Энэ бол бүрэн шинэчлэгдсэн Nissan #Leaf өмнөх үеийн загвараас алдаа дутагдалаа сайжруулж улам загварлаг аэродинамик чанар илүү нэмэгдсэн ба баттерэйны багтаамж 30% нэмэгдсэнээр нэг цэнэглэлтээр 400км замыг туулах чадвартай болсон нь түүний томоохон шинэчлэлтийн нэг юм. Мөн урд машинаа дагах Pro-Pilot систем, E-Pedal буюу ухаалаг хаазны систем гэх мэт түүнд маш олон нэмэлт шинэчлэлтүүд хийгджээ. Баттерэйг 3 kW цэнэглэгчээр 16 цаг, 6 kW цэнэглэгчээр 8 цаг, зориулалтын цахилгаан клонкод 40 минут цэнэглэгдэх боломжтой болсон байна.

Үзүүлэлт:

  • Өргөн - 1,790mm
  • Урт - 4,480mm
  • Өндөр - 1,535-1,545mm
  • Дугуй хоорондын зай - 2,700mm
  • Үндсэн жин - 1,535 kg
  • Цахилгаан мотор:
  • Хөдөлгүүрээс дээд хүч - 110 kW (150 PS) at 3,283-9,795 rpm
  • Хөдөлгүүрийн дээд эргэлт - 320 Nm (32.6 kgf-m) at 0-3,283 rpm
  • Хурдны хайрцаг - Single-speed, FWD
  • Дээд хурд - 144 km/h (90 mph)
  • 1 Цэнэглэлтээр явах зай - 378 km (235 mi)
  • Цэнэглэх хугацаа - 16 цаг (3 kW) / 8 цаг (6 kW) / 40 минут (quick charge)