АНХААРАЛ ХАЛАМЖ
Бүхнийг дээд зэргийн чанартай хийх нь бидний эрхэм зорилт
Бат бэх
харилцааны үндсийг тавих нь
Үйлчилгээний
өндөр стандарттай байх нь манай компанийн
тэргүүлэх зарчим билээ. Тийм ч учраас
бид Nissan-ы
дилерийн төвүүд дээрээ таны тав тухыг
хангахыг эрмэлзэж, автомашинаа сонгох
явцыг хялбар, түвэггүй болгож, дараа нь
та зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй
болгохыг хичээдэг.
Бат бэх харилцааны үндсийг тавих нь Үйлчилгээний өндөр стандарттай байх нь манай компанийн тэргүүлэх зарчим билээ. Тийм ч учраас бид Nissan-ы дилерийн төвүүд дээрээ таны тав тухыг хангахыг эрмэлзэж, автомашинаа сонгох явцыг хялбар, түвэггүй болгож, дараа нь та зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй болгохыг хичээдэг.
ИРЭЭДҮЙ ИРЧИХЭЖЭЭ NISSAN-Ы АВТОСАЛОНУУДЫН ШИНЭ ЗАГВАР

ШИНЭ СТАНДАРТУУД
Дилерийн төвүүдээ бид инноваци шингээсэн, урам сэргээсэн уур амьсгалтай, ирээдүйн автосалон болгон өөрчилж, орж ирсэн хүн болгон өөрийгөө “гол хүн” гэдэгээ мэдрэх сэтгэгдэлтэй болгохыг эрмэлзэж байна. Та жинхэнэ мэргэшсэн ажилтны тусламж дэмжлэгийг авна гэдэгтээ итгэлтэй байж болно.


АНХААРЛЫН ТӨВД ЗӨВХӨН ТА БАЙХ БОЛНО
Nissan-ы дилерийн төвүүдийн орчин үеийн үзэл бодол нь автомашин худалдан авах үйл явцын тухай ойлголтыг бүрмөсөн өөрчилж байна. Nissan-ы дилерийн төвийн хаалгаар оронгуут л Таныг дулаахан, нөхөрсөг уур амьсгал хүлээж авах ба Таныг энд хүлээж байсан мэт сэтгэгдэл төрнө. Та хэн нэгнийг, эсвэл бичиг баримт бүрдүүлэхийг хүлээж цаг алдах шаардлаггүй. Анхаарал халамжтай ажилтнууд Танд хэрэгцээт бүх мэдээллийг өгөх ба Та зөвхөн хүссэнээ хийж болно. Сайтар зохион байгуулалттай тохилог салон, танилцуулах цахим хэрэгсэл зэрэг нь Танд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлнэ. Ийм үзэл бодол Nissan-ы салонууд дээр хэрэгжээд эхэлчихсэн билээ.
ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Nissan-ы албан ёсны дилер дээр үйлчилгээгээ хийлгэнэ гэдэг бол Таныг итгэл төгс байлгах давуу тал юм. Nissan бол дэлхийд нэртэй компани. Бид жилд сая сая автомашин борлуулж, бас засвар үйлчилгээгээр хангадаг. Манай төлөөлөгчийн газар, дилерийн төвүүд 160 гаруй оронд байдаг.


БИДНИЙ ХУВЬД СЕРВИС БОЛ ШИНЖЛЭХ УХААН
Дилерийн сүлжээгээр олсон бидний бүх мэдлэг туршлагыг аль ч оронд байдаг манай албан ёсны засварын газар ашглах боломжтой юм. Автомашины засвар үйлчилгэнийхээ технологийг бид байнга сайжруулан боловсронгүй болгодог. Nissan-ы албан ёсны засварын газрын ажилтан бүр сургалтад тогтмол хамрагддаг. Үүнийгээ бид бүх дэлхийн хэмжээнд хийж байна. Тийм ч учраас бид албан ёсны бус засварын газартай харьцуулах давуу талтай. Бид илүү ихийг мэддэг, илүү сайн хийдэг.
Дараагийн бүлэгүүд

ӨВ УЛАМЖЛАЛДАА ТҮШИГЛЭХ НЬ
Өв уламжлалдаа түшиглэж ирээдүйг бүтээх Nissan нь олон арван жилийн туршид хуримтлуулсан баялаг туршлагадаа тулгуурлан, түүнээсээ урам, дэм аван шинэ, улам боловсронгуй технологи бүтээж, чанартай, найдвартай, тохилог автомашин гаргаж, ямарч зам харгуй дээр таныг амар тайван, итгэл төгс жолоогоо залах нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажилладаг.
Дэлгэрэнгүй
ИННОВАЦИ БҮТЭЭХ
Төгс төгөдөрлүү тэмүүлэх нь Nissan-ы шинэ загварыг бүтээхэд гар нийлсэн баг ажиллаж, анхны гар зураг болон концепт-машинаас эхлэн үйлдвэрлэлийн өмнөх загварыг бүтээх хүртэл шат дараалалтайгаар төслийг амьдралд хэрэгжүүлдэг. Nissan-ы багт энгийн ч мэргэжилтэй, онц содон ч мэргэжилтэй хүмүүс ажилладаг.
Дэлгэрэнгүй
ИТГЭЛ ТӨГСИЙГ БЭЛЭГЛЭХ НЬ
Ямарч нөхцөл байдалд туслаж дэмжих нь Та ямар ч зам дээр байсан 24 цагийн тусламж үзүүлэх, борлуулалтын дараахь төрөл бүрийн үйлчилгээний программ, таны ямарч асуултад хариу өгөхөд бэлхэн, анхаарал халамжтай засвар үйлчилгээний ажилтнууд. Nissan-ыг сонгосноор та зүгээр нэг автомашин авчихаж байгаа юм биш, харин та манай компанийн мэргэжилтнүүдийн шургуу хөдөлмөрөөр бүтээсэн бүхэл бүтэн ертөнцтэй болж байна гэсэн үг юм.
Дэлгэрэнгүй