Monnis Motors Logo
3-р бүлэг

ИННОВАЦИ БҮТЭЭХ

Бүхнийг дээд зэргийн чанартай хийх нь бидний эрхэм зорилт

Төгс төгөдөрлүү тэмүүлэх нь Nissan-ы шинэ загварыг бүтээхэд гар нийлсэн баг ажиллаж, анхны гар зураг болон концепт-машинаас эхлэн үйлдвэрлэлийн өмнөх загварыг бүтээх хүртэл шат дараалалтайгаар төслийг амьдралд хэрэгжүүлдэг. Nissan-ы багт энгийн ч мэргэжилтэй, онц содон ч мэргэжилтэй хүмүүс ажилладаг.


ӨНГӨ БА МАТЕРИАЛ ӨНГӨНҮҮДИЙН ХОСЛОЛ БА ӨНГӨЛГӨӨНИЙ МАТЕРИАЛЫН ДИЗАЙНЕР

Автомашины өнгө гаргах ажил бүхэл бүтэн урлага шаарддаг. Өнгөний дизайнер нь нарийн мэдрэмжтэй байх ёстой бөгөөд өнгөнүүдийн ялгарал, сүүлийн үеийн хандлагуудыг мэддэг байх ёстой. Ингэхдээ зөвхөн автомашины ч хувьд биш. Жишээлбэл, сүүлийн үед эрэгтэй хүний костюмны өнгөнд улаан, хүрэн улаан, улбагар шар өнгө давамгайлж байгаа нь автомашиныг ямар өнгөөр будахад нөлөөлж байна.

Дизайнерууд өнгө сонгохдоо зарим суурь ойлголтыг баримтладаг. Үүнд: том жийп машиныг шар, мөнгөлөг өнгө гоё харагдуулдаггүй, цагаан машин нь хартай адил наранд их халахгүй, будалтын технологийн дэвшилд тулгуурлан хуучирсан, эрэлт муутай гэх өнгийг хит болгож чаддаг байх г.м. Тухайлбал, 70-аад оноос бараг мартагдсан шахуу бор болон ногоон өнгөнүүд одоо дахиад сэргэн мандаж байна.


ӨНГӨ БА МАТЕРИАЛ БАРИМАЛЫН ШАВРЫН ДИЗАЙНЕР

Компьютерээр зураг, дизайн гаргадаг өнөө үед ч шинэ машин бүтээхэд баримлын шавар чухал хэвээр байгаа юм. Зөвхөн ингэж л ирээдүйн бүтээлийн харагдах байдал, пропорцийг шинжэж болдог. Барималын шаврын дизайнерын ажил бол ажиллагаатай ихтэй бөгөөд нямбайлаг байхыг шаарддаг.

Эхлээд мод юм уу, хөнгөн цагаанаар ирээдүйн машины баримжаалсан хэлбэрийг гаргаад, дээрээс нь хөөсөнцөр шүршиж, харин ингэсний дараа баримлын шавраар хучдаг. Бараг бүх ажлыг гараар хийх бөгөөд маш нарийн ур чадвар гаргахыг шаардана.

Барималын шаврын мастерууд олон төрлийн нарийн багж зэмсэг хэрэглэж, ингэснээр миллиметрийн дөрөвний нэгтэй тэнцэх нарийвчлалтай загвар бүтээдэг байна.

Хоёр тонн гаруй жинтэй бүрэн хэмжээний загвар босгоход хэдэн сар зарцуулдаг. Ийм учраас л барималын шаврын дизайнеруудын хөдөлмөр өндрөөр үнэлэгддэг юм.


ӨНГӨ БА МАТЕРИАЛ ХЭРЭГГҮЙ ДУУ ЧИМЭЭ, ЧИЧИРГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

Дуу чимээний түвшин 60-70 децибел байх нь энгийн, тайван ярианы хэм хэмжээ. Ийм байх нь хүний тархийг цочроохгүй, мэдрэх эрхтнүүдийг чилээхгүй, өөрөөр хэлбэл хүнд анзаарагддаггүй гэсэн үг. Чухам ийм түвшинд автомашины салоны хэрэггүй дуу чимээ, чичиргээг барихыг энэ чиглэлийн мэргэжилтнүүд эрмэлздэг.

Тэд нарийн мэдрэмжтэй дуу чимээ хэмжигч, чичиргээ мэдрэгчийн тусламжтайгаар машин доторх гяхдагнах ямарч дуу чимээний эх үүсвэрийг автомашиныг зохион бүтээх шатанд гайхалтайгаар нарийн илрүүлэн тогтоодог байна. Тэд цалингаа зүгээр нэг аваад байдаггүй. Статистикийн мэдээгээр сүүлийн 10-15 жилийн хугацаанд автомашины салон доторх дуу чимээ 10-12%-иар буурсан байна.


ХЭРЭГГҮЙ ДУУ ЧИМЭЭ, ЧИЧИРГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

Дуу чимээний түвшин 60-70 децибел байх нь энгийн, тайван ярианы хэм хэмжээ. Ийм байх нь хүний тархийг цочроохгүй, мэдрэх эрхтнүүдийг чилээхгүй, өөрөөр хэлбэл хүнд анзаарагддаггүй гэсэн үг. Чухам ийм түвшинд автомашины салоны хэрэггүй дуу чимээ, чичиргээг барихыг энэ чиглэлийн мэргэжилтнүүд эрмэлздэг.

