Нийгмийн халамж
Манай Моннис Моторс ХХК - нь хөдөлмөрийн хуулийг даган мөрдөж, ажилтан танд хуулиар олгогдох бүх эрх болон хангамжийг олгохын зэрэгцээ компаний дотоод журмын дагуу ажилчдынхаа нийгмийн халамж үйлчилгээг үе шаттайгаар шийдэн ажилладаг.
Тухайлбал:
- Ажилтан гэрлэх ёслолоо хийх;
- Ажилтны гэр бүлд шинэ хүн мэндлэх;
- Ажилтанд ар гэрийн гачигдал тулгарах;
- Ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх;
- Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа гэмтэх;
- Амьжиргааны түвшин доогуур байх;
- Өндөр насны тэтгэвэр болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажил үүргээсээ чөлөөлөгдөх;
- Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах;
- Бусад шалтгаанаар компаниас зээл авах... зэрэг тохиолдлуудад мөнгөн болон бусад хэлбэрийн тусламжийг компаний зүгээс үзүүлдэг.