Monnis Motors Logo

Ниссан Мотор Корпораци

НИССАН МОТОР КОРПОРАЦИ

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компани 1933 онд Японы Ёкохама хотод байгуулагджээ.

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компани 1933 онд Японы Ёкохама хотод байгуулагджээ.

Байгуулагдсан цагаас хойш өргөжин тэлж өдгөө дэлхийн 20 орны 31 үйлдвэрт нийт 157,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, Ниссан болон Инфинити брэндийн автомашин, үйлчилгээг дэлхийн 160 оронд хүргэж байна.

Японы хоёр дахь том автомашины үйлдвэрлэгч Ниссан Мотор компани нь автомашины аюулгүй байдал, нийгмийн хариуцлага, байгаль орчны тогтвортой байдал гэсэн гурван цогц зорилт дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал Ниссан компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Ниссан Ногоон Хөтөлбөр 2016” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгаль орчинд ээлтэй хорт утаа ялгаруулдаггүй цахилгаан автомашин Ниссан Leaf-ийг үйлдвэрлэж эхэлсэн билээ. 2010 оны 12-р сараас зах зээлд борлуулж эхэлсэн Nissan Leaf автомашин жилийн дотор 22,000 ширхэг худалдаалагдсан төдийгүй 2011 оны “Дэлхийн шилдэг автомашин”, “Японы шилдэг автомашин”, “Европын шилдэг автомашин” шагналыг тус тус хүртсэн юм.

Мөн Ниссан нь дэвшилтэт технологийг ашиглан сэтгэл хөдөлгөм, шинэлэг загвартай автомашин бүтээхийг зорьдог бөгөөд одоогоор 6 долоо хоног тутамд нэг шинэ загварын автомашин танилцуулж байгаа ба 2016 он гэхэд нийт 51 шинэ загварын автомашиныг дэлхийн зах зээлд танилцуулж байна.

Ниссан компанийн удирдагч Карлос Гон 1999 оноос хойш компаниа чадварлагаар удирдаж байгаа ба өдгөө амжилтанд хүрэх үндсийг нь тавьж чадсан юм. Карлос Гоноор удирдуулсан Ниссан компани илүү хүчтэй, илүү ашигтай, илүү өрсөлдөх чадвартай глобал компани болохын төлөө төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлсээр ирсэн.

2011 онд Ниссан Мотор компани нь 14.4%-иар илүү орлоготой ажиллаж нийт 4,67 сая автомашин дэлхий дахинд борлуулж урд хожид байгаагүй амжилтыг тогтоосон юм.

Ниссан бол автомашин үйлдвэрлэдэг компани биш юм. Ниссан, шилдэг загвартай автомашин үйлдвэрлэхээс гадна нийгмийн хариуцлагатай иргэн байж бусдын төлөө боловсрол, эрүүл мэнд, байгалийн салбарт дэмжлэг үзүүлж хувь нэмрээ оруулан ажиллахыг зорьдог.

Онлайн тусламж
Picture

Сайн байна уу? Танд юугаар туслаx вэ?

Лизингийн тооцоолуур