Монгол Ралли аялалд анх удаа бүрэн цахилгаан автомашин оролцож Улаан үд дахь барианы шугаманд 09-р сарын 09-ны өдөр очсон байна. Энэхүү баг нь Лондонгийн Goodwood Motor Circuit гараанаас 07-р сарын 16 өдөр 2016 оны Ниссан #Leaf бүрэн цахилгаан автомашинтай гарсанаас хойш нийт 10,000 mile буюу 16,000 км замыг туулсан. Энэ хугацаан автомашинаа нийт 111-н удаа цэнэглэсэн ба автомашинд ямар ч асуудал гараагүй төдийгүй цахилгаан цэнэглэлтийн зардалд ойролцоогоор 100 фаунд буюу 322,900 төгрөгийн зардал гаргасан байна.
Монгол Ралли аялалд анх удаа бүрэн цахилгаан автомашин оролцож тэмцээнийг амжилттай дуусгалаа
