Monnis Motors Logo

Моннис Моторс ХХК


Эрхэм зорилго:

Бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлага, брэндийг эх орондоо нутагшуулж, харилцагч, хэрэглэгч, хамт олондоо үнэ цэнэ хүргэнэ.

Түүx:

Моннис Группын ууган компани Моннис Моторс ХХК нь 90 гаруй жилийн түүхт Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 1998 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Улмаар 2012 онд Моннис Моторс ХХК байгуулагдаж Ниссан брэндийн албан ёсны төлөөлөгчөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Ниссан брэндийн шинэ загварын автомашиныг Монголын хэрэглэгчиддээ цаг алдалгүйгээр хүргэдэгээс гадна автомашины борлуулалтын дараах үйлчилгээ болох Ниссан оргинал сэлбэгийн худалдаа, баталгаат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Ниссан автомашин нь загварынхаа онцлог, ялгаанаас шалтгаалж улс орон бүрт харилцан адилгүй өөр загварууд үйлдвэрлэгддэг билээ. Манай компанийн хувьд Япон, АНУ, Энэтхэг, Англи, Тайланд улсад байрлах Ниссаны үйлдвэрүүдээс 20 гаруй загварын Ниссан брэндийн автомашиныг захиалан импортолдог. Бид 2006 онд Сүхбаатар дүүрэгт Ниссаны олон улсын стандартын дагуу Монгол Улсад анхны автомашины үзүүлэнгийн танхим, засвар үйлчилгээний төвийг барьж ашиглалтанд оруулснаас хойш компанийн үйл ажиллагаагаа тэлж, хэрэглэгчиддээ ойр байх зорилгоор 2012 онд Эрдэнэт хотод Ниссан засвар үйлчилгээний салбарыг, 2013 онд Баянзүрх дүүрэгт Ниссан засвар үйлчилгээний Амгалан салбарыг тус тус нээгээд байна.

Үнэт зүйлс
  1. ХАРИЛЦАГЧ та манай компанийн эрхэм хамтрагч бөгөөд таны сэтгэл ханамж бидний амжилтын үндэс юм. Бидний үйл ажиллагааны зорилго харилцагчийн хүндлэлийг хүлээхэд оршино.
  2. Нэгдмэл зорилгын төлөө хамтдаа тэмүүлэгч, бүтээлч, шинийг санаачлагч, манлайлагч, зарчимч, хамт олонтойгоо сэтгэл зүрх, эв нэгдэл хамтын хүчээр ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, үнэнч шударга хариуцлагатай ажиллах АЖИЛТАН та манай компанийн хөгжил дэвшлийн түлхүүр бөгөөд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулагч, үнэт баялаг билээ.
  3. Бидэнд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгож буй, олон улсын стандарт, дэвшилтэт технологиороо монголын автомашины салбарт үнэтэй хувь нэмэр оруулагч БРЭНД нь бидний үнэт зүйл юм.
  4. Ажилтан бүрийн амьдралын баталгаа, ажиллах таатай орчныг бий болгож, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч КОМПАНИ нь бидний үнэт зүйл юм.

Уриа:

Үнэ цэнийг цогцлооно.

Бид Ниссан брэндийн шинэ загварын автомашиныг Монголын хэрэглэгчиддээ цаг алдалгүйгээр хүргэдэгээс гадна автомашины борлуулалтын дараах үйлчилгээ болох Ниссан оргинал сэлбэгийн худалдаа, баталгаат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Ниссан автомашин нь загварынхаа онцлог, ялгаанаас шалтгаалж улс орон бүрт харилцан адилгүй өөр загварууд үйлдвэрлэгддэг билээ. Манай компанийн хувьд Япон, АНУ, Энэтхэг, Англи, Тайланд улсад байрлах Ниссаны үйлдвэрүүдээс 20 гаруй загварын Ниссан брэндийн автомашиныг захиалан импортолдог.

Бид 2006 онд Сүхбаатар дүүрэгт Ниссаны олон улсын стандартын дагуу Монгол Улсад анхны автомашины үзүүлэнгийн танхим, засвар үйлчилгээний төвийг барьж ашиглалтанд оруулснаас хойш компанийн үйл ажиллагаагаа тэлж, хэрэглэгчиддээ ойр байх зорилгоор 2012 онд Эрдэнэт хотод Ниссан засвар үйлчилгээний салбарыг, 2013 онд Баянзүрх дүүрэгт Ниссан засвар үйлчилгээний Амгалан салбарыг тус тус нээгээд байна.

Онлайн тусламж
Picture

Сайн байна уу? Танд юугаар туслаx вэ?

Лизингийн тооцоолуур