Бид Моннисчууд
Түүх
Моннис
Моторс ХХК нь 90 гаруй жилийн түүхт Японы
тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн
нэг Ниссан Мотор корпорацийн Монгол
Улс дахь албан ёсны дистрибьютороор
үйл ажиллагаагаа явуулж байна.
Моннис
Моторсын хувьд Япон, АНУ, Англи дахь
Ниссаны үйлдвэрүүдээс автомашинаа
захиалан авдаг ба ингэснээр 20 гаруй
загварын Nissan автомашинуудаас хэрэглэгчиддээ
сонголт хийх боломжийг олгодог. Шинэ
загварын автомашиныг цаг алдалгүйгээр
хэрэглэгчиддээ хүргэхээс гадна албан
ёсоор танилцуулдаг уламжлалтай.
2006 онд Сүхбаатар дүүрэгт Ниссаны олон улсын стандартын дагуу үзүүлэнгийн танхимаа барьж ашиглалтанд оруулснаар Монгол Улс дахь анхны автомашины үзэсгэлэнгийн танхим үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.
Тус төв нээгдсэнээр хамгийн сүүлийн үеийн загварын Ниссан автомашиныг хэрэглэгчиддээ танилцуулах боломжтой болсон ба оригинал сэлбэгийн нийлүүлэлт, баталгаат засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм.
Үнэт зүйлс
- ХАРИЛЦАГЧ та манай компанийн эрхэм хамтрагч бөгөөд таны сэтгэл ханамж бидний амжилтын үндэс юм. Бидний үйл ажиллагааны зорилго харилцагчийн хүндлэлийг хүлээхэд оршино.
- Нэгдмэл зорилгын төлөө хамтдаа тэмүүлэгч, бүтээлч, шинийг санаачлагч, манлайлагч, зарчимч, хамт олонтойгоо сэтгэл зүрх, эв нэгдэл хамтын хүчээр ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, үнэнч шударга хариуцлагатай ажиллах АЖИЛТАН та манай компанийн хөгжил дэвшлийн түлхүүр бөгөөд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулагч, үнэт баялаг билээ.
- Бидэнд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгож буй, олон улсын стандарт, дэвшилтэт технологиороо монголын автомашины салбарт үнэтэй хувь нэмэр оруулагч БРЭНД нь бидний үнэт зүйл юм.
- Ажилтан бүрийн амьдралын баталгаа, ажиллах таатай орчныг бий болгож, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч КОМПАНИ нь бидний үнэт зүйл юм.
Уриа
Үнэ цэнийг цогцлооно.