Концепт автомашин
ТА ИРЭЭДҮЙ РҮҮ ХАРНА УУ.
«Шинэ санааг боловсруулахдаа бид хэрэглэгчдийнхээ сэтгэл хөдлөлийн үнэлгээг эн тэргүүнд тавьдаг. Шинэ санаагаа бид зөвхөн хэрэгжүүлэх бус, харин санаснаас илүүг бүтээхийг хичээдэг».
— Широ Накамуро, Nissan Motor Co., Ltd. компанийн ахлах дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий дизайнер
NISSAN 2020 VISION GRAN TURISMO КОНЦЕПТ АВТОМАШИН
Виртуалаас бодит ертөнцид ирээд буцах. Gran Turismo 6 (Play Station 3 приставкад зориулсан) гэдэг компьютерийн тоглоомын зохион бүтээгчдийн хүсэлтээр, мөн энэ тоглоомын 15 жилийн ойд зориулан Nissan-ы залуу зохион бүтээгчид мөрөөдлийн автомашин бүтээжээ. Энэхүү виртуал суперкар нь 2014 онд Гүдвүд-д болсон Хурдны Үзэсгэлэн дээр гарсан байна. Энэ машиныг тэгээд хэн анх “жолоодож” үзсэн гэж бодож байна даа? Мэдээж, GT6-ийн тоглочид. Харин бодит загварыг нь бид 2020 онд Гүдвүд-ын уулс дунд харж чадах болов уу? Цаг хугацаа л харуулна даа...