Тэд нарийн мэдрэмжтэй дуу чимээ хэмжигч, чичиргээ мэдрэгчийн тусламжтайгаар машин доторх гяхдагнах ямарч дуу чимээний эх үүсвэрийг автомашиныг зохион бүтээх шатанд гайхалтайгаар нарийн илрүүлэн тогтоодог байна. Тэд цалингаа зүгээр нэг аваад байдаггүй. Статистикийн мэдээгээр сүүлийн 10-15 жилийн хугацаанд автомашины салон доторх дуу чимээ 10-12%-иар буурсан байна.


ЧАНАРЫГ МЭДРҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТЭН

Чанарыг мэдрүүлэх мэргэжилтэн бол автомашины найдвартай байдлын асуудал хариуцдаггүй. Тэр бол өөр, бас чухал үүрэгтэй. Автомашин худалдан авсан хүн дотор нь суунгуутаа, эсвэл гараараа салоны нүүрний самбарыг илэнгүүтээ үнэхээр дээд зэргийн чанартай автомашин авсан гэдэгээ тод мэдрүүлэх асуудал хариуцдаг. Түүний хариуцах асуудал бол салоны доторлогооны материалын чанар, товчлуур дарахад гарах дуу авиа, тэр байтугай хаалга хаахад гарах дуу чимээ багтдаг.


ӨНГӨ БА МАТЕРИАЛ ҮСЭГНИЙ ШРИФТЫН ДИЗАЙНЕР

Энд гайхсны хэрэггүй. Ийм мэргэжилтэй хүн зөвхөн хэвлэлийн компани ч юм уу, сонин сэтгүүлд байдаг юм биш. Автомашины үсэгний шрифт хариуцсан дизайнерын ажил бараг дутахааргүй чухал. Яагаад гэвэл энд хөдөлгөөний аюулгүйн байдал хөндөгддөг. Самбар дээрх мэдээлэл муу уншигдсанаас болж зам тээврийн осол их гардаг. 100 км/цагийн хурдтай явж байх үед жолооч дэлгэцэн дээрх мэдээлийг ойлгохын тулд хагас секунд л анхаарлаа сарниулахад юү ч болж мэднэ.

Автомшин үйлдвэрлэгчийн бүтээсэн тусгай моношрифт нь жолоочийн алдааг 3,5%-иар бууруулуж, муу гэрэлтүүлэгтэй үед ч уншиж ойлгох боломжийг 9,5%-иар нэмэгдүүлдэг байна.

Үсэгний шрифтын дизайнер бол тэмдэгтүүдийг хялбар ялгаж ойлгодог болгоход оршдог. Энд бол тэмдэгтийн хэмжээ харьцаа, тэмдэгт хоорондын зай, өөр хоорондоо ялгагдах шинж зэрэг бүгд чухал. Онолын хувьд латин G үсэг болон 6-ийн тоо ойролцоо харагддаг тул жолоочид зарим нөхцөл байдалд асуудал үүсгэж магадгүй юм.



Дараагийн бүлэгүүд

ӨВ УЛАМЖЛАЛДАА ТҮШИГЛЭХ НЬ

Өв уламжлалдаа түшиглэж ирээдүйг бүтээх Nissan нь олон арван жилийн туршид хуримтлуулсан баялаг туршлагадаа тулгуурлан, түүнээсээ урам, дэм аван шинэ, улам боловсронгуй технологи бүтээж, чанартай, найдвартай, тохилог автомашин гаргаж, ямарч зам харгуй дээр таныг амар тайван, итгэл төгс жолоогоо залах нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

Дэлгэрэнгүй

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

Технологийн дэвшлийг мэргэжилтнүүдийн туршлагатай хослуулах нь Nissan-ы үйлдвэрлэл жилээс жилд дэлхий даяар өсөн нэмэгдэж, нэгэн том глобал сүлжээ болж хувиран, үйлдвэрүүдээс нь өдөр бүр Nissan-ы чанарын өндөр шаардлага хангасан мянга мянган машин гарч байгаа зураг төрх бий болов.

Дэлгэрэнгүй

НӨХЦӨЛ БАЙДАЛД ЗОХИЦОХ

Төсөөлж байснаас Тань илүү Хүндэтгэл бол - Nissan-ы дүрэм. Манай автомашины нэвтэрсэн шинэ зах зээл болгон өөрийн өвөрмөц уламжлал, соёлтой шинэ ертөнц билээ. Иймд бид тухайн орны нөхцөл байдал, хэрэглэгчдийн онцлог зэргийг анхааран, хэрэглэгчдийн хүсэлт хүлээлт болон зам харгуй, цаг агаарын нөхцөл байдалд тохируулсан автомашин нийлүүлэх нь чухал юм.

Дэлгэрэнгүй
Онлайн тусламж
Picture

Сайн байна уу? Танд юугаар туслаx вэ?

Лизингийн тооцоолуур