэр нь Safety Shield гэдэг аюулгүйн идэвхтэй цогц системд суулгагдсан байдаг. Үүнээс гадна Nissan автомашинууд нь орчин үеийн малтимедиа системээр тоноглогдсон бөгөөд тэр нь хөгжим тоглуулах, байршил тогтоох мэт үндсэн үүргээс гаднах орчин ертөнцтэй харилцаа холбоогоор хангадаг.
ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ
Дэлхийд хамгийн эрэлт хэрэгцээтэй болсон цахилгаан Nissan LEAF автомашин нь цахилгаан хөдөлгүүрийн хүчин чадлын тухай төсөөллийг орвонгоор нь эргүүлж байна. Моторын эргүүлэх өндөр хүч чадлын ачаар хөдөлж хурдаа авахдаа орчин үеийн ямарч автомашины урд гардаг бөгөөд ингэхдээ ямарч хорт хий ялгаруулдаггүй. Та экологийн цэвэр ийм автомашин сонгож авснаар автомашин жолоодоход авдаг таашаал буурахгүй. Цахилгаан машин бүтээлтээрээ дэлхийг тэргүүлж байгаа Nissan компани нь хорт хий ялгаруулдаггүй автомашины загварынхаа тоог нэмэгдүүлж цэвэр эрчим хүчийг дэлхийн бүх хүний хүртээл болгож байна.

ОНОВЧТОЙ БОЛГОХ НЬ
Nissan компани нь цахилгаан автомашины аккуммуляторын үр ашгийг дээшлүүлэх дээр байнга ажиллаж, судалгаа шинжилгээний ажил явуулсаар байна. Саяхан Nissan Leaf автомашинд зориулсан гуравдугаар үеийн аккуммулятор үйлдвэрлэж эхэлсэн ба тэр нь 30 кВт/цагийн багтаамжтай, химийн сайжруулсан найрлагатай, илүү их хүчин чадал гаргадаг юм. Үүнээс гадна Nissan-ы байгуулсан Second Life (“Хоёр дэх амьдрал”) гэдэг охин компани нь ашиглаж дууссан аккуммуляторыг сэргээх, дахин ашиглах асуудал дээр ажиллаж байна.


ЖОЛООНЫХОО АРД ИНЭЭМСЭГЛЭ
Цахилгаанруу шилжихэд тун амархан гэдэгийг LEAF эзэмшигчид сайн мэднэ. Автомашинаа гар утас шиг зүгээр л розеткэнд залгачих. Өглөө сэрэхэд чинь цэнэгээ авчихсан, явахад бэлэн байж байна. Жолоодоход эвтэйхэн, гишгэхэд л тэр даруй хурдаа авдаг Nissan LEAF автомашин бол үнэхээр таашаалтай. Тэгээд явах болгондоо хүрээлэн орчныг огт бохирдуулахгүй байгаа гэж бодоход инээмсэглэхгүй өөр яах юм?
ТЭРБУМ УДАА БАЯРЛАЛАА ГЭХ НЬ
Өнөөдөр дэлхий даяар 150 мянга гаруй Nissan LEAF зарагдсан бөгөөд тэдгээрийн туулсан замын нийлбэр урт нь нэг тэрбум километрт хүрсэн нь цахилгаан автомашины загварын хувьд анхных болж байна.

БҮХ НИЙТЭЭРЭЭ УЯЛДАЖ ХОЛБОГДОХ НЬ
Эрүүл цэвэр, аюулгүй ирээдүйд хүрэх арга түлхүүр бол автомашин, жолооч, хүрээлэн орчныг нэгтгэсэн экосистем билээ. Ирээдүйд зам ямар болох, замын хөдөлгөөнийг удирдах систем, автомашин цэнэглэх байгууламжуудыг хаана байрлуулахыг тогтоох зэрэгт Nissan компани тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Дэд бүтцийг хүн бүрт хүртээмжтэй болгохын тулд бид шинэ технологи, шинэ автомашинууд бүтээж байдаг юм.


ЦАХИЛГААН АВТОМАШИН ЦЭНЭГЛЭХ СТАНЦУУД
Цэнэглэх станцуудын сүлжээ байгуулах тал дээрээ ч Nissan нь тэргүүлэгч компани мөн билээ. Одоогоор Европын орнуудад 2300 гаруй түргэн цэнэглээний станцтай бөгөөд тэдгээрийн тоо 2020 он гэхэд 5500-д хүрэх төлөвтэй байгаа. Экологийн цэвэр автомашины тархалтыг дээд зэргээр өргөжүүлж хүн бүрт хүртээмжтэй болгох зорилт тавин, инновацийн шинэ шийдлүүд олдог компаниудтай нягт хамтран ажилладаг.

АВТОМАШИНЫГ ЦАХИЛГААН СҮЛЖЭЭНД ХОЛБОХ НЬ
Европын хэд хэдэн оронд нийтийн эрчим хүчний систем (Vehicle-to-grid, V2G концепци)-д автомашин холбож цэнэглэх санааг Nissan компани хэрэгжүүлж, цаашид бүх Европыг хамарсан байдлаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр цахилгаан хямд байх цагаар автомашинаа цэнэглэж, мөн автомашины аккуммуляторт байгаа цэнэгийг гэр ахуйн хэрэгцээнд ашиглах, улмаар цахилгааны шугам сүлжээнд буцааж нийлүүлэх боломжтой болох юм.